A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 44

Улаанбаатар хот

СТАНДАРТ МӨРДҮҮЛЭХ ТУХАЙ /Компьютерийн кирилл болон монгол үсгийн нэгдсэн код/

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан "Улс орны хэмжээнд нэгдмэл кодчиллыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлэх" зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Компьютерийн кирилл болон монгол үсгийн нэгдсэн кодын MNS-5552:2005 стандартыг төрийн байгууллагуудын албан хэрэгт мөрдүүлсүгэй.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (Ж.Сансар)-т даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Стандарт мөрдүүлэх тухай" Засгийн газрын 1996 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 275 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР