A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

1998 оны 12 дугаар сарын 9-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 226

Дээд боловсролын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн З дахь заалт, 15 дугаар зүйлийн З дахь заалт, Улсын Их Хурлын 1998 оны 80 дугаар тогтоолын 1 дүгээр заалтын З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эрдмийн зэрэг, цол олгох тогтолцоог өөрчлөх тухай" Засгийн газрын 1996 оны З дугаар сарын 18-ны өдрийн 63 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан доктор (PhD)-ын зэргийн сургалт явуулахтай холбогдсон журам боловсруулан баталж мөрдүүлэхийг Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.Сайханбилэгт даалгасугай..

Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.ЭЛБЭГДОРЖ

Гэгээрлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Ч.САЙХАНБИЛЭГ