A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2005 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 262

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Сангийн сайд Н.Алтанхуягт үүрэг болгосугай:

а/Дэлхийн банкны "Тээвэр сэргээх төсөл"-ийн хүрээнд 1995-1997 онуудад зээлийн хөрөнгөөр нийлүүлэгдсэн 44 автобус, 9 троллейбус, тэдгээрийн сэлбэг хэрэгслийн үнэ нийт 9.541.145 (есөн сая таван зуун дөчин нэгэн мянга нэг зуун дөчин таван) ам.долларыг төсвийн хөрөнгө оруулалтад тооцох;

б/"Автобус-1", "Автобус-2", "Автобус-З", "Цахилгаан тээвэр" компаниудын 2006 онд нийгмийн даатгалын санд төлөх шимтгэлээс 200.0 (хоёр зуун) сая төгрөгийг улсын төсвийн хуваарилагдаагүй зардлаас нийгмийн даатгалын байгууллагуудад олгох

2. Дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаярт үүрэг болгосугай:

а/Япон Улсын буцалтгүй тусламжаар нийлүүлэгдсэн автобусуудыг сэргээн засварлаж цаашид ашиглах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор "Автобус-1" компанид 2006-2008 онуудад нийслэлийн төсвөөс 1.0 (нэг) тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилт хийх арга хэмжээ авах;

б/нийтийн тээврийн байгууллагуудын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах замаар алдагдлыг бууруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авах

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Н.АЛТАНХУЯГ