A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 8 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 260

Улаанбаатар хот

ПРОТОКОЛ БАТЛАХ ТУХАЙ (МУ-Орос УБТЗ нийгэмлэг)

Олон улсын гэрээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ОХУ-ын Москва хотноо гарын үсэг зурсан Монгол-Оросын хувь нийлүүлсэн "Улаанбаатар төмөр зам" нийгэмлэгийг байгуулах тухай Засгийн газар хоорондын 1949 оны хэлэлцээрийн Протоколыг баталсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.БАТТУЛГА