Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

1994 оны 6 дугаар сарын 9-ний өдөр
Улаанбаатар хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ

ХЭРЭГЛЭХ ЖУРМЫН ТУХАЙ

            1 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

            Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулиуд /цаашид "Нийгмийн даатгалын тухай хуулиуд" гэх/-ыг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хэвлэх

            2 дугаар зүйл. Хөнгөлөлттэй тэтгэвэр тогтоолгох

                                                       эрх хадгалагдах

/Энэ зүйлийг 1997 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

            3 дугаар зүйл. Нийгмийн даатгалд даатгуулсанд тооцох

            Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна.

/Энэ зүйлд 1996 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

Хэвлэх

31 дугаар зүйл. Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн        

                                   тэтгэврийн хэмжээ

Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тогтоосон бүрэн тэтгэврийн доод хэмжээтэй тэнцүү байна.

/Энэ зүйлийг Монгол Улсын 2006 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

32 дугаар зүйл.Нийгмийн даатгалын хуулиудыг дагаж

                                          мөрдөхөөс өмнө тэтгэвэр тогтоолгосон

          иргэний  тэтгэврийг индекслэх

            1.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг дүйцүүлэн тооцох итгэлцүүрийг хэрэглээний үнийн өөрчлөлт, цалин хөлсний өсөлттэй уялдуулан Үндэсний статистикийн хороо, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар жил бүр шинэчлэн тогтооно.

            2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан итгэлцүүрийг хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн нийгмийн даатгалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ зүйлийг 2012 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

4 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

            Энэ хуулийг 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                                               Н.БАГАБАНДИ


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих