A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТАРВАГАНЫ АРЬС БЭЛТГЭХ,НИЙЛҮҮЛЭХ, БОРЛУУЛАХ АЖЛЫГ ШАЛГАСАН ДҮНГИЙН ТУХАЙ

1992 оны 5 дугаар сарын 22-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 95

Өнгөрсөн онд улсын төвлөрсөн хэрэгцээнд 465,6 мянган тарваганы арьс нийлүүлэх бололцоотой байсан боловч тухайн үед бүрэн төвлөрүүлж аваагүй, бэлтгэсэн арьсны нөөцийг үрэн тарах хийснээс 113,1 мянгыг нь нийлүүлээгүй байна.

Ангийн үс худалдан авах, улсын төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэх үүргээ эд хэрэглэгчдийн хоршоолол хангалтгүй биелүүлж анчдаас тарваганы арьсыг бүрэн цуглуулж аваагүй, гэрээтэй анчидтэй зохих журмын дагуу арьс, сумны тооцоо хийгээгүй, улсын захиалгаар бэлтгэсэн арьсыг байгууллага, хувь хүнд дур мэдэн худалдах, өөрсдөө ашиглах, алдаж үрэгдүүлэх зэрэг ноцтой зөрчил гаргасан байна.

Аймаг, орон нутгийн байгаль орчны хяналтын зарим байгууллага ангийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг сулруулж, хууль зөрчигчидт:эй эвлэрэнгүй хандсан төдийгүй, өөрсдөө ч хууль зөрчиж байжээ.

Орон нутгийн төрийн захиргааны байгууллага, эд хэрэглэгчдийн хоршоолол тарваганы мах,өөх тосыг хүнсэнд хэрэглэх асуудлыг анхаарч зохион байгуулахгүй байгаагаас их хэмжээний нөөц бололцоо алдаж байна.

Эдгээр ноцтой дутагдал, зөрчил нь аймаг, сумдын төрийн захиргаа, эд хэрэглэгчдийн хоршоолол, байгаль орчны хяналтын байгууллагууд тарваганы арьс бэлтгэх, нийлүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, тавих хяналт шалгалтыг орхигдуулж, дутагдал зөрчлийг тухай бүр илрүүлж таслан зогсоох, гэм буруутай байгууллага, хүмүүстэй хариуцлага тооцож арга хэмжээ авч байгаагүйтэй холбоотойг тэмдэглэж

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгах нь:

а/ аймгийнхаа нутагт жилд агнах тарваганы тооны хязгаарыг Байгаль орчны хяналтын улсын хороотой хамтран тогтоож жил бүрийн 6 дугаар сард багтаан сумдаар хуваарилан хүргүүлж гүйцэтгэлд хяналт тавьж байсугай;

б/ ан агнуурын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж цаашид тэдгээрийг ан амьтны биотехникийн арга хэмжээ, хамгаалалт, хяналт шалгалт, зохистой ашиглах асуудлыг цолцолбороор хариуцахаар зохион байгуулсугай.

2.Тарваганы нөөцийг хамгаалах, улсын захиалгын дагуу нутаг дэвсгэртээ тарвага агнах зөвшөөрөл олгох, тарваганы арьс, мах, өөх тос бэлтгэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих асуудлыг 1992 оноос эхлэн сумдын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаад хариуцаж байхаар тогтоосугай.

3.Сумдын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгах нь:

а/ тарваганы арьс бэлтгэх, эрүүл ахуйн шаардлага хангасан арга, технологиор мах, өөх тосыг нь ашиглах бэлтгэлийг бүрэн хангасан аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анчдыг шалгаруулан сонгож гэрээ байгуулан, тэдэнд тарвага агнах зөвшөөрлийг сумны хамт олгох үндсэн дээр тарвага агналтыг нөөц, сүргийн бүтцийг нь алдагдуулахгүйгээр зохион байгуулж байсугай.

Тарваганы мах, өөх тосыг ариун цэврийн шаардлагын дагуу боловсруулах бэлтгэл хангаагүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээр тарваганы арьс бэлтгүүлэхийг хориглосугай;

б/ тарваганы арьс бэлтгэж байгаа бригадуудыг дагуулан байгаль орчны хяналтын байцаагчдыг ажиллуулж агналтын явц, агнасан тарваганы мах, өөх тосны ашиглалт, сумны зарцуулалтад хяналт тавиулж, ангийн хураамж, хууль тогтоомж зөрчигдөд ногдуулсан төлбөр, торгуулийн орлогоос тэднийг санхүүжүүлэн, урамшуулж байсугай;

/"в" заалт Засгийн газрын 1993 оны 130 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

г/ агнуурын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анчид, нутгийн ардуудад тарваганы нөөц бүхий газрыг хэлцлийн үндсэн дээр хариуцуулах замаар тухайн нутаг дэвсгэрийн тарвагыг хамгаалах, зөрчил гарахаас сэргийлэх арга хэмжээ авч байсугай;

д/ тарваганыарьс бэлтгэх, мах, өөх тос ашиглахад шаардагдах багаж зэвсэг, сав зэргийг агналт хийх аж ахуйн нэгж, байгууллага, анчдаар бэлтгүүлж байсугай.

4.Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгах нь:

а/ улсын захиалгаар бэлтгэх тарваганы арьснаас орон нутагт үлдээх, биржээр худалдах, улсын төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэх хуваарийг жил бүрийн П улиралд багтаан гаргаж аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад хүргүүлж байсугай;

/"б" хэсгийг Засгийн газрын 1993 оны 86 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

5.Зохих технологийн шаардлагын дагуу боловсруулаагүй, тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрлэлийн тэмдэггүй тарваганы арьсыг улсын хилээр гаргахыг хориглосугай.

6.Төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэх болон улсын хилээр гаргах тарваганы арьс, түүнчлэн нийтийн хэрэгцээнд борлуулахаар бэлдсэн тарваганы мах, тосонд халдваргүйтгэл, эрүүл ахуйн шаардлагын талаас шинжилгээ хийж эрүүл мэндийн баталгаа гаргаж өгч байх зохион байгуулалтын тогтолцоог шийдвэрлэж хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яаманд даалгасугай.

7.Өнгөрсөн жил бэлтгээд улсад тушаалгүй хадгалж байгаа тарваганы арьсыг Улсын хянан байцаах газрын актын дагуу 1992 оны 6 дугаар сард багтаан худалдаа, үйлдвэрийн яамны эрх олгосон гадаад худалдааны байгууллагад шилжүүлэхийг холбогдох аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад; эдгээр арьсыг өргөн хэрэглээний бараа худалдан авахад зориулан экспортод гаргахыг Худалдаа, үйлдвэрийн яаманд тус тус даалгасугай.

8.Ан агнуурын хууль тогтоомж зөрчигчдөөс хураасан тарваганы арьсыг тухайн орон нутгийн эд хэрэглэгчдийн хоршоолол, компанид борлуулан, улсын гаалийн болон цагдаагийн байгууллагын хураасан арьсыг ангийн үсийг борлуулах эрх бүхий төрийн өмчийн байгууллагад шилжүүлж байхаар тогтоосугай.

9.Тарваганы арьс 1991 ондбэлтгэх, борлуулах ажилд хариуцлагаггүй хандаж, хөрөнгө завшсан гэм буруутай хүмүүстэй холбогдсон асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэхийг Улсын хянан байцаах газар, Байгаль орчны хяналтын улсын хороо, холбогдох аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.

10.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ноос, ноолуур, арьс, шир, үслэг ангийн арьсыг гадаадад худалдаалахыг журамлах тухай" Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 201 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд тарваганы арьсыг хамааруулахгүй байхаар тогтоосугай.

11.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Ан агналтыг журамлахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай" Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын "27", тайлбарын "а", "Хэрэглээний хоршооны үйл ажиллагааг өргөтгөх талаар авах зарим арга хэмжээний тухай "Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "ангийн үс" гэсэн үг, 10 дугаар зүйлийн "б" заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Д.БЯМБАСҮРЭН

Байгаль орчны хяналтын улсын Хорооны дарга З.БАТЖАРГАЛ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ТАРВАГАНЫ АРЬС БЭЛТГЭХ,НИЙЛҮҮЛЭХ, БОРЛУУЛАХ АЖЛЫГ ШАЛГАСАН ДҮНГИЙН ТУХАЙ

1992 оны 5 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 95

Өнгөрсөн онд улсын төвлөрсөн хэрэгцээнд 465,6 мянган тарваганы арьс нийлүүлэх бололцоотой байсан боловч тухайн үед бүрэн төвлөрүүлж аваагүй, бэлтгэсэн арьсны нөөцийг үрэн тарах хийснээс 113,1 мянгыг нь нийлүүлээгүй байна.

Ангийн үс худалдан авах, улсын төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэх үүргээ эд хэрэглэгчдийн хоршоолол хангалтгүй биелүүлж анчдаас тарваганы арьсыг бүрэн цуглуулж аваагүй, гэрээтэй анчидтэй зохих журмын дагуу арьс, сумны тооцоо хийгээгүй, улсын захиалгаар бэлтгэсэн арьсыг байгууллага, хувь хүнд дур мэдэн худалдах, өөрсдөө ашиглах, алдаж үрэгдүүлэх зэрэг ноцтой зөрчил гаргасан байна.

Аймаг, орон нутгийн байгаль орчны хяналтын зарим байгууллага ангийн хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг сулруулж, хууль зөрчигчидт:эй эвлэрэнгүй хандсан төдийгүй, өөрсдөө ч хууль зөрчиж байжээ.

Орон нутгийн төрийн захиргааны байгууллага, эд хэрэглэгчдийн хоршоолол тарваганы мах,өөх тосыг хүнсэнд хэрэглэх асуудлыг анхаарч зохион байгуулахгүй байгаагаас их хэмжээний нөөц бололцоо алдаж байна.

Эдгээр ноцтой дутагдал, зөрчил нь аймаг, сумдын төрийн захиргаа, эд хэрэглэгчдийн хоршоолол, байгаль орчны хяналтын байгууллагууд тарваганы арьс бэлтгэх, нийлүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулж, тавих хяналт шалгалтыг орхигдуулж, дутагдал зөрчлийг тухай бүр илрүүлж таслан зогсоох, гэм буруутай байгууллага, хүмүүстэй хариуцлага тооцож арга хэмжээ авч байгаагүйтэй холбоотойг тэмдэглэж

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгах нь:

а/ аймгийнхаа нутагт жилд агнах тарваганы тооны хязгаарыг Байгаль орчны хяналтын улсын хороотой хамтран тогтоож жил бүрийн 6 дугаар сард багтаан сумдаар хуваарилан хүргүүлж гүйцэтгэлд хяналт тавьж байсугай;

б/ ан агнуурын байгууллагын материаллаг баазыг бэхжүүлж цаашид тэдгээрийг ан амьтны биотехникийн арга хэмжээ, хамгаалалт, хяналт шалгалт, зохистой ашиглах асуудлыг цолцолбороор хариуцахаар зохион байгуулсугай.

2.Тарваганы нөөцийг хамгаалах, улсын захиалгын дагуу нутаг дэвсгэртээ тарвага агнах зөвшөөрөл олгох, тарваганы арьс, мах, өөх тос бэлтгэх ажлыг зохион байгуулах, хяналт тавих асуудлыг 1992 оноос эхлэн сумдын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаад хариуцаж байхаар тогтоосугай.

3.Сумдын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад даалгах нь:

а/ тарваганы арьс бэлтгэх, эрүүл ахуйн шаардлага хангасан арга, технологиор мах, өөх тосыг нь ашиглах бэлтгэлийг бүрэн хангасан аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анчдыг шалгаруулан сонгож гэрээ байгуулан, тэдэнд тарвага агнах зөвшөөрлийг сумны хамт олгох үндсэн дээр тарвага агналтыг нөөц, сүргийн бүтцийг нь алдагдуулахгүйгээр зохион байгуулж байсугай.

Тарваганы мах, өөх тосыг ариун цэврийн шаардлагын дагуу боловсруулах бэлтгэл хангаагүй аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээр тарваганы арьс бэлтгүүлэхийг хориглосугай;

б/ тарваганы арьс бэлтгэж байгаа бригадуудыг дагуулан байгаль орчны хяналтын байцаагчдыг ажиллуулж агналтын явц, агнасан тарваганы мах, өөх тосны ашиглалт, сумны зарцуулалтад хяналт тавиулж, ангийн хураамж, хууль тогтоомж зөрчигдөд ногдуулсан төлбөр, торгуулийн орлогоос тэднийг санхүүжүүлэн, урамшуулж байсугай;

/”в” заалт Засгийн газрын 1993 оны 130 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

г/ агнуурын ажил эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага, мэргэжлийн анчид, нутгийн ардуудад тарваганы нөөц бүхий газрыг хэлцлийн үндсэн дээр хариуцуулах замаар тухайн нутаг дэвсгэрийн тарвагыг хамгаалах, зөрчил гарахаас сэргийлэх арга хэмжээ авч байсугай;

д/ тарваганыарьс бэлтгэх, мах, өөх тос ашиглахад шаардагдах багаж зэвсэг, сав зэргийг агналт хийх аж ахуйн нэгж, байгууллага, анчдаар бэлтгүүлж байсугай.

4.Худалдаа, үйлдвэрийн яаманд даалгах нь:

а/ улсын захиалгаар бэлтгэх тарваганы арьснаас орон нутагт үлдээх, биржээр худалдах, улсын төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэх хуваарийг жил бүрийн П улиралд багтаан гаргаж аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад хүргүүлж байсугай;

/”б” хэсгийг Засгийн газрын 1993 оны 86 дугаар тогтоолоор хүчингүй болгосон./

5.Зохих технологийн шаардлагын дагуу боловсруулаагүй, тусгай зөвшөөрөлгүй, үйлдвэрлэлийн тэмдэггүй тарваганы арьсыг улсын хилээр гаргахыг хориглосугай.

6.Төвлөрсөн хэрэгцээнд нийлүүлэх болон улсын хилээр гаргах тарваганы арьс, түүнчлэн нийтийн хэрэгцээнд борлуулахаар бэлдсэн тарваганы мах, тосонд халдваргүйтгэл, эрүүл ахуйн шаардлагын талаас шинжилгээ хийж эрүүл мэндийн баталгаа гаргаж өгч байх зохион байгуулалтын тогтолцоог шийдвэрлэж хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яаманд даалгасугай.

7.Өнгөрсөн жил бэлтгээд улсад тушаалгүй хадгалж байгаа тарваганы арьсыг Улсын хянан байцаах газрын актын дагуу 1992 оны 6 дугаар сард багтаан худалдаа, үйлдвэрийн яамны эрх олгосон гадаад худалдааны байгууллагад шилжүүлэхийг холбогдох аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаадад; эдгээр арьсыг өргөн хэрэглээний бараа худалдан авахад зориулан экспортод гаргахыг Худалдаа, үйлдвэрийн яаманд тус тус даалгасугай.

8.Ан агнуурын хууль тогтоомж зөрчигчдөөс хураасан тарваганы арьсыг тухайн орон нутгийн эд хэрэглэгчдийн хоршоолол, компанид борлуулан, улсын гаалийн болон цагдаагийн байгууллагын хураасан арьсыг ангийн үсийг борлуулах эрх бүхий төрийн өмчийн байгууллагад шилжүүлж байхаар тогтоосугай.

9.Тарваганы арьс 1991 ондбэлтгэх, борлуулах ажилд хариуцлагаггүй хандаж, хөрөнгө завшсан гэм буруутай хүмүүстэй холбогдсон асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэн шийдвэрлүүлэхийг Улсын хянан байцаах газар, Байгаль орчны хяналтын улсын хороо, холбогдох аймгийн Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд даалгасугай.

10.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ноос, ноолуур, арьс, шир, үслэг ангийн арьсыг гадаадад худалдаалахыг журамлах тухай” Засгийн газрын 1990 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 201 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлд тарваганы арьсыг хамааруулахгүй байхаар тогтоосугай.

11.Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Ан агналтыг журамлахтай холбогдсон зарим арга хэмжээний тухай” Сайд нарын Зөвлөлийн 1979 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 62 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтын “27”, тайлбарын “а”, “Хэрэглээний хоршооны үйл ажиллагааг өргөтгөх талаар авах зарим арга хэмжээний тухай “Засгийн газрын 1991 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 74 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн “ангийн үс” гэсэн үг, 10 дугаар зүйлийн “б” заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.