A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИК ХК-ИЙН ТӨВ ЛАБОРАТОРИЙГ ОЛОН УЛСЫН ХААЛТТАЙ УРАЛДААНТ ШАЛГАРУУЛАЛТЫН АРГААР ХУДАЛДАХ ТУХАЙ

2002 оны 3 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 48

Улсын Их Хурлын 2001 оны 10 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл"-ийн 2.1.2 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"НИК" хувьцаат компанийн нефтийн бүтээгдэхүүний чанарын итгэмжлэгдсэн төв лабораторийг олон улсын хаалттай уралдаант шалгаруулалтын аргаар худалдахыг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Үйлдвэр, худалдааны сайд Ч.ГАНЗОРИГ

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН