A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 2 дугаар сарын 9-ний өдөр

Дугаар 41

Улаанбаатар хот

НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улс 2011-2013 онд Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES) байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэх нь зүйтэй гэж үзсүгэй.

2. Монгол Улс Нарийн бичгийн дарга нарын газрын үүргийг гүйцэтгэхтэй холбогдуулан уг ажлыг зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт даалгасугай.

3. "Олон улсын байгууллага, гэрээ, конвенцийн итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай" Засгийн газрын 2007 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Улсын төсвөөс хандив төлөх олон улсын гэрээ, конвенцийн итгэмжит сангийн жагсаалт"-д дор дурдсан нэмэлт оруулсугай:

"21. Африк-Азийн бүсэд байгалийн олон төрлийн гамшгаас урьдчилан сэрэмжлүүлэх нэгдсэн систем (RIMES) – БОАЖЯ" гэж.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Гадаад харилцааны сайд Г.ЗАНДАНШАТАР