Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД НЭМЭГДЭЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ


1995 оны 6 дугаар сарын 14-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 96



Төрийн албаны тухай Монгол Улсын хуулийн 28 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 4-т болон 7, 8-дзаасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :


1 ."Төрийн захиргааны албан хаагчид албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Төрийн захиргааны албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид эрдмийн зэрэг, цолны нэмэгдэл олгох журам"-ыг З дугаар хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 4 дүгээр хавсралтын, "Төрийн үйлчилгээний албаны албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам"-ыг 5 дугаар хавсралтын, "Төрийн албан хаагчид шагнал, урамшил олгох журам"-ыг 6 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2.Төрийн үйлчилгээний албаны зарим албан хаагчид олгох нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээг 7 дугаар хавсралтын ёсоор баталсугай. /ЗГ-ын 1998 оны 52 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./


3. Төрийн албан хаагчид нэмэгдэл олгох бүх төрлийн нэмэгдлийн нийт хэмжээ нь:


-төрийн захиргааны болон тусгай албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын  сарын цалин, бүх төрлийн нэмэгдлийн дүнгийн;


-төрийн үйлчилгээний албаны албан хаагчийн хувьд түүний албан тушаалын сарын цалин, нэмэгдэл хөлсний дүнгийн тус тус 40 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосугай. /Засгийн газрын 1996 оны 90 дүгээр тогтоолоор өөрчлөн найруулсан/


4.Төрийн албан хаагчид олгосон нэмэгдлүүдийг тэдний ээлжийн амралтын цалин, жирэмсний ба амаржсаны болон хөдөлмөрийн чадвараа түр алдсан хугацааны тэтгэмж олгоход баримтлах сарын хөдөлмөрийн хөлсний бүрэлдэхүүнд оруулан тооцож байсугай.


5.Төрийн албан хаагчдыг сонгон шалгаруулсны үндсэн дээр тэдэнд нэмэгдэл олгох тухай журмуудыг мөрдөж ажиллахыг сайд, тусгай газрын дарга, бүх шатны Засаг дарга, төрийн өмчийн болон төсөвт байгууллагын эрх баригч нарт үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ


Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ


Сангийн сайд Э.БЯМБАЖАВ


Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих