Хэвлэх DOC Татаж авах
СУМ, ДҮҮРГИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБЫГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУМ, ДҮҮРГИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН АЛБЫГ ХУВЬЧЛАХ ТУХАЙ


1998 оны 10 дугаар сарын 28-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 198



Монгол Улсын Иргэний хуулийн 162 дугаар зүйл, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1.Хязгаарласан дуудлагын худалдааны аргаар хувьчлах сум, дүүргийн мал эмнэлэг, үржлийн алба (УҮГ)-ны жагсаалтыг хавсралт ёсоор баталсугай.


2.Хувьчлалын ажлыг холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу 1998 оны 1Ү улирлаас эхлэн зохион байгуулахыг Төрийн өмчийн хорооны дарга 3 .Энхболдод даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ


Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.БАТБАЯР