A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр

Дугаар 129

Улаанбаатар хот

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ТҮҮХИЙН МУЗЕЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.2.4-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Үндэсний түүхийн музейг эрдэм шинжилгээ-судалгааны болон улс, аймаг, орон нутгийн музейг мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах үүрэг бүхий Монголын Үндэсний музей болгон өөрчилсүгэй.

2. Монголын Үндэсний музейд шаардагдах зардлыг 2009 оноос жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Сангийн сайд Ч.УЛААН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА