A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1993 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН

СОНГУУЛИЙН ХУУЛЬ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

Хэвлэх

Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. /Энэ хэсэгт 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. /Энэ хэсэгт 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3 дугаар зүйл.Сонгуулийн үндсэн зарчим

Хэвлэх

1.Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль /цаашид "сонгууль" гэх/ хоёр шаттай байна. /Энэ хэсэгт 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн талаар саналаа нууцаар гаргана.

3.Анхан шатны сонгууль бүх нийтийн байна. Санал хураах өдөр эх орондоо байгаа, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол ялгаваргүйгээр сонгох эрхтэй. Эрх зүйн чадамжгүй нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон, түүнчлэн хорих ял эдэлж байгаа Монгол Улсын иргэн сонгуульд оролцох эрх эдлэхгүй. /Энэ хэсгийн 3 дахь өгүүлбэрийг 2009 оны1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Анхан шатны сонгууль шууд байна. Сонгуульд сонгогч ямар нэг төлөөлөлгүйгээр оролцон саналаа өөрөө гаргаж Ерөнхийлөгчийг сонгоно.

5.Сонгогч саналаа нууцаар гаргана. Сонгогчоос саналаа чөлөөтэй илэрхийлэхэд саад учруулахыг хориглоно.

6.Анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргах нь сонгуулийн хоёр дахь шат байна.

4 дүгээр зүйл.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх

Хэвлэх

1.Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.

2.Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлж болохгүй.

3.Эх орондоо байнга оршин суугаа буюу Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн санал хураах өдрөөс өмнөх хуанлийн 5 жилийн хугацаанд тасралтгүй 6 сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй, Монгол Улсын харьяат эцэг, эхээс төрж, түүнээс хойш тус Улсын харьяат хэвээр байгаа Монгол Улсын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. /Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

5 дугаар зүйл.Сонгууль эрхлэн явуулах байгууллага

Хэвлэх

1.Сонгуулийг улс, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тэдгээр дэх хот, тосгон, хэсгийн хэмжээнд сонгуулийн хороод эрхлэн явуулна.

2.Сонгууль бэлтгэн явуулахад төрийн төв, орон нутгийн байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу туслалцаа үзүүлнэ.

6 дугаар зүйл.Сонгууль бэлтгэн явуулах ажлын ил тод байдал

Хэвлэх

1.Сонгууль бэлтгэн явуулах ажил ил тод байна. Энэ заалт сонгогч саналаа нууцаар гаргахад хамаарахгүй.

2.Хэвлэл, мэдээллийн байгууллага сонгууль бэлтгэн явуулах ажлын явц, сонгуулийн дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Төв, орон нутгийн сонин хэвлэл, мэдээллийн бусад байгууллагын нийтэлсэн мэдээлэл үнэн зөв байвал зохино.

7 дугаар зүйл.Сонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа

Хэвлэх

1.Сонгууль зохион байгуулж явуулахтай холбогдсон дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ:

1/сонгогч, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, ухуулагч, сонгуулийн ажиглагчийн үнэмлэх, сонгогчдын нэрийн жагсаалт, сонгогчийн шилжүүлэг, сонгуулийн дүн, мэдээний маягт, сонгуулийн нутаг дэвсгэрийн болон хэсгийн хороодын албан бичгийн хэвлэмэл хуудас, тамга, тэмдэг, лац, тусгай тэмдэг тавих хэрэгсэл болон тэдгээрийг хэвлэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хүргэх зардал;

2/саналын хайрцаг хийлгэх, сонгуулийн хороодын ажиллах болон санал авах байрыг тохижуулах зардал;

3/сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль бэлтгэн явуулахтай холбогдсон журам, гарын авлага хэвлэх, хүргэх зардал;

4/сонгуулийн хороодын ажилтнуудын сонгууль зохион байгуулахтай холбогдсон сургалтын зардал;

5/сонгуулийн хууль тогтоомжийг нийтэд сурталчлах, сонгуулийн бэлтгэл ажлын явц, хугацааны талаар сонгогчдыг мэдээллээр хангах арга хэмжээний зардал;

6/Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, нэр дэвшигчийн сонгуулийн санхүүжилт, зарцуулалтыг хянахад гарах зардал;

7/сонгуулийн хороодын орон тооны бус гишүүний тухайн хороонд ажилласан хугацааны мөнгөн урамшууллын зардал, хуульд өөрөөр заагаагүй бол сонгуулийн хорооны гишүүн сонгуулийн ажил үүргээ гүйцэтгэж явах үедээ эрүүл мэнд нь хохирсон, амь насаа алдсан тохиолдолд олгох нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламжийн зардал;

8/сонгуулийн хороодын бичиг хэрэг, шуудан, холбоо, унаа, албан томилолтын зардал;

9/Улсын Их Хурлаас тогтоосон бусад зардал.

2.Улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг Улсын Их Хурал тогтооно.

3.Сонгуулийн хороодын ажиллах, санал хураах байрыг төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд үнэ төлбөргүй гаргаж өгнө.

4.Сонгуулийн хороодыг ажлын байр, тээвэр, холбооны болон бусад шаардлагатай хэрэгслээр хангах асуудлыг тухайн шатны Засаг дарга хариуцна.

5.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам нэр дэвшигчийг бүртгүүлснээс хойш 5 хоногийн дотор сонгуулийн зардлын сан байгуулж банкинд данс нээж, Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэж, нийтэд зарлах бөгөөд уг дансанд тухайн нэр дэвшигчийн өөрийн болон нэр дэвшүүлсэн намын хөрөнгө, талархан дэмжигч нам, байгууллага, иргэдээс оруулсан мөнгөн хандивыг төвлөрүүлж, мөн дансаар дамжуулан зарцуулна.

6.Талархан дэмжигч нам, байгууллага, иргэд сонгуульд зориулж мөнгөн хандив өргөж болох бөгөөд түүнийг сонгуулийн зардлын сангийн дансанд төвлөрүүлэх бөгөөд уг данснаас гадуур сонгуульд зориулж хандив авах, өгөх, зарцуулахыг хориглоно.

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан хандивыг мөнгөн бус хэлбэрээр өгвөл түүнийг мөнгөн хэлбэрт шилжүүлэн үнэлж, мөн зүйлийн 9 дэх хэсэгт заасан хандивын дээд хэмжээний дүнд оруулан тооцно.

8.Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, нэр дэвшигч нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7 дахь хэсэгт заасан этгээдээс сонгуулийн ажилд зориулж хандив авах, түүнчлэн сонгууль бэлтгэн явуулах хугацаанд тусламжийн эд хөрөнгийг иргэдэд тараах буюу борлуулж сонгуульд зарцуулахыг хориглоно.

9.Нэр дэвшигчийг талархан дэмжигчдээс сонгуульд зориулж өргөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10 сая, иргэдээс 5 сая төгрөгөөс хэтэрч болохгүй.

10.Сонгуулийн зардлын санг нэр дэвшигчийг сурталчлах, сонгогчидтой уулзах, хурал, цуглаан зохион байгуулах, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтны бичиг хэрэг, шуудан, холбоо, ажлын хөлс, урамшуулал, унааны болон албан томилолтын зэрэг Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан журмаар зөвшөөрсөн бусад зардлыг санхүүжүүлэхэд зарцуулна.

11.Сонгуулийн зардлын сангийн дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх, түүнийг зарцуулах тухай тайлангийн загвар болон данс нээх, хаах, бүртгэл, тайланг хөтлөх журмыг Сонгуулийн ерөнхий хороо Монголбанктай хамтран батална.

12.Нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж, Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

13.Сонгуулийн ерөнхий хороо нь сонгуулийн зардлын тайланг хянан үзэж, сонгууль дууссан өдрөөс хойш 40 хоногийн дотор дүнг нийтэд мэдээлэх ба таван зуун мянга, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн иргэн, нэг сая, түүнээс дээш төгрөгийн хандив өгсөн хуулийн этгээдийн нэрийг нийтэд зарлана.

/Дээрх 7 дугаар зүйлийг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

8 дугаар зүйл.Сонгуулийн эрхийг хангах хууль зүйн баталгаа

Хэвлэх

1.Төрийн байгууллагаас сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгахад нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллага, түүний ажилтан оролцохыг хориглоно.

2.Сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

3.Сонгогчдоос сонгуулийн эрхээ хэрэгжүүлэхэд болон сонгуулийн хороо, түүний гишүүнээс үүргээ гүйцэтгэх, санал хураах, тоолох ажилд санаатайгаар саад хийсэн, бусдыг төлөөлж санал өгсөн, энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн заалтыг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол байгууллагад 200000-250000, иргэнд 40000-50000 төгрөгийн торгууль шүүх ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон. Мөн 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

4.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд сахилгын хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнд 4000-50000 төгрөгийн торгууль ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

5.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн үйлдлээ зогсоох талаар сонгуулийн хорооны тавьсан шаардлагыг биелүүлээгүй нэр дэвшигч, албан тушаалтан, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтанд шүүх 4000-50000 төгрөгийн торгууль ногдуулна.

/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 2001 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

6.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 4, 17 дугаар зүйлийн З, 29 дүгээр зүйлийн 2, 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй Засаг дарга, төсөвт байгууллагын эрх баригчид сахилгын хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх түүнд 4000-60000 төгрөгийн торгууль ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

7.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 2, З дахь хэсгийн заалтыг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагад шүүх 100000-250000 төгрөгийн торгууль ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

8.Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтыг зөрчсөнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байвал шүүх гэм буруутай иргэнд 2000-50000, албан тушаалтанд 4000-60000 төгрөгийн торгууль ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

9.Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн З, З5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтыг зөрчсөн этгээдэд шүүх 4000-20000 төгрөгийн торгууль ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

10.Сонгуулийн хороонд ажиллахаар томилогдсон иргэн үүрэгт ажлаа биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол шүүх түүнд 4000-20000 төгрөгийн торгууль ногдуулна. /Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон./

/Дээрх 3-10 дугаар хэсгийг 2009 оны 1 дугээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

3.Энэ хуулийн 6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 600000-800000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хуулийн этгээдийг 500000-800000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр тус тус торгоно./Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 5, 8, 10 дахь хэсэгт заасныг зөрчсөн намыг 800000-1000000 төгрөгөөр торгох ба мөн зүйлийн 5, 6 дахь хэсэгт заасан данснаас гадуур авсан хөрөнгийг хурааж улсын орлого болгоно. Хэрэв уг данснаас гадуур авсан хөрөнгийг зарцуулсан бол түүнийг нөхөн төлүүлж улсын орлого болгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 6, 9 дэх хэсэгт заасныг зөрчсөн хандивлагч, нэр дэвшигч, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 200000-300000 төгрөгөөр, албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, намыг 800000-1000000 төгрөгөөр торгох ба мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасан этгээдээс авсан хандивыг хурааж улсын орлого болгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Энэ хуулийн 7 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт заасныг зөрчсөн намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 250000-300000 төгрөгөөр, намыг 800000-1000000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Цагдаагийн байгууллагын тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах ба бусад албан тушаалтныг 250000-300000 төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Энэ хуулийн 16 дугаар зүйлийн 9, 10 дахь хэсэгт заасныг зөрчсөн иргэнийг 200000-300000 төгрөгөөр, албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, байгууллагыг 600000-800000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Засаг даргыг 250000-300000 төгрөгөөр, цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын газрын албан тушаалтныг 250000-300000 төгрөгөөр, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, мөн зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн буруутай этгээдийг 200000-300000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 7, 10, 11 дэх хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, байгууллагыг 500000-800000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн төрийн албан хаагчид Цагдаагийн байгууллагын тухай, Прокурорын байгууллагын тухай, Шүүхийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах ба бусад албан тушаалтныг 250000-300000 төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14.Энэ хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчсөн албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, иргэнийг 200000-300000 төгрөгөөр, байгууллагыг 500000-800000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

15.Энэ хуулийн 28 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагыг 800000-1000000 төгрөгөөр, мөн зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн иргэнийг 200000-300000 төгрөгөөр, албан тушаалтныг 250000-350000 төгрөгөөр, намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтныг 250000-300000 төгрөгөөр, байгууллагыг 500000-800000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

16.Энэ хуулийн 29 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Засаг даргыг 300000-350000 төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.Энэ хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Засаг даргыг 300000-350000 төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

18.Энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

19.Энэ хуулийн 32 дугаар зүйлийн 1-6 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, мөн зүйлийн 8 дахь хэсэгт заасныг зөрчсөн иргэнийг 150000-200000 төгрөгөөр, албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 150000-200000 төгрөгөөр, мөн зүйлийн 7 дахь хэсэгт заасныг зөрчсөн албан тушаалтныг 200000-250000 төгрөгөөр, байгууллагыг 600000-800000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

21.Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан санал тоолох журмыг зөрчсөн сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн даргыг 250000-300000 төгрөгөөр, гишүүнийг 200000-250000 төгрөгөөр тус тус торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

22.Сонгуулийн хороонд ажиллахаар томилогдсон иргэн үүрэгт ажлаа зохих ёсоор биелүүлээгүй бол түүнийг 200000-250000 төгрөгөөр торгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

23.Энэ хуульд заасан захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба түүнд давж заалдсан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу сум буюу сум дундын, дүүргийн шүүх хянан шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

24.Энэ зүйлд заасны дагуу хариуцлага хүлээсэн байгууллага, албан тушаалтан, иргэн холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шүүхийн шийдвэрийг давж заалдаж буюу гомдол гаргаж болно. /Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Сонгууль зарлах, сонгуулийн хэсэг

байгуулах

9 дүгээр зүйл.Сонгууль зарлах

Хэвлэх

1.Сонгуулийг санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Улсын Их Хурал товлон зарлана.

/Энэ зүйлд 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураах өдөр нь сонгуулийн жилийн тавдугаар сарын сүүлийн хагасын аль нэг долоо хоногийн ням гариг байна. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

10 дугаар зүйл. Сонгуулийн хэсэг, түүнийг байгуулах

Хэвлэх

1.Сонгогчдын санал хурааж тоолох зорилгоор сонгуулийн хэсгийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид санал хураах өдрөөс 55 хоногийн өмнө байгуулж, хэсгийн дугаар, нутаг дэвсгэр, төвийг зарлана. Харин иргэд бөөнөөрөө шилжин суурьшсан зэрэг онцгой тохиолдолд сонгуулийн хэсгийг санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө байгуулах буюу шилжүүлэн байршуулж болно. /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан./

2.Сонгуулийн нэг хэсэг нь 2000 хүртэл, харин нийслэл болон бусад хотод 6000 хүртэл сонгогчтой байж болно.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Сонгууль эрхлэн явуулах байгууллага,

түүний бүрэн эрх

11 дүгээр зүйл.Сонгуулийн хороо

Хэвлэх

1.Сонгууль бэлтгэн явуулах ажлыг дараахь байгууллага эрхэлнэ:

1/Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо;

2/сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо;

З/сонгуулийн хэсгийн хороо.

2.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь сум, түүнтэй адилтгах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороог байгуулж ажиллуулна.

3.Бүх шатны сонгуулийн хороодын бүрэлдэхүүн, үйл ажиллагаанд дараахь зарчмыг мөрдлөг болгоно:

1/сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга нэг намын гишүүн байхыг хориглох;

2/сонгуулийн хороодын бүрэлдэхүүнд улс төрийн албан тушаалтныг оруулахыг хориглох;

3/сонгуулийн нутаг дэвсгэрийн, хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог тогтооход намын төлөөлөл, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг харгалзах;

4/сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар, хэсгийн хороодын бүрэлдэхүүнд аль нэг нэр дэвшүүлсэн намын төлөөлөл давамгайлахыг хориглох бөгөөд сонгуульд хамтарч нэр дэвшүүлсэн намуудын төлөөллийг нэг намын төлөөлөлтэй адилтган тооцох;

5/Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны, сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо харьяалах салбар, хэсгийн хороодын бүрэн эрхийг дуусгавар болгох хүртэлх хугацаанд тухайн сонгуулийн хороод бүрэн эрхээ хэрэгжүүлэх;

6/Улсын Их Хурлаас баталсан сонгуулийн хороодын гишүүний ёс зүйн дүрмийг баримталж ажиллах;

7/сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийхийг хориглох. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар, хэсгийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд дээд шатны сонгуулийн хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах, цагдан хорих, өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр ажилд шилжүүлэх, захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Сонгуулийн хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүд нэр дэвшигчийн талаар сурталчилгаа хийхийг хориглоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчинүй болсонд тооцсон./

12 дугаар зүйл.Сонгуулийн ерөнхий хороо, түүний бүрэн эрх

Хэвлэх

Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах, түүний бэлтгэл ажлын талаар Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.

/Энэ зүйлийг 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

13 дугаар зүйл. Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо, түүний бүрэн эрх

Хэвлэх

1.Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн нутаг дэвсгэрийн хороог санал хураах өдрөөс 55-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1/сонгууль бэлтгэн явуулах ажлыг төлөвлөн зохион байгуулах;

2/сонгуулийн хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгаж, нэг мөр сахин биелүүлэх явдлыг хангах, сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар болон хэсгийн хороодын үйл ажиллагааг нэгтгэн удирдах;

3/сонгууль бэлтгэн явуулах асуудлаар тухайн нутаг дэвсгэрт байгаа төрийн зохих шатны байгууллагын үйл ажиллагааг зохицуулах;

4/сонгууль бэлтгэн явуулах асуудлаар сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар болон хэсгийн хороо, тухайн нутаг дэвсгэрийн төрийн зохих шатны байгууллагын удирдагчдын мэдээлэл сонсож, шаардлагатай арга хэмжээ авах;

5/сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хорооны шийдвэрийг давж заалдсан гомдол, сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн маргаан бүхий бусад өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх;

6/санал хураалтын дүнг сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар болон хэсгийн хороодоос авч нэгтгэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх;

7/дахин санал хураах, сонгууль явуулах ажлыг зохион байгуулах;

8/Сонгуулийн ерөнхий хорооноос хуваарилсан төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу захиран зарцуулах, зохих журмын дагуу харьяалах салбар болон хэсгийн хороонд хуваарилах, зарцуулалтад хяналт тавих; /Энэ заалтыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

9/сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцлэн архивлаж, Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өгөх; /Энэ заалтыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

10/хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг биелүүлэх. /Энэ заалтын дугаарыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

3.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо харьяалах салбар болон хэсгийн хорооны хууль тогтоомжид нийцээгүй шийдвэрийг хуульд заасан үндэслэлээр хүчингүй болгоно.

Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо энэ зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтыг зөрчиж Сонгуулийн ерөнхий хорооноос өгсөн үүргийг удаа дараа биелүүлээгүй нь Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрээр тухайн сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо, түүний бүрэлдэхүүнийг өөрчлөн байгуулах үндэслэл болно.

/Дээрх 3 дахь хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

14 дүгээр зүйл. Сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороо, түүний бүрэн эрх

Хэвлэх

1.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо суманд, шаардлагатай бол нийслэлийн дүүрэгт сонгуулийн салбар хороог санал хураах өдрөөс 50-иас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, 5 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороо тухайн орон нутагт сонгууль бэлтгэн явуулах асуудлаар сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны даалгавраар түүний зохих бүрэн эрхийг төлөөлөн хэрэгжүүлнэ.

15 дугаар зүйл. Сонгуулийн хэсгийн хороо, түүний бүрэн эрх

Хэвлэх

1.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо сонгуулийн хэсгийн хороог санал хураах өдрөөс 45-аас доошгүй хоногийн өмнө дарга, нарийн бичгийн дарга, гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулж, нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтэд мэдээлнэ. /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж, 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Сонгуулийн хэсгийн хороог байгуулахдаа тухайн хэсгийн хорооны бүрэлдэхүүний тоог сонгогчдын тоо, ажлын хэмжээг харгалзан дор дурдсанаар тогтооно:

1/тухайн хэсэгт 2000 хүртэл сонгогчтой бол 9, эсхүл 11;

2/тухайн хэсэгт 2001-4000 хүртэл сонгогчтой бол 11, эсхүл 13;

3/тухайн хэсэгт 4001-6000 хүртэл сонгогчтой бол 13, эсхүл 15. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Сонгуулийн хэсгийн хороо дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: /Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

1/сонгуулийн хэсгийн хорооны хаяг, ажиллах цагийн хуваарь, санал хураах өдөр, цагийг сонгогчдод мэдээлэх;

2/сонгогчийг шилжүүлэх, шинээр ирсэн сонгогчийг бүртгэх;

3/сонгогчдын нэрийн жагсаалтыг хэсгийн хэмжээнд нэгтгэж шалгах;

4/санал хураах байр, саналын хуудас, хайрцгийг бэлтгэж, сонгогчдын санал хураах ажлыг зохион байгуулах;

5/санал хураалтын дүн гаргаж, сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хүргэх;

6/сонгуулийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу цэгцэлж сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар хороонд хүлээлгэн өгөх; /Энэ заалтад 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

7/сонгууль бэлтгэн явуулах асуудлаар гарсан өргөдөл, гомдлыг өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах; /Энэ заалтад 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8/хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлэх, сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооноос өгсөн үүргийг биелүүлэх.

16 дугаар зүйл. Сонгуулийн хорооны ажлын зохион байгуулалт

Хэвлэх

1.Сонгуулийн хороод бүрэн эрхийнхээ асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэж тогтоол гаргана. Гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь оролцсон бол хорооны хуралдааныг хүчин төгөлдөрт тооцно. /Энэ хэсэгт 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолд тухайн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурах үүрэгтэй бөгөөд тэдний хэн нэг нь гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчингүй, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

3.Сонгуулийн хороо хуралдааны дэгээ тогтоох бөгөөд түүнд үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал, гишүүдийн ажил үүргийн хуваарь, ажиллах зарчим, журмыг тусгасан байна. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Сонгуулийн хорооны хуралдааны тэмдэглэлийг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан журмын дагуу заавал хөтлөх бөгөөд түүнийг тухайн хорооны аль нэг гишүүнд хариуцуулна. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Сонгуулийн баримт бичиг бүртгэлтэй байх бөгөөд түүнд хамаарах баримт бичиг, түүнийг бүртгэх журмыг Сонгуулийн ерөнхий хороо тогтооно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар хорооны дарга дотоод ажлын асуудлаар захирамж гаргана. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Сонгуулийн нутаг дэвсгэрийн болон түүний салбар хороо, түүнчлэн хэсгийн хороо ажлын шаардлага, зардлын хэмжээг харгалзан гишүүдээ үндсэн ажлаас нь түр чөлөөлж ажиллуулж болно. /Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

8.Хуульд зааснаас бусад тохиолдолд сонгуулийн нутаг дэвсгэрийн салбар болон хэсгийн хорооны шийдвэрийн талаар сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд, сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны шийдвэрийн талаар Сонгуулийн ерөнхий хороонд тус тус гомдол гаргаж болно. Гомдлыг хүлээж авснаас хойш ажлын 7 өдрийн дотор хянан шийдвэрлэж хариу мэдэгдэнэ.

/Энэ хэсэг болон мөн хэсгийн дугаарт 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

9.Сонгуулийн хороо сонгууль бэлтгэн зохион байгуулж явуулахтай холбогдсон асуудлаар төр, нам, олон нийтийн зохих шатны байгууллага, албан тушаалтанд хууль ёсны шаардлага тавих эрхтэй бөгөөд тэдгээр байгууллага, албан тушаалтан тухайн шаардлагыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэж хариу мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан ба мөн хэсгийн дугаарыг өөрчилсөн./

10.Сонгуулийн хорооны бүрэн эрхийнхээ дотор гаргасан шийдвэрийг тухайн нутаг дэвсгэрийн төр, нам, олон нийтийн байгууллага, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. /Энэ хэсэгт 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан ба мөн хэсгийн дугаарыг өөрчилсөн./

11.Сонгуулийн ерөнхий хороо болон сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо хуваарилагдсан төсвийн хөрөнгийн хэмжээнд сонгуулийг бэлтгэн явуулахдаа сонгон шалгаруулалтгүйгээр хувь хүн, хуулийн этгээдтэй ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан ажиллуулж болно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Сонгогчдын нэрийн жагсаалт

17 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалт, түүнийг үйлдэх, танилцуулах

Хэвлэх

1.Сонгогчдын нэрийн жагсаалтад түүнийг үйлдэх үед сонгуулийн тухайн хэсэгт байнга буюу түр оршин суугаа бүх сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, нэр, нас, оршин суугаа газрын хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг бүртгэх бөгөөд ийнхүү бүртгэхдээ сонгогчийн нэрийг цагаан толгойн үсгийн дарааллаар, эсхүл оршин суугаа газрын байршлаар нь аль тохиромжтой байдлаар дараалуулан бичнэ.

2.Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга тус тусын нутаг дэвсгэрт оршин суугаа сонгогчдын нэрийн жагсаалтыг хаягийн бүртгэлийн дагуу Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтаар хоёр хувь үйлдэж санал хураах өдрөөс 30 хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд өгнө.

Цагдаа, эмнэлэг, амралт, сувиллын газрын эрх баригчид сонгогчдын нэрийн жагсаалтыг үйлдэхэд шаардагдах мэдээллийг гаргаж өгөх үүрэгтэй.

3.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг санал хураах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу хоёр хувь үйлдэж сонгуулийн хэсгийн хорооны дарга гарын үсгээ зурж, санал хураах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө, харин эмнэлэг, амралт, сувиллын газарт 7 хоногийн өмнө ил тавьж сонгогчдод чөлөөтэй танилцах бололцоо олгоно.

4.Сонгогчдын нэрийн жагсаалт нь үндсэн ба зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал хураах гэсэн төрөлтэй байна.

5.Сонгогч бүр сонгуулийн нэг хэсэгт нэрийн нэг жагсаалтад бүртгэгдэх бөгөөд сонгуулийн нутаг дэвсгэрийн болон салбар хороо энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нэгтгэсэн сонгогчдын нэрийн жагсаалтыг үндэслэн сонгогчдын тоог Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтын дагуу нэгтгэнэ.

6.Сонгогчдын нэрийн жагсаалтыг хувилж олшруулах, тараахыг хориглоно.

7.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогчид сонгогчийн үнэмлэх олгоно.

8.Сонгогчийн үнэмлэхэд сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг бичнэ.

9.Сонгогчийн үнэмлэх аймаг, нийслэлийн дүүрэг тус бүрээр нэгдсэн индекс, дугаартай байна.

10.Сонгогчийн үнэмлэхийг сонгуулийн хэсгийн хорооны аль нэг гишүүн олгох бөгөөд үнэмлэхийг хүлээн авсан хүнээр гарын үсэг зуруулж баталгаажуулна.

11.Сонгогчийн үнэмлэх олгосон сонгуулийн хэсгийн хорооны гишүүний нэрийг сонгогчдын нэрийн жагсаалт дахь сонгогчийн нэрийн ард тэмдэглэнэ. /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Дээрх 17 дугаар зүйлийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

18 дугаар зүйл. Сонгогчдын нэрийн жагсаалтын талаар гомдол гаргах

Хэвлэх

1.Сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгээгүй буюу буруу бүртгэсэн байвал сонгогч тухайн сонгуулийн хэсгийн хороонд гомдол гаргах эрхтэй.

2.Сонгуулийн хэсгийн хороо уг гомдлыг хүлээн авснаас хойш ажлын З өдрийн дотор хянан үзэж сонгогчдын нэрийн жагсаалтад зохих өөрчлөлт оруулах буюу гомдлыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж хариу мэдэгдэнэ. Сонгогч уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо дээд шатны сонгуулийн хороонд, эсхүл шүүхэд гаргана. /Энэ хэсэгт 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

19 дүгээр зүйл. Сонгогч шилжих

Хэвлэх

Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу сонгогчдын нэрийн жагсаалтыг нийтэд танилцуулж эхэлснээс хойш сонгуулийн хэсгийн хороо саналын хуудас хүлээн авах хүртэлх хугацаанд сонгогч тодорхой шалтгаанаар өөр хэсэгт шилжих бол шалтгаан, үндэслэлийг дурдсан хүсэлтийг сонгуулийн хэсгийн хороонд бичгээр гарган шилжүүлэг авч, сонгогчдын нэрийн жагсаалтаас хасуулж, очсон газрынхаа хаягаар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлнэ.

/Энэ зүйлийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ТАВДУГААР БҮЛЭГ

Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх,

нэр дэвшигчийг бүртгэх

20 дугаар зүйл.Нэр дэвшүүлэх хугацаа

Хэвлэх

Нэр дэвшүүлэх ажлыг сонгууль зарласнаас хойш 5 хоногийн дараа эхэлж 5 хоногийн хугацаанд дуусгана.

/Энэ зүйлд 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21 дүгээр зүйл.Нам дангаар нэр дэвшүүлэх

Хэвлэх

Улсын Их Хуралд суудал бүхий нам /энэ хуульд цаашид "нам" гэх/-ын төв байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ. Намын төв байгууллагад тухайн намын их хурал, түүний чөлөө цагт ажиллах бага, бүгд хурал, тэдгээртэй адилтгах байгууллага орно.

22 дугаар зүйл.Намууд хамтарч нэр дэвшүүлэх

Хэвлэх

1.Намууд хамтарч нэр дэвшүүлэхдээ намын төв байгууллагынхаа хуралдаанаар сонгуульд хамтарч оролцох тухай асуудлыг шийдвэрлэж, гэрээ байгуулна.

2.Сонгуульд хамтарч оролцох тухай гэрээнд талуудын харилцан хүлээх эрх, үүрэг, хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллага, түүний удирдах бүрэлдэхүүнд орсон хүмүүсийн овог, нэр, албан тушаал, сонгуулийн зардлын санд талуудаас оруулах хөрөнгийн хувь хэмжээ, тохиролцсон бусад зүйлийг заасан байвал зохино.

Гэрээнд сонгуульд хамтарсан намуудын дарга нар гарын үсэг зурж, тэмдэг дарсан байна.

3.Хамтарсан намууд сонгуульд төлөөлөх байгууллагынхаа шийдвэрээр Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.

4.Сонгуульд хамтарч оролцох тухай гэрээ байгуулсан нам Ерөнхийлөгчид дангаараа нэр дэвшүүлэх болон сонгуулийн зардлын сан байгуулж болохгүй.

5.Намууд сонгуульд хамтарч оролцох тухай гэрээ, Ерөнхийлөгчид хамтарч нэр дэвшүүлсэн шийдвэрээ цуцалбал Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэлээс хасна.

23 дугаар зүйл.Нэр дэвшигч, түүнийг бүртгэх

Хэвлэх

1.Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор бүртгүүлж, үнэмлэх авсан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшигч гэж үзнэ.

2.Нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо сонгууль зарласнаас хойш 13 хоногийн дотор бүртгэн үнэмлэх олгоно. /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

3.Намын төв байгууллага болон хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх тухай шийдвэрээ нэр дэвшигчийн бичгээр өгсөн зөвшөөрөл, Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хүрээнд үзэл баримтлалаа тодорхойлсон мөрийн хөтөлбөр, Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон загварын дагуу үйлдсэн намтар, төрсний гэрчилгээ /хэрэв төрсний гэрчилгээ байхгүй бол Монгол Улсын уугуул иргэн болохыг тодорхойлсон баримт бичиг/, сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан тухай сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, нэр дэвшигчийн эцэг, эхийг нь Монгол Улсын харъяат болохыг нотлох иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, эмнэлгийн дүгнэлт бүрдүүлсэн байвал зохино. /Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Нэр дэвшигчийг бүртгэхдээ баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.

4.Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэснээс хойш ажлын З өдрийн дотор энэ тухай нийтэд мэдээлнэ.

231дүгээр зүйл.Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тавигдах шаардлага

Хэвлэх

231.1.Сонгуульд нэр дэвшигчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрт тухайн нэр дэвшигчийг дэвшүүлсэн улс төрийн нам, улс төрийн намуудын сонгуулийн эвслийн Улсын Их Хурлын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй, улсын төсвөөс санхүүжилт шаардагдах аливаа зорилтыг тусгахгүй байна.

231.2.Сонгуульд нэр дэвшигч нь сонгууль зохион байгуулах хугацаанд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгагдаагүй аливаа зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар амлах, сурталчилгаа явуулахыг хориглоно.

231.3.Энэ хуулийн 231.1, 231.2-т заасныг зөрчсөн нь Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхгүй байх, бүртгэлээс хасах үндэслэл болно.

/Дээрх 231дүгээр зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн./

24 дүгээр зүйл.Нэр дэвшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох, нэр дэвшигчийг татан гаргах

Хэвлэх

1.Нэр дэвшигч өөрөө татгалзах буюу нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргах, түүний оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхтэй.

Нам болон сонгуульд хамтарсан намууд энэ тухай шийдвэрээ Сонгуулийн ерөнхий хороонд нэн даруй мэдэгдэнэ. Нэр дэвшсэнийг хүчингүйд тооцсон тухай Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэр, нэр дэвшигч өөрөө татгалзсан, нам болон сонгуульд хамтарсан намууд өөрийн нэр дэвшигчийг татан гаргасан тухай Сонгуулийн ерөнхий хороо нийтэд мэдээлнэ.

2.Нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргаснаа санал хураах өдрөөс 21 хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдээгүй бол татан гаргасан нэр дэвшигчийн оронд өөр хүний нэр дэвшүүлэх эрхгүй.

3.Саналын хуудас хэвлэгдсэнээс хойш нэр дэвшигч нэрээ татахыг хориглоно. /Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./

25 дугаар зүйл.Нөхөн нэр дэвшүүлэх

Хэвлэх

Нэр дэвшигч нас барсан, түүнчлэн энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан хугацааны өмнө нам болон сонгуульд хамтарсан намууд нэр дэвшигчээ татан гаргасан тохиолдолд тухайн нам болон сонгуульд хамтарсан намууд санал хураах өдрөөс 18 хоногийн өмнө өөр хүнийг нөхөн нэр дэвшүүлж Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлж болно.

26 дугаар зүйл.Нэр дэвшигчид туслах

Хэвлэх

1.Нэр дэвшигчийн сонгуулийн бэлтгэл ажил, сурталчилгааг улс, орон нутгийн хэмжээнд зохион байгуулах үүрэг бүхий намын сонгууль эрхэлсэн байгууллагыг нэр дэвшүүлсэн нам /хамтарч нэр дэвшүүлсэн намуудын хувьд тэдгээрийг сонгуульд төлөөлөх байгууллага/ байгуулж Сонгуулийн ерөнхий хороонд мэдэгдэнэ.

2.Намын сонгууль эрхэлсэн байгууллагын удирдагч болон ажилтныг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж үнэмлэх олгоно.

3.Нам, сонгуульд хамтарсан намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, эсхүл ухуулагчийг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд 200 сонгогчид нэгээс илүүгүй байхаар тооцон Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж үнэмлэх олгоно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

27 дугаар зүйл.Нэр дэвшигчийн үйл ажиллагааны баталгаа

Хэвлэх

1.Нэр дэвшигч хэвлэл, мэдээллийн хэрэгслээр өөрийн мөрийн хөтөлбөрийг тайлбарлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, ухуулга, сурталчилгаа хийх, холбогдох байгууллагаас зохих журмын дагуу шаардлагатай мэдээлэл, лавлагаа авах эрх эдэлнэ.

2.Шаардлагатай үед нэр дэвшигчийг хамгаалалтад авна. Нэр дэвшигчийн хамгаалалтын зардлыг улсын төсвөөс гаргана.

3.Хуульд өөрөөр заагаагүй бол нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр /түүнийг гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт гэмт үйлдлийнх нь нотлох баримттайгаар баривчилснаас бусад тохиолдолд/ эрүүгийн хариуцлагад татах, баривчлах, албадан саатуулах буюу цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл ногдуулах, орон байр, албан тасалгаа, биед нь нэгжлэг хийх, түүнчлэн байгууллагын захиргааны санаачилгаар ажлаас халахыг хориглоно.

4.Нэр дэвшигчийг гүтгэх, доромжлох, нэр төрийг нь гутаах, түүний хувийн болон захидал харилцааны нууцыг задруулахыг хориглоно.

5.Нэр дэвшигчийг сонгуулийн үйл ажиллагаагаа явуулахад нь ажлын газар, байгууллагын захиргаа хууль тогтоомжид заасны дагуу ажлаас нь чөлөө олгож, дэмжлэг туслалцаа үзүүлнэ.

6.Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшсэн тохиолдолд албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ. Харин Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдсон асуудлаар аливаа байгууллага, албан тушаалтанд үүрэг даалгавар өгч, шийдвэр гаргуулж болохгүй.

28 дугаар зүйл.Сонгуулийн өмнөх ухуулга, сурталчилгаа

Хэвлэх

1.Нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигч энэ хуулийн 23 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт заасны дагуу бүртгүүлж, үнэмлэх авсан өдрөөс эхлүүлнэ. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Сонгуулийн сурталчилгааг санал хураах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал хураах өдрийн өмнөх өдрийн 00 цагаас өмнө зогсооно. Энэ үеэс эхлэн сонгууль явагдаж дуустал ямар нэг хэлбэрээр ухуулга, сурталчилгаа хийх, санал хураах өдөр хүртэл 7 хоногийн хугацаанд олон нийтийн санал асуулга явуулах, санал асуулгын дүн мэдээг нийтлэхийг хориглоно. /Энэ хэсэгт 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

3.Сонгуулийн ерөнхий хороо нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн нам, хамтарсан намууд, нэр дэвшигч улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр төлбөртэй болон төлбөргүй явуулах нэвтрүүлгийн хугацаа, боломж нь адил байхаар тооцон, хуваарь хийж, санал авах өдрийг товлон зарласнаас хойш 15 хоногийн дотор батална. Ерөнхийлөгчид хамтарч нэр дэвшүүлсэн намуудыг нэг субьект гэж үзнэ.

Улс даяар үйл ажиллагаа явуулж байгаа бүх радио, телевизээр Сонгуулийн ерөнхий хорооны баталсан хуваарьт зааснаас өөр төлбөртэй ба төлбөргүй нэвтрүүлэг явуулж үл болно. /Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4./Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар хассан./

5.Нэр дэвшигч, түүний шадар туслагч, ухуулагч, талархан дэмжигч этгээд, нам, хамтарсан намууд сонгогчдын санал худалдаж авах, сонгогчид, тэдний хүүхдүүдэд эд, мөнгөний тусламж олгох, худалдаа, ахуй болон эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, урлагийн тоглолт зохиох, шашны зан үйлийг ашиглах, сонгуульд үл хамаарах ажил, үйлчилгээ явуулахыг хориглоно. /Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмж, 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

6.Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагч аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд оролцох, сонгуулийн сурталчилгаа бие даан явуулахыг хориглоно. /Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар нэмсэн./

29 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн уулзалт

Хэвлэх

1.Нэр дэвшигч санал хураах өдрөөс 24 цагийн өмнө хүртэлх хугацаанд сонгогчидтой уулзалт хийж болно. /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Нэр дэвшигч сонгогчидтой уулзахад нь тухайн шатны Засаг дарга дэмжлэг үзүүлж, бүх нэр дэвшигчид тэгш хандах үүрэгтэй. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Санал хураах, анхан шатны сонгуулийн

дүн гаргах

30 дугаар зүйл.Санал хураах газар, хугацаа

Хэвлэх

1.Сонгогчдын саналыг санал хураахаар бэлтгэсэн байранд санал хураах өдөр 07 цагаас 22 цаг хүртэл хугацаанд хураана. Сонгогчдын санал хураах байр, хугацааг сонгуулийн хэсгийн хороо уул өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.

2.Сонгогчдоос саналаа нууцаар бэлтгэхэд хүрэлцэх тооны тасалгаа, саналын хайрцаг бүхий байрыг тухайн сонгуулийн хэсгийг харьяалах сум, дүүргийн Засаг дарга хариуцаж бэлтгүүлнэ.

31 дүгээр зүйл.Саналын хуудас

Хэвлэх

1.Сонгуулийн ерөнхий хороо саналын хуудасны загвар, тоо, түүнийг хэвлүүлэх, хадгалах, хүргүүлэх, хамгаалах журам болон тэдгээрт тавигдах шаардлагыг санал хураах өдрөөс 21-ээс доошгүй хоногийн өмнө батална. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.Саналын хуудас нь тусгай нууцлалтай байх бөгөөд аймаг, нийслэлийн дүүргийн хэмжээнд нэгдсэн адил дугаартай байна. /Энэ хэсгийг 2009 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

3.Саналын хуудсыг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан загварын дагуу хэвлэж, мөн хорооноос сонгуулийн нутаг дэвсгэрийн хороонд, нутаг дэвсгэрийн хорооноос салбар хороогоор дамжуулан санал хураах өдрөөс 5-аас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд тус тус хүргүүлнэ. /Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

4.Саналын хуудсанд нэр дэвшигчийн овог, нэрийн ард нэр дэвшүүлсэн нам буюу сонгуульд хамтарсан намуудын нэрийг хаалтад бичиж хэвлэнэ. Нэр дэвшигчдийн нэрийг саналын хуудсанд хэвлэх дарааллыг Сонгуулийн ерөнхий хороо нутаг дэвсгэр, нийт сонгогчдын тоог харгалзан адил тэнцүү байх зарчмыг баримтлан солбиж байрлуулна. /Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

5.Саналын хуудсанд тухайн сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, тэмдэг дарна. Гарын үсэг, тэмдэггүй хуудсаар санал өгч болохгүй. /Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

6.Сонгуулийн хороод саналын хуудсыг нийт бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүйг байлцуулан хүлээн авах ба энэ тухай тэмдэглэл үйлдэж, байлцсан бүх гишүүн гарын үсэг зурах бөгөөд хэрэв сонгуулийн хорооны аль нэг гишүүн уг тэмдэглэлд гарын үсэг зурахаас татгалзвал шалтгаан, үндэслэлээ бичгээр үйлдэж тухайн сонгуулийн хорооны даргад өгнө. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

32 дугаар зүйл.Санал хураах ажлыг зохион байгуулах

Хэвлэх

1.Санал хураах өдрийн 07 цагт сонгуулийн хэсгийн хорооны бүрэлдэхүүн сонгогчдын төлөөллийг байлцуулан саналын бүх хайрцгийг нээж, шалган битүүмжилж лацдсаны дараа дараахь зүйлийг мэдээлнэ:

1/сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн сонгогчдын тоо;

2/хүлээн авсан, урьдчилан санал өгөхөд зарцуулсан, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн саналын хуудасны тоо;

3/урьдчилан санал өгсөн сонгогчдын тоо, түүний явцад буруу тэмдэглэл хийснээс хүчингүй болсон саналын хуудасны тоо;

4/санал хураалтад ашиглах зөөврийн битүүмжилсэн хайрцгийн тоо, түүгээр санал өгөх сонгогчийн тоо, санал хураах хуваарь;

5/хүлээн авсан, тараасан, буруу бичсэнээс хүчингүй болсон, алдагдаж үрэгдсэн, устсан, үлдсэн сонгогчийн үнэмлэхийн тоо.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасны дагуу урьдчилан өгсөн саналын тоог тусгайлан тэмдэглэж, тэдгээр саналын хуудсыг битүүмжилсэн дугтуйтай нь саналын хайрцагт хийнэ.

3.Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан ажиллагаа, мэдээллийг нэг бүрчлэн тусгасан тэмдэглэл хөтлөх бөгөөд түүнд сонгуулийн хэсгийн хорооны нийт гишүүн гарын үсэг зурна.

4.Сонгуулийн хэсгийн хороо энэ зүйлийн 1-3 дахь хэсэгт заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа санал хураах ажлыг эхлүүлэх ба ингэхдээ сонгогчийн үнэмлэх, иргэний үнэмлэхийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган үзэж, сонгогч бүрт саналын хуудас олгоно.

5.Саналын хуудас авсан сонгогч сонгогчдын нэрийн жагсаалтад гарын үсгээ зурж баталгаажуулна.

6.Саналаа өгсөн иргэний сонгогчийн үнэмлэхэд тусгайлан үүрэг хүлээсэн сонгуулийн хэсгийн хорооны гишүүн тэмдэглэл хийж, сонгуулийн хэсгийн хорооны тэмдэг дарах бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооноос тогтоосон тусгай тэмдэглэл хэрэглэж болно.

7.Санал хураах ажиллагаанд нэр дэвшүүлсэн намын сонгууль эрхэлсэн байгууллагаас томилсон ажиглагч болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгч байлцаж болно.

8.Санал хураах байранд нэр дэвшигч болон зөвшөөрөлгүй бусад этгээд байхыг хориглох бөгөөд энэ нь тэдгээрээс саналаа өгөхөд хамаарахгүй.

9.Нэр дэвшүүлсэн намын сонгууль эрхэлсэн байгууллагаас томилсон ажиглагч нь санал хураах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд бүртгүүлж, ажиглагчийн үнэмлэх авна.

10.Энэ зүйлийн 9 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн бол ажиглагч ажиллуулах, бүртгүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзана.

11.Ажиглагч нь сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, сонгогчийн үнэмлэх бичих, санал хураах, тоолох, дүн гаргах үед уг ажлыг сонгуулийн хууль тогтоомжийн дагуу явуулж байгаа эсэхийг зөвхөн хөндлөнгөөс ажиглан хянаж, дараахь эрх эдэлнэ:

1/сонгогчдын нэрийн жагсаалттай танилцах;

2/саналын хуудасны битүүмжлэгдсэн байдалтай танилцах;

3/санал тоолох ажлыг ажиглах;

4/урьдчилан санал өгөх үйл ажиллагааг ажиглах;

5/зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх сонгогчдын нэрийн жагсаалт, тэднээс санал хураах чиглэл, хуваарьтай танилцах;

6/санал өгөх тасалгаа, саналын хайрцаг болон санал хураах байр хууль тогтоомжийн дагуу бэлтгэгдсэн эсэхтэй танилцах;

7/санал хураах байранд сонгуулийн санал хураалтыг бүхэлд нь ажиглаж болохуйц суудалтай байх;

8/санал хураах явцад зөрчил гарвал сонгуулийн хэсгийн хорооны даргад мэдэгдэж, залруулахыг хүсэх, илэрсэн зөрчлийн талаар тэмдэглэл хөтлөх, дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан баталгаажуулах, гэрчээр гарын үсэг зуруулах;

9/сонгуулийн хэсгийн хорооны гишүүдээс холбогдох мэдээлэл авах;

10/ажиглалтын тайлангаа нийтэд танилцуулах.

12.Ажиглагч энэ зүйлийн 11 дэх хэсэгт заагаагүй эрх эдлүүлэхийг шаардах, хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх, худал мэдээлэл олон нийтэд тараах зэрэг хууль бус арга хэрэглэж, сонгуулийн хорооны ажилд хөндлөнгөөс оролцвол сонгуулийн хэсгийн хороо түүний ажиглагчийн эрхийг хүчингүй болгож, урьд олгосон үнэмлэхийг хураан авна.

13.Ажиглагч энэ зүйлийн 12 дахь хэсэгт заасны дагуу эрхээ хасуулсан бол түүнийг санал болгосон нам, нэр дэвшигч нь орны хүнийг томилох эрхгүй бөгөөд ийм хүсэлт гаргавал сонгуулийн хороод хүлээн авахаас татгалзана.

14.Гадаадын ажиглагч, түүнчлэн аливаа хэвлэл, мэдээллийн хэрэгсэл сонгуулийг ажиглах, сурвалжлахтай холбогдсон журмыг Сонгуулийн ерөнхий хороо баталж мөрдүүлнэ. /Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Дээрх 32 дугаар зүйлийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

33 дугаар зүйл.Сонгогч саналаа өгөх

Хэвлэх

1.Сонгогч санал хураах байранд ирж, саналаа өөрөө өгөх бөгөөд харин биеийн эрүүл мэндийн байдлын улмаас санал хураах байранд хүрэлцэн ирж чадахгүй сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ санал хураах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө сонгуулийн хэсгийн хороонд бичгээр гаргах бөгөөд тухайн сонгогчийн саналыг сонгуулийн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй хоёроос доошгүй гишүүн оршин суугаа газрын хаягаар очиж авна. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Сонгогч саналын хуудсыг авч санал бэлтгэх тасалгаанд орж уг хуудсанд бичигдсэн нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгохыг хүссэн нэр дэвшигчийн овог нэрийн өмнөх дэс дугаарыг дугуйлан тэмдэглэж хуудсаа саналын хайрцагт хийнэ.

3.Сонгогч саналаа илэрхийлэхдээ алдаа гаргаж буруу тэмдэг тавьсан бол уг саналын хуудсаа саналын хайрцагт хийхээс өмнө сонгуулийн хэсгийн хороонд энэ тухайгаа мэдэгдэж, хуудсаа хураалган дахин нэг саналын хуудас авч болно.

Хураалгасан саналын хуудсыг сонгуулийн хэсгийн хороо протоколд тэмдэглэж хадгална.

4.Санал бэлтгэх тасалгаанд тухайн сонгогчоос өөр хэн ч байж болохгүй. Саналын хуудсанд саналаа өөрөө тэмдэглэж чадахгүй сонгогч өөрийн итгэмжилсэн хүний туслалцаа авч болно. Харин аль нэгэн намын сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан, сонгуулийн хорооны гишүүн болон ажиглагчаар ийнхүү туслалцуулж болохгүй.

5.Саналын хуудсыг сонгуулийн хэсэгт ирүүлснээс хойш санал авах өдөр дуусах хүртэлх хугацаанд сонгогч түр шилжин явахад хүрвэл сонгуулийн хэсгийн хороонд ирж саналын хуудас авч, саналаа нууцаар тэмдэглэж, дугтуйлаад, битүүмжлэн үлдээж болно. Сонгуулийн хэсгийн хороо сонгогчийн битүүмжлэн үлдээсэн саналын нууцыг чандлан хадгална. /Энэ хэсгийг 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар нэмсэн./

6.Энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу урьдчилан санал өгөх тохиолдол бүрт сонгуулийн хэсгийн хорооны нэг намын бус төлөөлөлтэй хоёроос доошгүй гишүүн байлцах ба энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд байлцсан сонгуулийн хэсгийн хорооны гишүүн бүр гарын үсэг зурна. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Санал хураах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор заавал хангах үүрэгтэй. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

34 дүгээр зүйл.Саналын хуудсыг хүчингүйд тооцох

Хэвлэх

Дараахь тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцно:

1/баталсан загварын бус хуудсаар санал өгсөн;

2/тухайн сонгуулийн хэсгийн хорооны дарга, нарийн бичгийн даргын гарын үсэг, хэсгийн хорооны тэмдэггүй;

3/нэгээс илүү хүний нэр тэмдэглэсэн, энэ хуульд зааснаас өөр ямар нэг тэмдэглэл хийсэн; /Энэ заалтад 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4/энэ хуульд зааснаас өөр тэмдэглэл хийснээс аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон; /Энэ заалтыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5/нэр дэвшигчийн нэрийн өмнө тавьсан дугаарыг засварласнаас аль нэр дэвшигчид санал өгснийг тодорхойлох боломжгүй болсон. /Энэ заалтыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

35 дугаар зүйл.Санал тоолох

Хэвлэх

1.Санал тоолох ажлыг ил тод, нээлттэй явуулна. Санал тоолоход ажиглагчид, сонгогчдын болон хэвлэл, мэдээллийн төлөөлөгчид байлцаж болно.

2.22 цаг болмогц сонгуулийн хэсгийн хорооноос санал тоолох тухай мэдэгдэж, олгоогүй үлдсэн саналын хуудсыг тоолж битүүмжилсний дараа саналын хайрцгийг нээнэ. Санал тоолох цаг болоогүй байхад саналын хайрцаг нээх, санал тооллого завсарлахыг хориглоно.

3.Сонгуулийн хэсгийн хороо сонгогчдын нэрийн жагсаалтыг баримтлан тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, саналын хайрцгаас гарсан нийт буюу хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог сонгуулийн хэсгийн хэмжээгээр тоолж гаргана. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчинүй болсонд тооцсон./

3.Санал тоолох бэлтгэл хангагдмагц сонгуулийн хэсгийн хорооны дарга санал тоолох ажиллагаа явагдахыг зарлах ба сонгуулийн хэсгийн хороо уг ажиллагааг дараахь журмаар явуулна:

1/санал өгсөн нийт сонгогчийн тоо санал хураахад зарцуулсан саналын хуудасны тоотой тохирч байгаа эсэхийг тулган шалгаж, эцсийн тооцоо гаргах;

2/санал хураахад зарцуулагдалгүй үлдсэн болон буруу тэмдэглэл хийснээс хураагдсан саналын хуудсыг тус тусад нь тоолж, баруун дээд өнцгийг нь хайчлан, энэ тухай тэмдэглэл хөтөлж, боож битүүмжлэх;

3/энэ хэсгийн 1, 2 дахь заалтад заасан ажиллагааг гүйцэтгэсний дараа саналын хайрцгийг нээж, саналыг тоолох;

4/санал тоолж дууссаны дараа санал хураалтын дүнг хэсгийн хэмжээгээр гаргах. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Сонгуулийн хэсгийн хороо санал хураалтын дүнг дараахь үзүүлэлтээр гаргана:

1/сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн тухайн хэсгийн нийт сонгогчийн тоо;

2/санал өгсөн нийт сонгогчийн тоо, үүнээс зөөврийн битүүмжилсэн хайрцгаар болон урьдчилан санал өгсөн сонгогчийн тоо;

3/саналын хайрцгаас гарсан хүчинтэй болон хүчингүй саналын хуудасны тоо;

4/нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоо, хувь. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

5.Санал хураахад зарцуулсан болон зарцуулагдалгүй үлдсэн саналын хуудасны нийлбэр нь тухайн сонгуулийн хэсгийн хороо анх хүлээн авсан нийт саналын хуудасны тооноос зөрвөл сонгуулийн хэсгийн хороо шалтгааныг шалгаж тогтоох бөгөөд зайлшгүй шаардлага гарвал саналын хуудсыг дахин тоолно. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

6.Санал тоолох үед энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасан зөрүү гарвал энэ тухай тэмдэглэл үйлдэж, санал тоолох ажилд оролцогчдоор гарын үсэг зуруулна. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.Санал хураахад зарцуулсан нийт саналын хуудасны тоог саналын хайрцгаас гарсан болон энэ зүйлийн 3 дахь хэсгийн 2 дахь заалтад заасан саналын хуудасны нийлбэрээр тооцож гаргана. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

8.Саналын хуудсанд огт тэмдэглэл хийгээгүй, эсхүл бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан саналын хуудсыг хүчинтэй саналын хуудаст тооцож, хэнийг ч дэмжээгүй санал гэж үзнэ. /Энэ хэсгийг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Сонгуулийн хэсгийн хороо хуралдаанаараа сонгогчдын санал тоолсон дүнг хэлэлцэн шийдвэр гаргаж, уншин сонсгосны дараа сонгуулийн нутаг дэвсгэрийн буюу түүний салбар хороонд нэн даруй хүргүүлнэ. /Энэ хэсгийн дугаарыг 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчилсөн./

36 дугаар зүйл.Санал хураалтын дүнг нэгтгэн хүргүүлэх

Хэвлэх

1.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нь өөрийн салбар хороо болон сонгуулийн хэсгийн хорооны шийдвэрийг үндэслэн тухайн нутаг дэвсгэрийн нийт сонгогчийн тоо, саналын хуудас авсан сонгогчийн тоо, хүчинтэй болон хүчингүй хуудасны тоо, нэр дэвшигч бүрийн төлөө өгсөн саналын тоог нэгтгэн гаргана.

2.Сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд явуулсан санал хураалтын дүнг З хоногийн дотор гарган хуралдаанаараа хэлэлцэж, Сонгуулийн ерөнхий хороонд 2 хоногийн дотор мэдээлнэ.

37 дугаар зүйл.Анхан шатны сонгуулийн дүн гаргах

Хэвлэх

1.Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн нутаг дэвсгэрийн хороодын шийдвэрийг үндэслэн анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнг нэр дэвшигч бүрээр тооцож гаргана.

2.Сонгуулийн нэгдсэн дүнг гаргахдаа саналын хайрцгаас гарсан нийт саналын хуудсаар тооцно.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Санал хураалтыг хүчингүй болсонд

тооцох, дахин санал хураах

38 дугаар зүйл. Сонгуулийн хэсэгт санал хураалтыг хүчингүй болсонд тооцох, дахин санал хураах

Хэвлэх

1.Сонгуулийн хэсэгт явуулсан санал хураалтыг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо дараахь тохиолдолд хүчингүйд тооцно:

1/гал, усны аюул зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад нөхцөлд өмнө зарласнаас өөр байранд, түүнчлэн өмнө зарласнаас өөр өдөр санал хураасан;

2/санал хурааж эхэлснээс хойш саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн /энэ нь энэ зүйлийн З дахь хэсэгт заасанд хамаарахгүй/;

3/сонгуулийн хорооны гишүүн буюу сонгогчдод хүч хэрэглэн дарамт үзүүлсэн аливаа үйлдэл нь сонгогчийн санал, сонгуулийн дүнг гажуудуулахад хүргэсэн;

4/сонгуулийн хорооны гишүүд, бусад байгууллагын албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, хууран мэхлэх зэргээр сонгуулийн хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэрээр нотлогдсон бөгөөд энэ нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн. /Энэ заалтад 2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

2.Санал хураалтыг хүчингүй болсонд тооцсон тухай сонгуулийн нутаг дэвсгэрийн хорооны шийдвэр гарснаас хойш 7 хоногийн дотор дахин санал хураана. Дахин санал хураах шийдвэрийг сонгуулийн нутаг дэвсгэрийн хороо гаргана. Уг шийдвэрт дахин санал хураах байр, өдрийг заасан байвал зохино. Дахин санал хураалтыг ажлын өдөр явуулж болно. Санал хураалт сонгуулийн хэсгийн хэмжээгээр хүчингүй болсон тохиолдолд тухайн хэсгийн нийт сонгогчийг дахин санал хураалтад оролцуулна.

3.Энэ хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмаар санал хураах байранд өөрөө хүрэлцэн ирж чадахгүй сонгогчдын саналыг авсан саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн, хуульд заасан цагаас өмнө нээсэн бол уг хайрцаг дахь сонгогчдын саналыг хүчингүйд тооцно. Энэ тохиолдолд уг хайрцагт санал өгсөн сонгогчдыг санал хураалтад дахин оролцуулна.

39 дүгээр зүйл.Нэр дэвшигчийн хэн нь ч олонхийн санал аваагүй бол дахин санал хураалт явуулах

Хэвлэх

1.Нэр дэвшигчдийн хэн нь ч сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оруулна.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдолд Сонгуулийн ерөнхий хороо дахин санал хураалтыг анхны санал хураалт явагдсанаас хойш 14 хоногийн дотор явуулна.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Сонгуулийн дүнг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь

хүлээн зөвшөөрсөн хууль гаргах

40 дүгээр зүйл.Санал хураалтыг хүчингүй болсонд тооцох, дахин санал хураалт, сонгууль явуулах тухай Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх

Хэвлэх

1.Сонгуулийн ерөнхий хороо дараахь тохиолдолд санал хураалтыг хүчингүй болсонд тооцох тухай асуудлыг шийдвэрлүүлэхээр санал хураалт дууссан өдрөөс хойш 15 хоногийн дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ: /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

1/сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогчийн 50 хувь нь анхны санал хураалтад оролцоогүй;

2/хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал аваагүй;

3/санал хураалт хуулийн дагуу явагдаагүй.

2.Улсын Их Хурал энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан үндэслэлээр санал хураалтыг хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш дахин санал хураалтыг 30 хоногийн дотор зарлана. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан үндэслэлээр санал хураалтыг хүчингүйд тооцвол Улсын Их Хурал энэ тухай шийдвэр гаргаж 7 хоногийн дотор сонгууль дахин зарлана. Харин энэ зүйлийн 1 дэх хэсгийн З-т заасан үндэслэлээр санал хураалтыг хүчингүйд тооцсон бол Улсын Их Хурал уг асуудлыг нарийвчлан авч үзэж дахин санал хураалт, эсхүл сонгууль явуулах эсэхийг энэ хэсэгт заасны дагуу шийдвэрлэнэ. Дахин санал хураалт, сонгууль явуулахад шаардлагатай бол сонгуулийн нутаг дэвсгэрийн болон түүний салбар, хэсгийн хороодыг шинэчлэн байгуулна. Түүнчлэн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, сурталчилгаа явуулах зэрэг уг сонгуулийг бэлтгэн явуулах ажилд энэ хуулийн холбогдох заалтыг баримтална. /Энэ хэсэгт 2001 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

41 дүгээр зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн хууль гаргах

Хэвлэх

1.Энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд Үндсэн хуулийн гучин нэгдүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай асуудлыг санал хураалт дууссан өдрөөс хойш 30 хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хорооны дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

2.Улсын Их Хурал анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны илтгэлийг сонсож, дараа нь энэ асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан бол түүнийг сонсоно.

Илтгэл, дүгнэлтийг сонссоны дараа Улсын Их Хурлын гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Цэцийн даргаас асууж танилцана.

3.Нэр дэвшигч болон анхан шатны сонгуулийн талаар Улсын Их Хурал дараахь асуудлаар нэг бүрчлэн санал хураана:

1/анхан шатны сонгуулийн санал хураалт хүчин төгөлдөр болсон;

2/нэр дэвшигч Ерөнхийлөгчөөр сонгогдоход харшлах шалтгаан байхгүй /харшлах шалтгаан гэдэгт нэр дэвшигч Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй; гэмт хэрэг үйлдсэн нь анхан шатны сонгууль дууссанаас хойш шүүхээр тогтоогдсон болон сэтгэл мэдрэлийн хувьд эрүүл бус гэдэг нь эмнэлгийн албан ёсны дүгнэлтээр батлагдсаныг ойлгоно/.

4.Энэ зүйлийн З дахь хэсэгт заасан асуудал бүрээр Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь зөвшөөрсөн санал өгснөөр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль батлагдана.

5.Энэ зүйлийн З дахь хэсгийн 1-д заасан асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь зөвшөөрсөн санал өгөөгүй бол энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан асуудлуудаар нэгбүрчлэн тодруулж санал хураана. Санал хураалт бүрд Улсын Их Хурлын гишүүдийн олонхи нь зөвшөөрөөгүй /эсрэг/ санал өгсөн бол энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасны адил нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль батлагдана. Бусад тохиолдолд энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар зохицуулна.

6.Нэр дэвшигч нас нөгчсөн, түүнчлэн энэ зүйлийн З дахь хэсэгт заасан нөхцөлүүдийн аль нэгийг хангаагүйн улмаас Улсын Их Хурал нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаагүй бөгөөд энэ зүйлийн бусад хэсэгт өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин зарлана.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар

болсон үед сонгууль зарлан явуулах, Ерөнхийлөгчийн

сонгуулийн талаархи маргааныг шийдвэрлэх

42 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон үед сонгууль зарлан явуулах

Хэвлэх

1.Ерөнхийлөгч огцорсон, нас нөгчсөн, хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бол Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн сонгуулийг 4 сарын дотор зарлан явуулна.

2.Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаас өмнө дуусгавар болсон үед Ерөнхийлөгчийн сонгууль зарлан явуулахад энэ хуулийн заалтыг баримтална.

43 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн сонгуулийн талаархи маргааныг шийдвэрлэх

Хэвлэх

Ерөнхийлөгчийн сонгуулийн талаархи маргааныг Үндсэн хуулийн цэц, шүүх, сонгуулийн хороо хууль тогтоомжид заасан харьяалал, журмын дагуу шийдвэрлэнэ.

44 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

Энэ хуулийг 199З оны З дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН

ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ