A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

МАЛ ХАВАРЖИЛТ,ТӨЛ БОЙЖИЛТЫН БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Улсын нөөцийн тухай хуулийн 13.1.4, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын нөөцөөс үнийг нь 50 хувиар хямдруулан худалдах өвс, тэжээлийн хэмжээ, хуваарийг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын дагуу улсын нөөцөөс үнийг нь хямдруулан худалдсан өвс, тэжээлийн үнийн зөрүү болох нийт 547.8 (таван зуун дөчин долоон сая найман зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Д.Хаянхярваад зөвшөөрсүгэй.

3. Улсын нөөцөөс олгох өвс, тэжээлийг худалдах ажлыг зохион байгуулж, борлуулалтын орлого болон Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр өвс, тэжээлийг 2012 оны 10, 11 дүгээр сард багтаан улсын нөөцөд нөхөн бүрдүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Д.ХАЯНХЯРВАА