- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
2007 оны 10 дугаар сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 266
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын төрийн шагналт, эрдэмтэн, зохиолч Цэндийн Дамдинсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ойг 2008 онд тэмдэглэхээр тогтоосугай.
2.Ой тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссыг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Дарга | -Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд |
Дэд дарга | -Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч |
Гишүүд: | -Улсын үндэсний номын сангийн захирал; |
-Монгол Улсын их сургуулийн захирал; | |
-Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дарга; | |
-Дорнод аймгийн Матад сумын Засаг дарга; | |
-Монголын зохиолчдын эвлэлийн дарга; | |
-Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал; | |
-Монголын уран зохиолын академийн ерөнхийлөгч /тохиролцсоноор/; | |
-Дорнод аймгийн нутгийн зөвлөлийн дарга /тохиролцсоноор/. | |
Нарийн бичгийн дарга | -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Соёл, урлагийн газрын дарга |
Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН
Текст томруулах
A
A
A