A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

НИЙСЛЭЛИЙН ЗАРИМ ДҮҮРГИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1995 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 23

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай Монгол Улсын хуулийн З дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1О дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зарим дүүргийг татан буулгах тухай" Улсын Их Хурлын 1995 оны 16 дугаар тогтоолоор татан буулгаж Хануул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт тус тус нэгтгэн харьяалуулсан Туул, Гачуурт, Жаргалант дүүргүүдийг тосгоны зохион байгуулалттай ажиллуулахаар тогтоосугай.

2.Туул, Гачуурт, Жаргалант тосгоны хувьд түүний оршин байгаа тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга тосгоны захирагч байх нь зүйтэй гэж үзсүгэй.

З.Туул, Гачуурт, Жаргалант тосгоны захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг тус бүр 11 хүнээс (үйлчилгээний орлогоос цалинждаг болон нормативаар ажиллах орон тоо орохгүй) хэтрүүлэхгүй байхаар тогтоосугай.

4.Нийслэлийн Засаг дарга Ц.Баасанжавт даалгах нь:

а)тосгоны захирагчийн ажлын албыг 1995 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж, орон тооны өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн хүмүүст хууль тогтоомжийн дагуу тэтгэмж олгох, тэднийг ажлын байраар хангах арга хэмжээ авсугай;

б)тосгоны оршин суугчдад үзүүлэх иргэдийн болон нийтийн аж ахуйн үйлчилгээг аль болох чирэгдэлгүйгээр зохион байгуулах, нийгмийн дэг журмыг сахиулж, сахилга хариуцлагыг өндөржүүлэх, хүн эмнэлэг, сургууль, соёлын байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж ажилласугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 199З оны 65 дугаар тогтоолын 5 дугаар зүйлээс "Гачуурт, Жаргалант, Туул" гэсэн хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ