A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Импортын буудайн үрийг 2006 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2011 оны 5 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл, дотоодод үйлдвэрлэсэн гурилыг 2006 оны 7 дугаар сарын 1-нээс 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд нэмэгдсэн өртгийн албан татвараас тус тус чөлөөлсүгэй.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ