Алдаа мэдээлэх
LegalInfo

Хэвлэх DOC Татаж авах
НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот  

НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ

НЭГДYГЭЭР БYЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж

2.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль,1 Хөдөлмөрийн тухай хууль,2 Үндэсний их баяр, наадмын тухай хууль3, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо

3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1. “нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг;

3.1.2. “нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр” гэж түүхэн болон тодорхой үйл явдалтай холбоотой, нийгмийн тодорхой давхаргыг хамарсан, бүх нийтээр тэмдэглэж заншсан өдрийг.

ХОЁРДУГААР БYЛЭГ

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүд, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх

Хэвлэх

4 дүгээр зүйл. Нийтээр тэмдэглэх баярын өдөр

4.1. Нийтээр тэмдэглэх баярын өдөр:

4.1.1. Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15;

/Энэ заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.2. /Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

4.1.3.Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;

/Энэ заалтад 2013 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.1.4. Шинэ жил: 1 дүгээр сарын 1;

4.1.5. Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: 3 дугаар сарын 8;

4.1.6. Хүүхдийн баяр: 6 дугаар сарын 1.

4.1.7.Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: 12 дугаар сарын 29.

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.1.8. Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1.

/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

5 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр

5.1. Дор дурдсан тэмдэглэлт өдрийг Монгол Улсын хэмжээнд нийтээр тэмдэглэнэ:

5.1.1. Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр: 1 дүгээр сарын 13;

5.1.2. Монгол цэргийн өдөр: 3 дугаар сарын 18;

/Энэ заалтад 2011 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.1.3. Эрүүл мэндийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 7;

5.1.4. Оюуны өмчийг хамгаалах өдөр: 4 дүгээр сарын 26;

5.1.5. Гэр бүлийн өдөр: 5 дугаар сарын 15;

5.1.6. Залуучуудын өдөр: 8 дугаар сарын 25;

5.1.7. Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр: 9 дүгээр сарын 10;

 5.1.8. Байгаль орчныг хамгаалах өдрүүд: 9 дүгээр сарын дөрөв дэх долоо хоног;

5.1.9. Ахмадын өдөр: 10 дугаар сарын 1;

5.1.10. Монгол Улсын Нийслэлийн өдөр: 10 дугаар сарын 29;

5.1.11. Ардчилал, хүний эрхийн өдөр: 12 дугаар сарын 10;

/Энэ заалтад 2004 оны 12 дугаар 09-ний өдөр өөрчлөлт орсон/

5.1.12. Эх орончдын өдөр: гуравдугаар сарын 1;

/Энэ заалтыг 2004 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.13.Шинэ ургацын өдрүүд: 9 дүгээр сарын 5-наас 10 дугаар сарын 20;

/Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.1.14. /Энэ заалтыг 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.1.15. Монгол Улсын төрийн далбааны өдөр: 7 дугаар сарын 10.

/Энэ заалтыг 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

5.1.16.Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.

/Энэ заалтыг 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/

5.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдээс бусад ой, түүхэн үйл явдал, салбарын болон зарим ажил мэргэжлийн ажилтан, ажилчдын өдөр, энэ хуульд зааснаас бусад олон улсын байгууллагаас дэлхий нийтээр тэмдэглэхээр тогтсон тэмдэглэлт өдрийг Засгийн газар тогтооно.

Хэвлэх

6 дугаар зүйл. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх

6.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхэд төрийн ёслолын арга хэмжээг зохион байгуулж болно. Төрийн ёслолын журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.

/Энэ хэсэгт 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийг зардал багатай, хуульд өөрөөр заагаагүй бол нэг өдрөөс илүүгүй хугацаагаар тэмдэглэнэ.

6.3. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн үеэр улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх уралдаан, тэмцээний бай, шагнал нь Yндэсний их баяр наадмын бай шагналаас илүүгүй байна.

Хэвлэх

7 дугаар зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх

7.1. Засгийн газар энэ хуулийн 5.2-т заасан баярын болон тэмдэглэлт өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам баталж, төсөвт тусгагдсан зардлын гүйцэтгэлд хяналт тавина.

7.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 4, 5 дугаар зүйлд зааснаас бусад орон нутгийн хэмжээнд тэмдэглэх тэмдэглэлт өдрийг тогтоож, тэдгээрийг тэмдэглэн өнгөрүүлэх журам, зардлыг батална.

7.3. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга төсөвт зардлыг хэтрүүлэхгүйгээр баярын болон тэмдэглэлт өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулна.

ГУРАВДУГААР БYЛЭГ

Бусад зүйл

Хэвлэх

8 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага

8.1. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:

8.1.1. энэ хуулийн 6.2, 6.3, 7.3-т заасныг зөрчсөн албан тушаалтныг 30000-60000 төгрөгөөр торгох;

8.1.2. энэ хуулийн 6.2, 6.3-т заасныг зөрчсөн аж ахуйн нэгж, байгууллагыг 70000-250000 төгрөгөөр торгох.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             С.ТӨМӨР-ОЧИР



1 Монгол Улсын Yндсэн хууль- “Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

2 Хєдєлмєрийн тухай хууль“-Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 1999 оны 25 дугаарт нийтлэгдсэн.

3 Їндэсний их баяр, наадмын тухай хууль-“Тєрийн мэдээлэл” эмхтгэлийн 2003 оны 24 дїгээрт нийтлэгдсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уншиж байна... Уншиж байна...
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2012.
Дээр очих