A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

О.ДАШБАЛБАРЫН ГЭР МУЗЕЙГ БАЙГУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

2002 оны 6 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 114

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн шагналт яруу найрагч О.Дашбалбарын гэр музейг Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд байгуулах, түүнд зориулж эд өлгийн зүйл, үзмэр цуглуулахад шаардагдах 10.0 (арван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газарт шилжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрсүгэй.

2. Цаашид гэр музейн үйл ажиллагааг ивээн тэтгэгч, хандивлагч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламжид тулгуурлан зохион байгуулж хяналт тавин ажиллахыг Сүхбаатар аймгийн Засаг дарга Т.Дашсүрэнд үүрэг болгосугай.

3. О.Дашбалбарын бүтээлийг хэвлүүлэхэд шаардагдах 5.0 (таван) сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргаж Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд шилжүүлэхийг Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаанд зөвшөөрч, бүтээлийг нь хэвлүүлэх ажлыг гэрээний үндсэн дээр зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжидад үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Боловсрол, соёл, шинжлэх

ухааны сайд А.ЦАНЖИД

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН