Хэвлэх DOC Татаж авах
МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САНГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛ ХУЛГАЙЛАХ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ САНГИЙН ҮЛГЭРЧИЛСЭН ДҮРМИЙГ БАТЛАХ ТУХАЙ


2005 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 2



Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн үлгэрчилсэн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.


2. Энэхүү дүрмийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид үүрэг болгосугай.


3. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх сангийн дүрмийг орон нутгийнхаа онцлогт тохируулан батлан мөрдүүлэх, цаашид үйл ажиллагааг нь тогтмолжуулахад анхаарч ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга нарт зөвлөсүгэй.


Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ


Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ