A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, ЦӨМ СҮРГИЙН ҮРЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 188 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

МАЛЫН УДМЫН САНГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ, ЦӨМ СҮРГИЙН ҮРЖЛИЙН ТӨВ БАЙГУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2006 оны 7 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172

Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуулийн 4.2.1, 4.2.7, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Малын удмын санг хамгаалах, малын үржлийн ажил, үйлчилгээнд биотехнологи, генийн инженерчлэлийн дэвшилтэт аргыг нэвтрүүлэх үүрэг бүхий Малын удмын сангийн үндэсний төвийг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулан ажиллуулж, төвийн дүрмийг 1 дүгээр хавсралт ёсоор баталсугай.

2. Цөм сүргийн мал өсгөн үржүүлж сайн чанарын хээлтэгч, хээлтүүлэгч бойжуулж бүс нутгийн хэрэгцээг хангах үүрэг бүхий Цөм сүргийн үржлийн төвийг 2 дугаар хавсралт ёсоор байгуулсугай.

3. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эзэмшилд байгаа цөм сүргийн малыг үндсэн болон эргэлтийн хөрөнгийн хамт шилжүүлэх замаар 2 дугаар хавсралтад заасан Цөм сүргийн үржлийн төвүүдийг байгуулж ажиллуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Төрийн өмчийн хороо /Д.СУГАР/, холбогдох аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Цөм сүргийн үржлийн төвийг үйл ажиллагааныхаа орлогоор санхүүжих зарчмаар ажиллуулан дүрэм, зохион байгуулалтын бүтцийг баталж мөрдүүлэн, захирлыг томилон ажиллуулахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагвад даалгасугай./

ЗГ-ын 2008 оны 64-р тогтоолоор 2-4 дэх хэсгийг хүчингүй болгосон/ 5. Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааны зардлыг Хүнс, хөдөө аж ахуйн сайдын төсвийн багцад тусган санхүүжүүлж 2010 оноос аж ахуйн тооцоонд шилжүүлэх арга хэмжээ авахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Н.Баяртсайхан нарт даалгасугай.

6. Малын удмын сангийн үндэсний төв болон Цөм сүргийн үржлийн төвийн малд шаардагдах бэлчээр нутаг, уст цэгийг хуваарилан ашиглуулах арга хэмжээ авч, удирдлагын болон санхүүгийн дэмжлэг үзүүлж үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.

7. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цөм сүргийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1999 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 53 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.