A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИК ХУВЬЦААТ КОМПАНИЙН НИЙТ ХУВЬЦААНЫ ТӨРИЙН ЭЗЭМШЛИЙН ХУВЬЦААГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

2003 оны 10 дугаар сарын 1-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 215

Төрийн өмчийг 2001-2004 онд хувьчлах үндсэн чиглэл, Төрийн өмчийг 2002 онд хувьчлах хөтөлбөрийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 /арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман/ ширхэг хувьцааг хувьчлах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г 1 дүгээр, "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. "НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 /арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман/ ширхэг хувьцааг хувьчлах доод үнийг 6.133.000 /зургаан сая нэг зуун гучин гурван мянган/ ам. доллараар тогтоосугай.

3. Төрийн өмчийн хороо /Л.ПҮРЭВДОРЖ/-нд даалгах нь:

а/"НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 /арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман/ ширхэг хувьцааг хувьчлах "Уралдаант шалгаруулалт /тендер/-ын зар мэдээ"-г дотоод, гадаадын хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж сурталчилсугай;

б/"НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 /арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман/ ширхэг хувьцааг хувьчлах уралдаант шалгаруулалт /тендер/-ыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Уралдаант шалгаруулалт /тендер/-ын журмын дагуу зохион байгуулж явуулсугай;

в/"НИК" хувьцаат компанийн нийт хувьцааны төрийн эзэмшлийн 80 хувь буюу 16.760.768 /арван зургаан сая долоон зуун жаран мянга долоон зуун жаран найман/ ширхэг хувьцааг хувьчлах уралдаант шалгаруулалт /тендер/-д ялсан худалдан авагчтай уралдаант шалгаруулалт /тендер/-ын журамд заасан болзол, нөхцөлийн талаар харилцан тохиролцож, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээг байгуулсугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "НИК" хувьцаат компанийн өр төлбөрийг шийдвэрлэх, нийт хувьцааны төрийн эзэмшлийн хувьцааг хувьчлах тухай" Засгийн газрын 2003 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 19 дүгээр тогтоолын 3, 4, 5 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН