A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

2006 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 109

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 90 жилийн ойг 2006 онд тэмдэглэхээр тогтоосугай.

2. Ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Дарга -Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Батболд
Гишүүд: -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин; -Батлан хамгаалахын сайд М.Сономпил;
-Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц.Батбаяр; -Увс аймгийн Засаг дарга Л.Тогоо; -Улсын Их Хурлын гишүүн Б.Эрдэнэсүрэн /зөвшилцсөнөөр/;
-Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч Ж.Нарантуяа /зөвшилцсөнөөр/;
-Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд П.Улаанхүү; -Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Борбаатар;
-МАХН-ын нарийн бичгийн дарга Ё.Отгонбаяр /тохиролцсоноор/; -Ю.Цэдэнбалын академийн тэргүүн дэд ерөнхийлөгч С.Галсан /тохиролцсоноор/; -Ю.Цэдэнбалын академийн дэд ерөнхийлөгч
Н.Жамбалсүрэн /тохиролцсоноор/;
-Ю.Цэдэнбалын академийн ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Молом /тохиролцсоноор/.
Нарийн бичгийн НАн -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны
дарга -Зы Төрийн нарийн бичгийн дарга Б.Мишигжав.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэгэрхлэх газрын дарга С.БАТБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН