A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИК ХУВЬЦААТ КОМПАНИЙН ЗАРИМ ХӨРӨНГИЙГ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 17

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "НИК" хувьцаат компанийн Улаанбаатар хотын 2 дугаар шатахуун түгээх станцыг Төрийн тусгай хамгаалалтын газарт, 1996-2000 онд "НИК" хувьцаат компаниас хөрөнгө оруулан барьж байгуулсан хавсралтад дурдсан объект /түүнтэй холбогдох зарим зардал/-ыг Замын-Үүдэд баригдаж байгаа нефтийн бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачих байгууламжийн цаашдын үйл ажиллагаанд ашиглах зорилгоор Замын-Үүдийн агуулахын Ашиглалтын өмнөх захиргаанд элэгдэл тооцон шилжүүлэх асуудлыг "НИК" хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд тавьж шийдвэрлүүлэхийг Төрийн өмчийн хороо (Л.ПҮРЭВДОРЖ)-нд зөвшөөрсүгэй.

2. "НИК" хувьцаат компаниас Замын-Үүдийн нефтийн бүтээгдэхүүнийг шилжүүлэн ачих байгууламжид оруулсан хөрөнгө оруулалт 310.974.200 (гурван зуун арван сая есөн зуун далан дөрвөн мянга хоёр зуун) төгрөг, Төрийн тусгай хамгаалалтын газарт шилжүүлэх 2 дугаар шатахуун түгээх станцын үндсэн хөрөнгийн дүн 186.762.967 (нэг зуун наян зургаан сая долоон зуун жаран хоёр мянга есөн зуун жаран долоон) төгрөг, савнуудыг шатахуунаар дүүргэхэд шаардагдах үнийн дүн 66.913.000 (жаран зургаан сая есөн зуун арван гурван мянган) төгрөгийг тус тус "НИК" хувьцаат компанийн гаалийн татварт төлөх өрөөс суутган тооцохыг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН