A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СПОРТОД СЭРГЭЭШИЙН ЭСРЭГ КОПЕНГАГЕНЫ ТУНХАГЛАЛД НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 79

Олон улсын гэрээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Спортод сэргээшийн эсрэг Копенгагены Тунхаглал"-д Монгол Улс нэгдэн орохыг зөвшөөрсүгэй.

2. "Спортод сэргээшийн эсрэг Копенгагены Тунхаглал"-д нэгдэн орох гэрээнд гарын үсэг зурах бүрэн эрхийг Эрүүл мэндийн сайд Т.Гандид олгосугай.

3. Энэхүү Тунхаглалын үзэл баримтлалыг хэрэгжүүлэх асуудлаар Сэргээшийн эсрэг дэлхийн агентлагтай хамтарч ажиллахыг Эрүүл мэндийн сайд Т.Гандид үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ц.ЭЛБЭГДОРЖ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд бөгөөд Эрүүл мэндийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.БАЯРСАЙХАН