A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

РАШААН СУВИЛЛЫН ХАРЬЯАЛЛЫН ТУХАЙ

1999 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 180

Монгол Улсад Үндэсний аялал жуулчлалыг хөгжүүлэх Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлын хүрээнд Хужиртын рашаан сувиллыг Орхон голын бүсийн аялал жуулчлалын төв болгон хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны харьяанд ажиллаж байгаа Хужиртын рашаан сувиллыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Аялал жуулчлалын Үндэсний төвийн харьяанд шилжүүлсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 1997 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 160 дугаар тогтоолоор баталсан "Төрийн өмчийг 1997-2000 онд хувьчлах хөтөлбөр"-ийн "Гурав. Хувьчлах томоохон аж ахуйн нэгжүүд" (2 дугаар жагсаалт)-ийн "Б.Улсын үйлдвэрийн газрууд" гэсэн хэсгийн "31.Өвөрхангай.Хужирт.Рашаан сувилал. 100, 78" гэснийг хассугай...

Монгол Улсын Ерөнхий сайд Р.АМАРЖАРГАЛ

Дэд бүтцийн хөгжлийн сайд Г.БАТХҮҮ