A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

2005 оны 5 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Занабазарын мэндэлсний 370 жилийн ой/

Дугаар 92

Өвөрхангай аймгийн Засаг дарга, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монголын төр, шашин, соёл, урлагийн нэрт зүтгэлтэн Гомбодоржийн Занабазарын мэндэлсний 370 жилийн ойг 2005 оны 7 дугаар сарын 29-30-нд Хархоринд зохион байгуулсугай

2. Ой тэмдэглэх арга хэмжээний хүрээнд Монголын эртний нийслэл Хархоринг жишиг хот болгон хөгжүүлэх ажлын нээлтийн ёслолын арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж үзсүгэй.

3. Ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Дарга -Улсын Их Хурлын дэд дарга Д.Лүндээжанцан /зөвшилцсөнөөр/
Орлогч дарга -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт;
-Зам, тээвэр, аялал жуулчлалын сайд Г.Батхүү.
Гишүүд: -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.Цагаан;
-Байгаль орчны сайд У.Барсболд;
-Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Чадраа /тохиролцсоноор/;
-Монголын бурхан шашинтны төвийн тэргүүн, Гандантэгчинлэн хийдийн хамба лам Д.Чойжамц /тохиролцсоноор/;
-Гадаад хэргийн дэд сайд А.Баттөр;
-Сангийн дэд сайд Ч.Ганзориг;
-Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Ганхуяг;
-Эрүүл мэндийн дэд сайд Ш.Энхбат;
-Цагдаагийн ерөнхий газрын дарга Д.Сандаг-Очир;
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч М.Энхболд;
-Өвөрхангай аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбилэгт;
-Архангай аймгийн Засаг дарга Ж.Хүрэлсүх;
-Булган аймгийн Засаг дарга М.Оюунбат;
-Хөвсгөл аймгийн Засаг дарга Б.Батхүү;
-Баянхонгор аймгийн Засаг дарга П.Зоригтбаатар;
-Төв аймгийн Засаг дарга Ц.Энхбат;
-Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Баярмагнай;
-Орхон аймгийн Засаг дарга Г.Шархүү;
-Дундговь аймгийн Засаг дарга Ш.Төрбат;
-Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров;
-Шинжлэх ухааны академийн Хэл, зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан П.Хүрэлбаатар;
-Шинжлэх ухааны академийн Нийгмийн ухааны салбарын бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга О.Адьяа.
Нарийн бичгийн дарга -Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Болдсайхан.

4. Ойг угтаж монгол түмний урлаг, соёл, төрт ёсыг хөгжүүлэх зан үйлийг олон түмэнд сурталчлах чиглэлээр далайцтай ажил өрнүүлэхэд онцгой анхаарч, ой тэмдэглэх ажлыг өндөр хэмжээнд зохион байгуулан, дэг журам сахиулах, байгаль орчныг хамгаалах зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг комисст даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд П.ЦАГААН