A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

1998 оны З дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 40

Улаанбаатар хот

СОЁЛ, УРЛАГИЙН САН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Соёлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Соёл, урлагийн сан бий болгож, дүрмийг нь хавсралтын ёсоор баталсугай /Засгийн газрын 2003 оны 144 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Соёл, урлаг хөгжүүлэх сан, Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах сангаас олгосон хугацаа нь хэтэрсэн зээл, түүний хүүг энэ оны 3 дугаар улиралд багтаан эргэн төлүүлж, орох орлогыг Соёл, урлагийн санд төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг Гэгээрлийн сайд Ч.Лхагважавт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 233 дугаар тогтоолын 1 дэх хэсгийн "Түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах сангийн дүрмийг 6 дугаар хавсралтын" гэснийг болон "Соёл, урлаг хөгжүүлэх сангийн тухай" Засгийн газрын 1995 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 74 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХСАЙХАН

Сангийн сайд П.ЦАГААН

Гэгээрлийн сайд Ч.ЛХАГВАЖАВ

/Засгийн газрын 2003 оны 144 дүгээр тогтоолоор оруулсан өөрчлөлтийг тусгав./