A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 

Дугаар 13

Улаанбаатар хот

СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, үйлчлэх өрх, аж ахуйн нэгж, байгууллагын тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 13, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 15, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 16, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 18, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 21, 20001-ээс дээш хүн амтай суманд 23 байхаар тус тус тогтоосугай./Энэ заалтыг Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ний өдрийн 253 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 267 дугаар тогтоолоор тус тус өөрчлөн найруулсан/

2.Сумын Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн талаар санал боловсруулан Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай зөвшилцсөний үндсэн дээр энэ оны 1 дүгээр сард багтаан баталж, мөрдүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1996 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 264 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАЯР

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН

ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ДОЛГОР