A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

ОЙ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ /Эх орончдын өдөр" Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг/

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 163 дугаар зарлигийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2011 оны 3 дугаар сарын 1-ний "Эх орончдын өдөр" Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэсүгэй.

2. Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 90 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг 1 дүгээр хавсралт, ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд,Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР