A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 66

Улаанбаатар хот

САЙДЫН АЖЛЫН ХЭСГИЙН ОРОН ТОО,ЗАРДЛЫН ТӨСВИЙН ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын сайдын ажлын хэсэг нь сайдын зөвлөх, сайдын туслах, сайдын хэвлэлийн төлөөлөгч гэсэн 3-аас дээшгүй орон тоотой байхаар тогтоосугай.

2. Монгол Улсын сайдын ажлын хэсгийн зардлыг холбогдох яамдын төсөвт тусган санхүүжүүлж байхыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР