A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ, НЭРЭМЖИТ БОЛГОХ ТУХАЙ

1998 оны 5 дугаар сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 73

Гэгээрлийн яам, Хэнтий аймгийн Засаг даргын саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Монгол Улсын төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Балингийн Цэрэндоржийн мэндэлсний 130 жилийн ойг энэ оны 7 дугаар сард Улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэсүгэй.

2.Ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг хавсралтын ёсоор баталсугай.

3.Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-улааны ерөнхий боловсролын дунд сургуулийг Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит болгосугай.

4.Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн дурсгалын хөшөөг босгож дуусгахад шаардагдах 4,0 сая төгрөг гаргахыг Сангийн сайд Б.Батбаярт зөвшөөрсүгэй.

5.Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн хөшөөг Улаанбаатар хотын Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд босгож тохижуулах ажлыг зохион байгуулахыг Гэгээрлийн яам, нийслэлийн Засаг дарга Ж.Наранцацралтад даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Сангийн сайд Б.БАТБАЯР

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.ЛХАГВАЖАВ