A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1991 оны 8 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

НАМЫН ГИШҮҮНЭЭС ТҮДГЭЛЗВЭЛ ЗОХИХ АЛБАН ТУШААЛЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн дор дурдсан албан тушаалд сонгууль болон томилолтоор ажиллаж байгаа улс төрийн аль нэгэн намын гишүүн, Монгол Улсын иргэн уг албан тушаалд байх хугацаандаа намын гишүүнээсээ түдгэлзэнэ:

Хэвлэх

1/ Монгол Улсын Ерөнхийлөгч;

2/ /Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хассан/

2/ бүх шатны шүүхийн дарга, орлогч дарга, гишүүн, шүүгч;

/Энэ заалтын дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 3 байсныг 2 болгон өөрчилсөн/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

3/ бүх шатны прокурор, мөрдөн байцаагч;

/Энэ заалтын дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 4 байсныг 3 болгон өөрчилсөн/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4/ Монгол Улсын Зэвсэгт хүчин, Цагдаагийн болон Улсын аюулгүй байдлыг хангах, Засан хүмүүжүүлэх байгууллагын байнгын бие бүрэлдэхүүний бүх албан хаагч;

/Энэ заалтын дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 5 байсныг 4 болгон өөрчилсөн/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5/ Монгол Улсын гадаад харилцааны дипломат ажилтан;

/Энэ заалтын дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 6 байсныг 5 болгон өөрчилсөн/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

6/ Монгол Улсын Их Хурлын дэргэдэх сонгуулийн ерөнхий хорооны дарга, нарийн бичгийн дарга, гишүүн, ажилтан;

/Энэ заалтыг 1992 оны 4 дүгээр сарын 6-ны хуулиар нэмсэн ба 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан. Мөн энэ заалтын дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 8 байсныг 6 болгон өөрчилсөн/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

7/ /Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар хассан/

7/ Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүн, ажилтан;

/Энэ заалтыг 1992 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн ба энэ заалтын дугаарыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар 9 байсныг 7 болгон өөрчилсөн/.

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8/ Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн.

/Энэ заалтыг 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан албан тушаалд ажиллахаар нэр дэвшсэн буюу хүсэлтээ илэрхийлсэн иргэн улс төрийн аль нэг намын гишүүн бол уг албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон нөхцөлд намын гишүүнээс түдгэлзэх, эсэхээ зохих шийдвэр гарахын өмнө илэрхийлсэн байвал зохино.

Хэвлэх

Харин уг иргэн зохих албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 7 хоногийн дотор намын гишүүнээс түдгэлзсэнээ албан ёсоор мэдэгдэнэ.

З дугаар зүйл. Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө дээрх албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон иргэнд энэхүү хууль нэгэн адил хамаарна.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Энэ хууль БНМАУ-ын Ерөнхийлөгч батламжилсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.

Хэвлэх

/Дээрх хуулийн 1 дүгээр зүйлд «БНМАУ-ын» гэснийг «Монгол Улсын» болгон 1992 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

БНМАУ-ЫН БАГА ХУРЛЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.ЧИМИД