A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 153-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

СУМ ХӨГЖҮҮЛЭХ САНГИЙН ХӨРӨНГИЙГ БҮРДҮҮЛЭХ, ЗАРЦУУЛАХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ, ГЭРЭЭНИЙ ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2016 оны 153-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2011 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 134

Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. (Энэ тогтоолын 1-р хавсралтад ЗГ-ын 2012-03-28-ны өдрийн 95, ЗГ-ын 2015-12-21-ний өдрийн 494-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон)

2. Засгийн газрын 2001 оны 157 дугаар тогтоолын дагуу байгуулагдсан Сумын хөгжлийн сангийн үлдэгдэл хөрөнгийг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан Сум хөгжүүлэх санд шилжүүлэхийг аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

3. "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоолын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, аймгийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Сумын хөгжлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2001 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 157 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.