Хэвлэх DOC Татаж авах
АЛТАНБУЛАГ ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

"АЛТАНБУЛАГ" ХУДАЛДААНЫ ЧӨЛӨӨТ БҮСИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ

  1 дүгээр зүйл. Хуулийн зорилт            

1.1.Энэ хуулийн зорилт нь "Алтанбулаг"  худалдааны чөлөөт бүс (цаашид "Алтанбулаг" бүс гэх)-ийн эрх зүйн байдлыг тодорхойлж, хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. "Алтанбулаг" бүсийн тухай хууль тогтоомж

2.1."Алтанбулаг" бүсийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Чөлөөт бүсийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

           

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг  дагаж мөрдөнө.

Хэвлэх

3 дугаар зүйл. "Алтанбулаг" бүсийн нутаг дэвсгэр

3.1."Алтанбулаг" бүс нь Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Их Хурлаас тогтоосон хилийн зааг бүхий газар нутагтай байна.

Хэвлэх

4 дүгээр зүйл.  Орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх, албан татвараас чөлөөлөх

4.1. “Алтанбулаг” бүсэд цахилгаан, дулаан дамжуулах шугам сүлжээ, цэвэр усан хангамж, авто, төмөр зам, телекоммуникацийн үндсэн сүлжээний салбарт хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгийг албан татвар ногдуулах орлогоос хасч тооцно.

4.2. ”Алтанбулаг” бүсэд агуулахын аж ахуй, ачиж буулгах байгууламж, зочид буудал барьж байгуулахад хөрөнгө оруулсан аж ахуйн нэгжийг  үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс орлогын албан татвараас 5 жилийн хугацаанд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.

4.3. "Алтанбулаг" бүсэд бараа, бүтээгдэхүүнийг хадгалах, хамгаалах, сав, баглаа боодлыг сайжруулах үйл ажиллагаа эрхэлж байгаа, 10 болон түүнээс дээш жил ажиллахаар чөлөөт бүсийн захирагчийн ажлын албатай гэрээ байгуулсан аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс тооцон орлогын албан татвараас эхний жилд чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө.

4.4. "Алтанбулаг" бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн чөлөөт бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө.

4.5. "Алтанбулаг" бүсийн захирагчийн ажлын албанд бүртгүүлэн бүсэд байнга оршин сууж байгаа иргэн, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын өмчид байгаа үл хөдлөх эд хөрөнгийг Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд худалдан борлуулсан тохиолдолд ногдох орлогын албан татвараас чөлөөлнө.

Хэвлэх

5 дугаар зүйл. Газрын төлбөрийн  хөнгөлөлт

5.1. "Алтанбулаг" бүсэд дараахь чиглэлээр газрын төлбөрийн хөнгөлөлт үзүүлнэ:

5.1.1. худалдаа, нийтийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг  үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 3 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 50 хувиар хөнгөлнө;

5.1.2. Энэ хуулийн 4.1, 4.2-т заасан "Алтанбулаг" бүсийн үндсэн дэд бүтцийг бүрдүүлэх ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс эхний 5 жилд газрын төлбөрөөс чөлөөлж, дараагийн 3 жилд 30 хувиар хөнгөлнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР