Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ

/Энэ хуулийг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 10 дугаар сарын 12-ны өдөрУлаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ТУХАЙ



НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

            Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын батлан хамгаалах тогтолцоог тогтоож, төрийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн эх орноо батлан хамгаалах талаар хүлээх үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ зүйлийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

            2 дугаар зүйл. Батлан хамгаалах тухай

                                                 хууль тогтоомж

            Батлан хамгаалах тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

            З дугаар зүйл. Батлан хамгаалах үйл

                                         ажиллагаа

            1. Батлан хамгаалах нь улс орны үндэсний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг мөн. 

            2. Батлан хамгаалах нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс хамгаалахад улс орны бэлэн байдлыг хангах, хамгаалах зорилго бүхий улс төр, эдийн засаг, нийгэм, эрх зүй, цэргийн нэгдмэл арга хэмжээ мөн. Батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс нь орон нутгийн хамгаалалт мөн.

/Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            З. Хүн амын үй олноор устгах зэвсгийн хөнөөлөөс хамгаалах нь батлан хамгаалах үйл ажиллагааны бүрэлдэхүүн хэсэг байна.

/Энэ хэсэгт 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдөр болон 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар тус тус  өөрчлөлт орсон /

4.Батлан хамгаалах цэргийн хүч хэрэгсэл нь зэвсэгт хүчин байна. Зэвсэгт хүчний үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

5. Дайн бүхий байдал, дайны байдал зарласан үе дэх батлан хамгаалах үйл ажиллагаатай холбогдсон харилцааг хуулиар зохицуулна.

/Энэ хэсгийн дугаарыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

Хэвлэх

            4 дүгээр зүйл. Улс орныг батлан хамгаалах

                                                    төрийн үүрэг

            1. Эх орныхоо тусгаар  тогтнолыг  батлан  хамгаалж, үндэсний аюулгүй байдлыг хангах нь төрийн үүрэг мөн. Төр нь улс орны батлан хамгаалах нэгдмэл, уян хатан тогтолцоог бүрдүүлж бэхжүүлнэ.

            2. Монгол Улс гаднын зэвсэгт халдлага, түрэмгийллээс эх орноо өөрийн зэвсэгт хүчнээр, ард түмний оролцоотойгоор хамгаална. Шаардлагатай тохиолдолд Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн дагуу бусад улсын тусламжийг авч болно.

Хэвлэх

            5 дугаар зүйл. Батлан хамгаалах хамтын

                                          ажиллагаа  

            Монгол Улс батлан хамгаалах хүч чадал, цэргийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтлан бусад  улстай батлан хамгаалах хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.

Хэвлэх


ХОЁРДУГААР БҮЛЭГ
Батлан хамгаалах талаарх Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч,

Засгийн газар, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн

Засгийн газрын гишүүний бүрэн эрх

            6 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх                                        

1. Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        1/ батлан хамгаалах тогтолцооны эрх зүйн үндсийг тогтоох;

                        2/ дайны аюулыг сэрэмжлэх, бусад улс оронтой маргаантай асуудлыг улс төрийн аргаар шийдвэрлэх;

                        3/ Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг тодорхойлох;

                        4/ цэргийн албан хаагчийн нийгмийн хамгаалалт, эрх зүйн баталгааны үндсийг тодорхойлох;

                        5/ батлан хамгаалах хамтын ажиллагааны талаархи Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах;

                        6/ улс орныг батлан хамгаалах арга хэмжээний төсвийг батлах, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх үндсэн чиглэлийг тодорхойлох;

                        7/ цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлыг албаны онцлогт нь тохируулж  тогтоох;

                        8/ цэргийн дээд цол бий болгох;

                        9/ гадаадын цэргийн хүчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах, дамжин өнгөрүүлэх болон өөрийн цэргийн анги, салбарын асуудлыг шийдвэрлэх.

/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

            2. Монгол Улсын Их Хурал хуульд заасан  бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Хэвлэх

            7 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх  

            1. Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн хувьд Ерөнхийлөгчийн тухай хуулийн 1З дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/ Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын хэрэгжилт, улс орныг батлан хамгаалахад зайлшгүй шаардагдах материаллаг нөөцийн бүрдүүлэлтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        2/ батлан хамгаалах арга хэмжээний төсвийн талаар Улсын Их Хуралд санал дүгнэлт оруулах;

3/ цэргийн нийтлэг дүрмүүдийг батлах;

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        4/ цэргийн албан хаагчид цэргийн цол олгох журмыг тогтоох;”

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        5/ цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загвар батлах;

                        6/ онцгой нөхцөл бий болсон үед байлдагч, түрүүчийн алба хаах хугацааг гурван сараас дээш хугацаагаар сунгах саналыг Улсын Их Хуралд оруулах.

            2. Монгол Улсын Ерөнхийлөгч хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Хэвлэх

            8 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн газрын

                                                 бүрэн эрх  

            1. Монгол Улсын Засгийн газар нь Засгийн газрын тухай хуулийн 1З дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараахь тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        1/ улс орныг батлан хамгаалах болон орон нутгийн хамгаалалтын асуудлаар төрийн захиргааны байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх;

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        2/ батлан хамгаалах арга хэмжээний төсвийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;

                        З/ цэргийн анги, байгууллагыг байгуулах, татан буулгах асуудлыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцөн шийдвэрлэх, цэргийн анги, байгууллагын байршлыг тогтоох, батлан хамгаалах хэрэгцээний эзэмшил газрын зөвшөөрөл олгох;

                        4/ төрийн захиргааны төв байгууллага, аймаг, нийслэлийн дайчилгааны даалгаврыг батлах;

                        5/ улсын болон зэвсэгт хүчний дайчилгааны материаллаг нөөцийн хэмжээг тогтоож, түүнийг бүрдүүлэх, зарцуулах арга хэмжээг зохион байгуулах;

                        6/ тайван цагт улсын дайчилгааны бэлтгэлийг хангах, шаардлагатай үед Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн шийдвэрийн дагуу улс орныг дайны байдалд шилжүүлэх;

                        7/ иргэдийг эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд төрийн бүх шатны болон төрийн бус байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн чиглүүлэх, цэрэг иргэний харилцааг төлөвшүүлэх;

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        8/ иргэдээс цэргийн үүргээ биелүүлэх хүсэл сонирхол, эрмэлзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлого боловсруулж хэрэгжүүлэх;

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        9/ /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        10/ /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

                        11/ /Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

            2. Монгол Улсын Засгийн газар хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

Хэвлэх

            9 дүгээр зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн

                                          Засгийн газрын гишүүний бүрэн эрх  

1. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

                        1/ батлан хамгаалах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

                        2/ батлан хамгаалах тогтолцоог боловсронгуй болгох саналыг Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулах, зэвсэгт хүчний ерөнхий командлагчид өргөн мэдүүлэх;

                        3/ цэргийн нийтлэг дүрмүүдийг батлуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих;

           4/ шинжлэх ухаан, технологийн дэвшлийг хангах, зэвсэгт хүчнийг зэвсэг, техникээр нөхөн хангах, шинэчлэн сайжруулах бодлого боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, эдгээртэй холбогдсон төсвийг захиран зарцуулах;

                        5/ батлан хамгаалах асуудлаар бусад улстай хамтран ажиллах талаар Засгийн газраас олгосон эрхийн хүрээнд хэлэлцээр байгуулах;

                        6/ батлан хамгаалах арга хэмжээний төсвийн төслийг Засгийн газарт оруулах, батлагдсан төсвийн зарцуулалтад  хяналт тавих;

                        7/ батлан хамгаалах улсын байцаагчийг томилох, чөлөөлөх;

                        8/ батлан хамгаалах хууль тогтоомж, батлан хамгаалах асуудлаарх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон өөрийн шийдвэрийн биелэлтийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид шалган танилцаж, биелэлтийг хангах талаар үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх;

                        9/ батлан хамгаалах салбарын төрийн өмчит хуулийн этгээдийн үл хөдлөх болон үндсэн хөрөнгөд хамаарах хөдлөх хөрөнгийг данснаас хасах, устгах, шилжүүлэх, шинээр авах асуудлыг шийдвэрлэх, захиалгыг хянаж батлах;

                        10/ батлан хамгаалах салбарын төрийн өмчит хуулийн этгээд, эд хөрөнгийг хувьчлах саналаа Засгийн газарт оруулах.

талаар үүрэг даалгавар өгч гүйцэтгүүлэх.

/Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

2. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

З. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн - улс төрийн албан тушаалтан нь цэргийн жинхэнэ албанаас ангид байна.

/Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх


ГУРАВДУГААР БҮЛЭГ
Төрийн захиргааны төв болон нутгийн захир-

гааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүрэг

10 дугаар зүйл. Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн 

                                           захиргааны төв байгууллагын чиг үүрэг

            Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

                        1/ батлан хамгаалах бодлого, улсын дайчилгааны төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг зохион байгуулах;

                        2/ зэвсэгт хүчнийг зэвсэг, техник, материал хэрэгслээр хангах санал боловсруулах, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;

                        3/ батлан хамгаалах салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэх, цэргийн албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах;

                        4/ батлан хамгаалах салбарт техник, технологийн дэвшлийг хангаж, зэвсэг, техникийг шинэчлэн сайжруулах бодлого боловсруулах, энэ талаар гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих;

                                   

5/ батлан хамгаалах салбарт судалгаа шинжилгээний ажил явуулах бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;

                       

                        6/улсыг батлан хамгаалах арга хэмжээний төлөвлөлтөд шаардагдах мэдээ, судалгааны нэр төрлийг тогтоож, төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагаас гаргуулж авах;

           7/ хугацаат цэргийн алба хаах иргэний тоо, цэрэг татлага явуулах ээлж, хугацааг тогтоох санал бэлтгэж Засгийн газарт оруулах;

                        8/ гэрээт цэргийн алба хаах мэргэжил, тооны дээд хязгаарыг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран жил бүр тогтоох.хөлсийг төлж түр хугацаагаар дайчлан гаргуулах ажлыг зохион   байгуулах;

           

            9/шаардлагатай тохиолдолд хуульд заасны дагуу гэмт хэргийн гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад туслах зорилгоор харьяа анги салбарынхаа бүсэд байршуулж аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

                        10/шаардлагатай тохиолдолд улсын хэмжээнд эрэн сурвалжилж буй оргодол яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, баривчлах, хорих ангийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаанд хүн хүч, техник хэрэгслийн дэмжлэг туслалцаа үзүүлэх.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Хэвлэх

            11 дүгээр зүйл. Төрийн захиргааны бусад төв

                                                    байгууллагын үүрэг  

            Төрийн захиргааны бусад төв байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

                        1/ өөрийн үндсэн чиг үүргээрээ улсыг батлан хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд оролцох, энэ ажлыг харьяа байгууллагууддаа зохион байгуулах;

                        2/ зэвсэгт хүчний дайчилгааны даалгаврыг биелүүлэх.

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2003 оны  6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Хэвлэх

            12 дугаар зүйл. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн

                                                нэгжийн Засаг даргын үүрэг

1. Засаг дарга дараахь үүрэг хүлээнэ:

/Энэ хэсгийг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

1/ нутаг дэвсгэртээ батлан хамгаалах арга хэмжээ, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

                        2/ цэргийн тоо бүртгэлийг хөтлөх, цэрэг татах, цэргийн албанд гэрээгээр элсүүлэх, дүйцүүлэн хаалгах, дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлтгэх, давтан бэлтгэх ажлыг зохион байгуулах;

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

                        З/ нутаг дэвсгэртээ байгаа аж ахуйн нэгж, иргэдээс цэргийн байгууллагын хэрэгцээнд бэлтгэхээр захиалсан гэрээт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт, нийлүүлэлтэд хяналт тавих;

                        4/ дайчилгааны даалгавраар тогтоосон хүнс, эд хөрөнгийн нөөцийг бүрдүүлж, бэлэн байдлыг хангах;

                        5/ Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

                        6/ нутаг дэвсгэртээ байрлаж байгаа цэргийн анги, байгууллага, бие бүрэлдэхүүний албан үүргээ гүйцэтгэх нөхцлийг хангах асуудлаар харилцан ажиллах, байгаль орчныг хамгаалах болон холбогдох бусад хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7/ орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, түүний хэрэгжилтийн үйл ажиллагааг зэвсэгт хүчний Жанжин штабын оролцоотойгоор зохион байгуулах.

/Энэ заалтыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

            1З дугаар зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын

                                                             үүрэг

            Аж ахуйн нэгж, байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

                        1/ дайчилгааны даалгаврыг биелүүлж, үйл ажиллагаагаа дайны байдалд шилжүүлэх бэлтгэлтэй байх;

                        2/ Энэ заалтыг 2003 оны 6 дугаар сарын 20-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон

                        З/ ажиллагсаддаа иргэний цэргийн үүргээ биелүүлэх боломж олгох, цэргийн үүрэгтнийг дайчилгааны сургууль, цугларалтад оролцуулах.

Хэвлэх

            14 дүгээр зүйл. Иргэдийн үүрэг

            Монгол Улсын иргэд нь эх орноо хамгаалах үүрэгтэй.  Энэ үүрэг нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, тэдгээртэй нийцүүлж гаргасан хууль тогтоомжийн бусад актаар тодорхойлогдоно. Хэвлэх


            15 дугаар зүйл. Батлан хамгаалах арга

                                          хэмжээний санхүүжилт

/Энэ зүйлийн дугаарыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

            Улс орныг батлан хамгаалах арга хэмжээг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

Хэвлэх

            16 дугаар зүйл. Батлан хамгаалах тухай хууль

                          тогтоомжийг зөрчигчид хүлээлгэх

                                                           хариуцлага

/Энэ зүйлийн дугаарыг 2002 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

            Батлан хамгаалах хууль тогтоомжийг зөрчигчид Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу эрүүгийн, захиргааны, сахилгын, материалын хариуцлага хүлээлгэнэ.

          МОНГОЛ УЛСЫН ИХ

          ХУРЛЫН ДАРГА                                                      Н. БАГАБАНДИ

          МОНГОЛ УЛСЫН ИХ

          ХУРЛЫН ТАМГЫН ГАРЫН

          ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН

          ДАРГА                                                                          Н. РИНЧИНДОРЖ

Хэвлэх