Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ТУХАЙ

/Энэ хуулийг 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2008 оны 5 дугаар сарын 16-ны өдөрУлаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН БААТАР, ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН АХМАД НАСТАНД ТӨРӨӨС ОЛГОХ НЭМЭГДЛИЙН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Энэ хуулиар тогтоосон нэмэгдэл олгох тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Нийгмийн халамжийн тухай, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

3.1.“Төрөөс олгох нэмэгдэл” /цаашид “нэмэгдэл” гэх/ гэж энэ хуульд заасан болзлыг хангасан Монгол Улсын иргэнд нийгмийн даатгал, нийгмийн халамжийн сангаас олгож байгаа тэтгэвэр, тэтгэмжээс гадна төрөөс сар бүр олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

4.1.Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 3.1-д заасан насанд хүрсэн Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цол хүртсэн Монгол Улсын иргэнд энэ хууль үйлчилнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл. Нэмэгдэл авах эрх

5.1.Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан болзлыг хангасан ахмад настан мөн хуулийн 3 дугаар зүйлд заасан нэмэгдэл авах эрхтэй.

5.2.Ахмад настан нь энэ хуулийн 4.1-д заасан цолыг давхардуулан хүртсэн бол түүнд аль өндөр хэмжээтэй нэмэгдэл олгоно.

Хэвлэх

6 дугаар зүйл. Нэмэгдлийн хэмжээ

6.1.Нэмэгдлийн хэмжээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтооно.

6.2.Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний өсөлттэй уялдуулан Улсын Их Хурал нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоож болно.

Хэвлэх

7 дугаар зүйл. Бүрдүүлэх баримт бичиг

7.1.Нэмэгдэл авахыг хүсэгч дараахь баримт бичиг бүрдүүлнэ:

7.1.1.нэмэгдэл авахыг хүссэн өргөдөл;

7.1.2.иргэний үнэмлэх;

7.1.3.Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяатын цолны үнэмлэх.

Хэвлэх

8 дугаар зүйл. Нэмэгдэл олгох

8.1.Нэмэгдлийг улсын төсвөөс олгоно.

8.2.Нэмэгдлийг дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтан энэ хуулийн 7.1-д заасан баримт бичгийг үндэслэн арилжааны банкаар дамжуулан сар бүр олгоно.

8.3.Нэмэгдлийг ахмад настанд энэ хуулийн 7.1-д заасан өргөдөл гаргасан өдрөөс эхлэн олгоно.

8.4.Нэмэгдлийг тухайн ахмад настны хүсэлтээр улирлын болон жилийн эцэст олгож болно.

8.5.Нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага ахмад настны хүсэлтээр нэмэгдлийг өөрийнх нь хадгаламжийн дансанд шилжүүлж болно.

Хэвлэх

9 дүгээр зүйл. Нэмэгдлийг зогсоох, нөхөн төлүүлэх

9.1.Нэмэгдэл авдаг ахмад настан нас барвал нэмэгдлийг нас барсны дараагийн сар дуустал олгоно.

9.2.Хуурамч бичиг баримт бүрдүүлж нэмэгдэл авсан нь тогтоогдвол түүний олголтыг зогсоож, олгогдсон нэмэгдлийг нөхөн төлүүлнэ.

9.3.Дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний байгууллага, сумын нийгмийн ажилтны буруугаас илүү олгогдсон нэмэгдлийг буцаан суутгахгүй бөгөөд хохирлыг шүүхийн журмаар буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ.

9.4.Энэ хуулийн 9.3-т заасан байгууллага, албан тушаалтны буруугаас дутуу олгогдсон нэмэгдлийг ахмад настанд нөхөн олгоно.

Хэвлэх

10 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

10.1.Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Хэвлэх

11 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

11.1.Энэ хуулийг 2008 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Д.ЛҮНДЭЭЖАНЦАН