A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 272

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн/

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ахмад дайчдын гавьяа, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилгоор Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойг 2009 онд тэмдэглэсүгэй.

2. Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, зохион байгуулах хороог 1 дүгээр хавсралт, ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3. Халхын голын 1939 оны байлдааны ялалтын 70 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг Батлан хамгаалахын сайдын 2009 оны төсвийн багцад тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Ж.Батхуяг, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Н.БОЛОРМАА