A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

СУРГАЛТ, ДАДЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2003 оны 3 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 59

Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хуулийн 4.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол-Бельгийн зэвсэгт хүчний багуудын энхийг сахиулах хүчний хамтарсан сургалт, дадлагыг 2003 оны 3 дугаар сарын 17-25-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэр (Зэвсэгт хүчний сургалтын төв)-т зохион байгуулахаар тогтоосугай. .

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Батлан хамгаалахын сайд Ж.ГҮРРАГЧАА