A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • АН АГНУУРЫН ТУХАЙ /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

АН АГНУУРЫН ТУХАЙ

2000 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1. Энэ хуулийн зорилт нь агнуурын амьтныг агнах, барих, агнуурын нөөцийг тогтвортой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Ан агнуурын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай2, Амьтны аймгийн тухай хууль3, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

21дүгээр зүйл.Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

21.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

21.1.1."агнуурын бүс нутаг" гэж агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах зориулалт бүхий ан амьтны байршил, тархац нутгийг;

21.1.2."агнуурын амьтны сүргийн бүтэц" гэж сүрэг дэх ан амьтдын нас, хүйсийн харьцааг;

21.1.3."ан агнуурын менежментийн төлөвлөгөө" гэж тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх агнуурын бүс нутагт ан амьтныг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэхэд чиглэгдсэн агнуур зохион байгуулалтын ажлын тайлан, дүгнэлтийг тодорхой үе шаттайгаар цогц байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн, эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас ан агнах, барих зөвшөөрөл олгоход үндэслэл болох баримт бичгийг;

21.1.4."агнуурын нөөцийг хамгаалах" гэж ан амьтны сүргийн бүтцийн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, тэдгээрийн жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр агнуурын нөөцийг зүй зохистой ашиглах, байгалийн гамшиг, түймэр, халдварт өвчин, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, агнуурын амьтны идэш тэжээлийн төлөө тэмцэл, хорогдлын шалтгааныг олж тодорхойлох, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, сэргээн нутагшуулах, өсгөн үржүүлэх, тэдгээрт хяналт тавих цогц үйл ажиллагааг;

21.1.5."агнуурын амьтныг өсгөн үржүүлэх" гэж ан амьтныг зохих журмын дагуу эзэмшилдээ авч, батлагдсан технологи, норм, нормативын дагуу тэжээврээр үржүүлэх замаар үр төлийг бойжуулан өсгөхийг;

21.1.6."ангийн буу" гэж хийц, үзэмж, загвараараа байлдааны зэвсгээс ялгаатай, замагтай бууны хүхээнд 5-аас дээшгүй, өөрөө цэнэглэгдэгч (хагас автомат) бууны хүхээнд 4-өөс дээшгүй сумны багтаамжтай галт зэвсгийг;

21.1.7."спорт (трофейн) агнуур" гэж анчин ан агнах, барих хэрэгцээгээ хангах зорилгоор ан амьтны эд, эрхтнийг үзүүлэлтийн хувьд сонголт болголгүй агнах, барих үйлийг;

21.1.8."олзворын ан" гэж ан амьтны илүү үзүүлэлт бүхий эд, эрхтнийг авах зорилгоор тусгай төлбөр төлж агнах, барих үйлийг;

21.1.9."агнах, барихыг түр хориглосон ан амьтан" гэж хуулиар агнах, барихыг хориглоогүй ч гэсэн тархац, нөөц, хэвийн өсөлт үржилт, амьдрах орчин нөхцөл нь хомсдсон, муудсан, доройтсоны улмаас энэ хуулийн 31.2, 31.3-д заасан эрх бүхий байгууллагаас агнах, барихыг нь тодорхой хугацаагаар хориглосон амьтныг.

/21дүгээр зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3 дугаар зүйл. Агнуурын амьтны сан, түүний байршил нутгийг

Хэвлэх

эзэмших, ашиглах

3.1. Агнуурын амьтны сан нь Монгол Улсын нутаг дэвсгэр дэх унаган, нутагшсан буюу нүүдлийн агнуурын хөхтөн амьтан, шувуу, загаснаас бүрдэнэ.

3.2. Агнуурын амьтны байршил нутагт агнуурын амьтан амьдрах нөхцөл бүрдсэн газар, ой, ус хамаарна.

3.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь агнуурын амьтны тархац нутагт ан амьтныг агнах, барих агнуурын бүс нутгийг энэ хуулийн 31.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.4.Агнуурын амьтны нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, ангийн гаралтай түүхий эд бэлтгэх зорилгоор агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг гэрээний дагуу иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

3.5.Энэ хуулийн 3.4-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд 1 жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 30 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.6.Энэ хуулийн 3.4-т заасан агнуурын бүс нутгийн тодорхой хэсгийг эзэмшигч нь ан агнуурын менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ агнуурын нөөцийг тогтвортой ашиглах, хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээ авна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

3.7.Иргэн өөрийн өмчийн болон эзэмшлийн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа энэ хуулийн 31.3.5-д заасан технологи, норм, нормативын дагуу агнуурын амьтныг тэжээврээр үржүүлж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

31дүгээр зүйл.Ан агнуурын талаар төрийн болон нутгийн өөрөө

Хэвлэх

удирдах байгууллагын бүрэн эрх

31.1.Ан агнуурын талаар Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.1.1.ан агнуурын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;

31.1.2.агнуурын нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хувь, хэмжээг тогтоох;

31.1.3.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

31.2.Ан агнуурын талаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.2.1.агнуурын нөөцийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

31.2.2.ан агнуурын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

31.2.3.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;

31.2.4.энэ хуулийн 4.3-т заасан байгууллагын ажиллах журмыг батлах;

31.2.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

31.3.Ан агнуурын талаар байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.3.1.ан агнуурын ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалт, арга зүйн зөвлөгөөгөөр хангах;

31.3.2.агнуурын нөөц бүхий аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг батлах, уг менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих;

31.3.3.агнуурын амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулж, батлуулах;

31.3.4.экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн агнуурын бүс нутагт ан хийх, эсхүл зарим зүйл агнуурын амьтныг агнах, барихыг тодорхой хугацаагаар хориглох;

31.3.5.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар технологи, норм, нормативыг батлах;

31.3.6.агнуурын нөөцийн өөрчлөлтөд хяналт шинжилгээ хийх, ан агнуурын мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах;

31.3.7.ан агнуурын чиглэлээр нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын ан агнуурын менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар, журам батлах;

31.3.8.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийг хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах;

31.3.9.судалгаа, шинжилгээ, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор энэ хуулийн 13.1-13.6-д заасан хугацааг харгалзахгүйгээр ан амьтныг агнах, барих зөвшөөрөл олгох.

31.4.Ан агнуурын талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.4.1.энэ хуулийн 3.3-т заасан агнуурын бүс нутгийг тогтоох;

31.4.2.ан агнуурын талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

31.4.3.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;

31.4.4.агнуурын амьтныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, бусад шийдвэрийн биелэлтийг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

31.4.5.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилгоор тодорхой агнуурын бүс нутгийг орон нутгийн хамгаалалтад авах;

31.4.6.агнуурын нөөцийн талаархи мэдээ, тайланг энэ хуулийн 31.3-т заасан эрх бүхий байгууллагад хүргүүлэх;

31.4.7.харьяалах нутаг дэвсгэртээ байршдаг агнуурын амьтныг хамгаалах арга хэмжээг байгаль орчны хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх;

31.4.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

31.5.Ан агнуурын талаар аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлалын газар, хэлтэс дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

31.5.1.агнуурын нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг тогтоох санал боловсруулж, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 10 дугаар сарын 15-ны дотор хүргүүлэх;

31.5.2.агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх талаар эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

31.5.3.энэ хуулийн 31.3.2-т заасан менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг харьяалах нутаг дэвсгэртээ зохион байгуулах;

31.5.4.орон нутаг дахь агнуурын амьтныг хамгаалах чиглэлийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах;

31.5.5.харьяалах нутаг дэвсгэртээ ан агнуурын мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах.

/31дүгээр зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

4 дүгээр зүйл. Агнуур зохион байгуулалт, түүний санхүүжилт

Хэвлэх

4.1. Агнуурын амьтны тархац нутаг, тоо толгой, сүргийн бүтэц, нөхөн үржил, агнуурын нөөцийг судлан тогтоож, түүний үндсэн дээр тухайн агнуурын бүс нутгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулах ажил агнуур зохион байгуулалтад хамаарна.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.2.Агнуур зохион байгуулалтын тайлан, дүгнэлт болон энэ хуулийн 31.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөнд агнуурын бүс нутгийн хэмжээ, хил хязгаарыг аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд тогтоож өгсөн байна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.3. Агнуур зохион байгуулалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/-аас эрх олгосон мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

4.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нутаг дэвсгэртээ агнуур зохион байгуулалтыг 5 жил тутамд хийлгэж, үйлдвэрлэлийн зориулалтаар агналт явуулсан тохиолдолд жил бүр тооллого хийнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.5. Агнуур зохион байгуулалтыг дараахь байдлаар санхүүжүүлнэ:

4.5.1. агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хуулийн 4.1-д заасны дагуу улсын төсөв, агнуурын нөөц ашигласны төлбөрөөс;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

4.5.2. иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээгээр эзэмшиж, ашиглаж байгаа агнуурын бүс нутагтаа хийлгэх агнуур зохион байгуулалтын ажлын зардлыг өөрийн хөрөнгөөр.

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл. Агнуурын амьтан агнах, барих төлбөр, хураамж

Хэвлэх

5.1. Агнуурын амьтан агнах, барихад төлбөр, хураамж төлнө.

5.2. Агнуурын амьтан агнах, барих төлбөр, хураамжийн хэмжээ, түүнийг төлөх, төлбөр, хураамжаас хөнгөлөх, чөлөөлөх журмыг хуулиар тогтооно.

6 дугаар зүйл. Агнуурын амьтан агнах, барих эрх, зориулалт

Хэвлэх

6.1. Ан агнах ёс жаяг, хорио цээр, холбогдох хууль тогтоомжийг судалсан, ангийн буу эзэмших эрхийн үнэмлэхтэй, зохих журмын дагуу зөвшөөрөл авсан иргэн агнуурын амьтан агнах, барих эрхтэй.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2. Агнуурын амьтныг дараахь зориулалтаар агнаж, барина:

6.2.1. үйлдвэрлэлийн;

6.2.2. ахуйн;

6.2.3. тусгай.

7 дугаар зүйл. Агнуурын амьтан агнах, барих зөвшөөрөл

Хэвлэх

7.1. Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл тус тус авч, үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад гэрээ байгуулна.

7.2. Агнуурын амьтан агнах, барих гэрээ, эрхийн бичиг, тусгай зөвшөөрлийн загварыг төрийн захиргааны төв байгууллага батална.

7.3.Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид "тодорхойлолт" гэх/ олгоно.

/Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7.4.Энэ хуулийн 7.3-т заасан тодорхойлолтын загвар, олгох журам, тодорхойлолт олгогдвол зохих ан амьтан, тэдгээрийн түүхий эдийн жагсаалтыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

/Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Агнах, барих агнуурын амьтны тоо

Хэвлэх

хэмжээг тогтоох

8.1. Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг, энэ хуулийн 31.3.3, 31.5.1-д заасан агнуурын амьтны нөөц, хэрэгцээг харгалзан аймаг, нийслэлээр тогтооно.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 8.1- д заасан дээд хязгаарт багтаан өөрийн нутаг дэвсгэрт агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг сумдаар тогтооно.

8.3.Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 8.2-т заасан агнуурын амьтны тоо хэмжээнд багтаан өөрийн нутаг дэвсгэрт агнуурын амьтан агнах, барих зөвшөөрлийг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад олгож болно.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.4. Тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг дугаарыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчилсөн/

9 дүгээр зүйл. Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын

Хэвлэх

амьтан агнах, барих

9.1. Сумын Засаг дарга дараахь болзол хангасан аж ахуйн нэгж, байгууллагатай үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээ байгуулна:

9.1.1. сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;

9.1.2. мэргэжлийн боловсон хүчин, анчидтай байх;

9.1.3. агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхитай байх.

9.2. Энэ хуулийн 9.1- д заасан үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих гэрээнд агнах, барих агнуурын амьтны нэр, тоо хэмжээ, агнах хугацаа, газар, бэлтгэх түүхий эдийн нэр төрөл, тоо, төлбөр, хураамжийн хэмжээг тусгана.

10 дугаар зүйл. Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих

Хэвлэх

10.1. Энэ хуулийн 121.1-д заасан иргэн өөрийн ахуйн хэрэгцээнд зохих төлбөр төлж, сумын Засаг даргаас авсан эрхийн бичгийн дагуу агнуурын ховор амьтнаас бусад амьтныг агнаж, барьж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

10.2. Ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барих эрхийн бичигт иргэний овог, эцгийн нэр, нэр, агнах, барих агнуурын амьтны зүйл, тоо, агнах, барих хугацаа, газар, төлбөр, хураамжийн хэмжээг нарийвчлан заана.

10.3. Ахуйн зориулалтаар агнуурын амьтныг агнах, барих нэг удаагийн эрхийн бичгийг Монгол Улсын иргэнд дор дурдсан хугацаагаар олгоно:

10.3.1. шувуу, тарвага агнаж, загас барихад 3 хүртэл хоног;

10.3.2. энэ хуулийн 10.3.1-д зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихад 5 хүртэл хоног.

10.4. Энэ хуулийн 10.3.- д заасан иргэнд нэг удаагийн эрхийн бичгээр агнах, барихыг зөвшөөрөх агнуурын амьтны тоо хэмжээ нь туурайтан амьтан 1, тарвага 5, бусад үслэг ан 1, хөтүү, ятуу, ногтруу шувуу тус бүр 10, ой, хээр, ус, намгийн бусад агнуурын шувуу 5, бусад агнуурын загас 10 ширхэгээс илүүгүй байна.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

10.5. Монгол Улсад түр буюу байнга оршин суугаа гадаадын иргэн Монгол Улсын иргэний адил хэмжээний төлбөр төлж ахуйн зориулалтаар зөвхөн загас барьж болно.

11 дүгээр зүйл. Тусгай зориулалтаар агнуурын амьтан агнах, барих

Хэвлэх

11.1.Тусгай төлбөр төлсөн Монгол Улсын болон гадаадын иргэнд энэ хуулийн 6.2.3-т заасан зориулалтаар агнуурын амьтан агнах, барих тусгай зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.

/Энэ хэсгийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11.2. Агнуурын амьтныг тусгай зориулалтаар агнах, барих тусгай зөвшөөрөл нь дараахь төрөлтэй байна:

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

11.2.1. агнуурын амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.2. гадаадын болон Монгол Улсын иргэн спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

11.2.3. нутаг дэвсгэрт агнуурын амьтны сүргийн бүтэцийг зохицуулах, халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор;

11.2.4. спорт-агнуурын чиглэлээр.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

12 дугаар зүйл. Ангийн буу, сумны захиалга, зарцуулалт

Хэвлэх

12.1. Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан тухайн жилд агнах агнуурын амьтны тоо, хэмжээний дээд хязгаарыг үндэслэн ангийн буу, сумны гадаад захиалга, хуваарилалтыг цагдаагийн төв байгууллага төлөвлөн хэрэгжүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

12.2.Ангийн буу, сумыг захиалах, худалдах үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу эрх бүхий байгууллага хянаж, зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

121дүгээр зүйл. Иргэн, нөхөрлөл, ан агнуурын мэргэжлийн болон

Хэвлэх

төрийн бус байгууллагыг агнуурын нөөцийг

хамгаалахад оролцуулах

121.1.Ан агнах зөвшөөрөл бүхий иргэн агналт хийхдээ дараахь шаардлагыг хангасан байна:

121.1.1.ан амьтан агнах, барих төлбөр, зөвшөөрлийн хураамж төлсөн байх;

121.1.2.энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан агнуурын амьтан агнах, барих хугацааг чанд мөрдөх;

121.1.3.ан амьтан агнах, барихдаа энэ хуулийн 14 дүгээр зүйлээр хориглосон арга, зэвсэг хэрэгсэл хэрэглэхгүй байх;

121.1.4.агнах амьтан нь тухайн сум, дүүргийн агнуурын бүс нутгаас тухайн жилд агнахаар зөвшөөрөгдсөн амьтдын тоо хязгаарт багтаж байх;

121.1.5.агналт хийх агнуурын бүс нутгаа сум, дүүргийн байгаль хамгаалагчаар заалгасан байх;

121.1.6.агнуурын ховор загасыг зөвхөн нэг салаа сэтгүүртэй, үзүүртээ сэртэнгүй дэгээг ашиглаж, хиймэл өгөөшөөр гэмтээлгүй барьж, усанд нь буцааж тавих.

121.2.Агнуурын нөөцийг хамгаалах талаар нөхөрлөл дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

121.2.1.гэрээний үндсэн дээр хамгаалахаар хариуцаж байгаа агнуурын бүс нутгийнхаа агнуурын нөөцийг хуулийн хүрээнд гэрээнд заасны дагуу тогтвортой ашиглах, эзэмших давуу эрхтэй;

121.2.2.агнуурын нөөцийг хариуцан хамгаалах, ашиглах, эзэмших талаар Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311.3-т заасан журмыг мөрдөж ажиллах.

121.3.Агнуурын нөөцийг хамгаалах зорилго бүхий мэргэжлийн байгууллага дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

121.3.1.агнуурын нөөц, түүний тооллого бүртгэл, агнуур зохион байгуулалтын ажлыг улс, орон нутгийн болон нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, хөрөнгөөр гүйцэтгэх, тэдгээрийн ан агнуурын менежментийн төлөвлөгөөг боловсруулах;

121.3.2.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр мэргэжлийн дүгнэлт гаргах;

121.3.3.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх талаар нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөлгөө өгөх, сургалт явуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

121.3.4.өөрийн гүйцэтгэсэн ажлын үнэн зөвийг хариуцаж, үйл ажиллагааныхаа талаар төрийн захиргааны төв байгууллагад тайлагнах;

121.3.5.Амьтны аймгийн тухай хуулийн 22.4-т заасны дагуу агнуурын байршил нутагт халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх.

121.4.Агнуурын нөөцийг хамгаалах зорилго бүхий төрийн бус байгууллага дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

121.4.1.ан агнуурын тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

121.4.2.ан агнуурын талаархи саналаа холбогдох төрийн байгууллага болон зохих шатны иргэдийн Хурал, Засаг даргад уламжлах;

121.4.3.агнуурын нөөцийг хамгаалах, тогтвортой ашиглах, өсгөн үржүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах, ан агнуурын менежментийн төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх;

121.4.4.ан агнуурын тухай мэдлэг, ангийн нөөцийг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил, хууль тогтоомжийг сурталчлах.

121.5.Төрийн захиргааны төв байгууллага агнуурын нөөцийг хамгаалах, өсгөн үржүүлэх талаархи төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32.2-т заасны дагуу агнуурын нөөцийг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно.

/121дүгээр зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

13 дугаар зүйл.Агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацаа

Хэвлэх

13.1.Агнуурын амьтныг дор дурдсан хугацаанд ахуйн болон тусгай зориулалтаар агнах, барихыг хориглоно:

13.1.1.бор гөрөөс, цагаан зээр, гахайг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.1.2.ойн булга, хадны суусар, элбэнх, шилүүс, нохой зээх, үнэг, хярс, хэрэм, ойн солонго, усны булга, өмхий хүрнэ, мануул, хотны үен, цагаан үен, чандага, бор туулайг жил бүрийн 02 дугаар сарын 11-ний өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл;

13.1.3.зурам, тарвагыг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.1.4.заарт хархыг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл;

13.1.5.доргыг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл.

13.2.Ахуйн болон тусгай зориулалтаар дор дурдсан хугацаанд шувуу агнах, загас барихыг хориглоно:

13.2.1.хөтүү, ятуу, хахилга, ногтруу, хур сойрыг жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.2.2.галуу, нугас болон ус, намгийн бусад агнуурын шувууг жил бүрийн 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр, 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.2.3.дархадын цагаан загасыг жил бүрийн 8 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.2.4.Буйр нуурын загасыг жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

13.2.5.омоль загасыг жил бүрийн 8 дугаар сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

13.2.6.зарам загасыг жил бүрийн 9 дүгээр сарын 05-ны өдрөөс дараа оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл;

13.2.7.алтайн сугас загасыг жил бүрийн 6 дугаар сарын 15-ны өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.2.8.энэ хуулийн 13.2.3-13.2.7-д зааснаас бусад загасыг жил бүрийн 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

13.3.Тусгай зориулалтаар агнуурын ховор амьтныг агнах, барихыг хориглох хугацааг энэ хуулийн 13.6-13.7-д заасны дагуу тогтооно.

13.4.Судалгаа, шинжилгээ, халдварт өвчнийг эрүүлжүүлэх зорилгоор агнуурын амьтныг агнах, барих тохиолдолд энэ хуулийн 13.1-13.3-т заасан хугацааг харгалзахгүй байж болно.

13.5.Энэ хуулийн 13.1-13.4-т зааснаас бусад агнуурын амьтан агнах, барихыг хориглох хугацааг эрдэм шинжилгээний байгууллагын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

13.6.Амьтны аймгийн тухай хуулийн 7 дугаар 7.5-д заасан үндэслэлээр агнах ховор амьтныг дор дурдсан хугацаанд олзворын ангийн зориулалтаар агнахыг хориглоно:

13.6.1.угалзыг жил бүрийн 10 дугаар сарын 01-ний өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл;

13.6.2.тэхийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 14-ний өдөр хүртэл;

13.6.3.хар сүүлтийн зээрийн ооныг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл;

13.6.4.халиун бугыг жил бүрийн 9 дүгээр сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл.

13.7.Амьтны аймгийн тухай хуулийн 7.5-д заасан үндэслэлээр барих ховор амьтныг дор дурдсан хугацаанд судалгаа, шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар амьдаар барихыг хориглоно:

13.7.1.аргаль хонь, янгир ямааг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.7.2.хар сүүлтийн зээрийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрөөс дараа оны 7 дугаар сарын 15-ны өдөр хүртэл;

13.7.3.халиун бугыг жил бүрийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.7.4.идлэг шонхор шувууг жил бүрийн 11 дүгээр сарын 15-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүртэл;

13.7.5.цармын бүргэдийг жил бүрийн 11 дүгээр сарын 01-ний өдрөөс дараа оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл;

13.7.6.тул загасыг жил бүрийн 10 дугаар сарын 30-ны өдрөөс дараа оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл.

/Дээрх 13 дугаар зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

14 дүгээр зүйл. Агнуурын амьтан агнах, барихад хориглох арга,

Хэвлэх

зэвсэг хэрэгсэл

14.1. Дор дурдсан арга, зэвсэг хэрэгслээр агнуурын амьтан агнах, барихыг хориглоно:

14.1.1. химийн бодис, тэсрэх дэлбэрэх зүйл, хэрэгсэл ашиглах;

14.1.2. агнуурын амьтны жим дээр нүх ухах, буу сойх, занга, сааль тавих;

14.1.3. туурайтан амьтныг агнахад цасанд умбуулах, мөсөнд халтиргах, хясаа, эрэг, ганга руу нисгэх, хавх тавих;

14.1.4. тарвагыг нүхэнд нь утах, ус цутгах, хавх, урхи тавих, нохойгоор зориудаар бариулах;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.1.5. агнуурын амьтныг агаарын болон автотээврийн хэрэгслээр хөөх, гэрэлтүүлэх;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

14.1.6. загас барихад буу, бамбар, цахилгаан гүйдэл, хаалт, хашилга, гувчуур хэрэглэх;

14.1.7. ахуйн хэрэгцээнд загас барихад тор хэрэглэх;

14.1.8. ан агнах зориулалтын бус буу, сумаар .

14.1.9.гол, мөрөнд бүх төрлийн завиар загасчлах.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

15 дугаар зүйл. Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон

Хэвлэх

зарим үйл ажиллагааг хориглох

15.1. Агнуурын амьтан агнах, барихтай холбогдсон дараахь үйл ажиллаагаа явуулахыг хориглоно:

15.1.1. шуурга, ган, зуд, үер, мөндөр, түймэр зэрэг байгалийн гамшигт нэрвэгдсэн болон гол мөрөн, намаг, шаварт орох зэрэг биеэ хамгаалах чадваргүй болсон агнуурын амьтныг агнах, барих;

15.1.2. булаг, шанд, хужир мараанд ирж буй амьтныг отож агнах;

15.1.3. өөр нутагт шилжин байршиж байгаа агнуурын амьтныг агнах, барих;

15.1.4. агнуурын амьтны үүр ичээ ухах, гэмтээх;

15.1.5. агнуурын амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх зорилго бүхий байр, саравч, тэжээл мараа, бусад байгууламжийг эвдэж гэмтээх, устгах;

15.1.6. агнуурын амьтныг сайн танилгүй буюу анир чимээ нээр таамаглаж буудах;

15.1.7. агнуурын амьтны үр төлийг агнах, шувууны өндгийг түүх, гэмтээх, устгах;

15.1.8. ангийн буу, агнуурын амьтан агнах, барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлэх;

15.1.9. тарвага, зурам тэдгээрийн түүхий мах, нойтон болон халдваргүйтээгүй арьсыг хот, тосгонд оруулах;

15.1.10. хот, тосгоны ногоон бүсэд судалгаа шинжилгээ, халдварт өвчний голомт эрүүлжүүлэх, ан амьтны тоо толгойг зохицуулахаас бусад зорилгоор агнуурын амьтан агнах, барих;

15.1.11. үйлдвэрлэлийн зориулалтаар загас барих бүх төрлийн торны нүдний хэмжээ 50х50 мм-ээс доош байх;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.12. агнуур зохион байгуулалтын ажлыг хуульд заасан хугацаанд нь хийлгээгүй аймаг, нийслэл, сум, дүүргийн нутагт агнуурын амьтан агнах, барих.

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

15.1.13.агнахыг хориглосон ан амьтны арьс шир, үс, өд, эвэр, толгой, цус, өөх, тос зэрэг эд эрхтнийг худалдах, худалдан авах.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

151дүгээр зүйл. Ан амьтны гаралтай түүхий эдийг худалдах,

Хэвлэх

худалдан авахыг хориглох

151.1.Энэ хуулийн 7.3-т заасан тодорхойлолт аваагүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.

/Энэ зүйлийг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/

16 дугаар зүйл. Ан агнуурын тухай хууль тогтоомжийг

Хэвлэх

зөрчигчид хүлээлгэх хариуцлага

16.1. Ан агнуурын тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч буюу эрх бүхий улсын байцаагч дор дурдсан захиргааны хариуцлага хүлээлгэнэ:

16.1.1. хугацаа нь дууссан зөвшөөрлөөр ан агнасан, загас барьсан, эсхүл ангийн буу, ан агнах, загас барих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийг бусдад шилжүүлсэн, зохих зөвшөөрөлгүйгээр агнуурын амьтныг агнах, барихыг завдсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

16.1.2. энэ хуулийн 121.1.6, 15.1.2-т заасныг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

16.1.3. энэ хуулийн 14.1.2, 14.1.3, 14.1.4, 14.1.6, 15.1.1, 15.1.2, 15.1.3, 15.1.5, 15.1.6, 15.1.7, 15.1.8, 15.1.11, 15.1.12-д заасныг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний, нөхөрлөл, аж ахуйн нэгж , байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

16.1.4. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацааг зөрчиж ан агнасан, загас барьсан, эсхүл агнуурын амьтныг зохих гэрээ, тусгай зөвшөөрөл, эрхийн бичигт зааснаас хэтрүүлэн агнасан, барьсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

16.1.5. энэ хуулийн 14.1.1, 14.1.5, 14.1.7, 14.1.8, 14.1.9, 15.1.4, 15.1.9, 15.1.10, 15.1.13-д заасныг зөрчсөн иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

16.1.6.зохих эрхийн бичиг, тусгай зөвшөөрөлгүйгээр ахуйн болон тусгай зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан, энэ хуулийн 7.3-д заасан жагсаалтад орсон ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол хурааж, иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох;

/Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ заалтад 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

16.1.7.зохих гэрээ байгуулахгүйгээр үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнасан, барьсан иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.1.8.хууль тогтоомжийн холбогдох заалтыг зөрчиж ан амьтныг агнах, барих зөвшөөрөл олгосон, эсхүл ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах гэрчилгээ олгосон албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.

/Энэ заалтыг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

16.2. Энэ хуулийн 16.1.2-16.1.7-д заасан зөрчлийг давтан үйлдсэн, эсхүл зохих зөвшөөрөөлгүй, агнуурын ховор амьтан агнасан, барьсан буюу тэдгээрийн гаралтай бүтээгдэхүүнийг худалдсан этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

16.3. Байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч хууль бусаар агнуурын амьтан агнасан, барьсан этгээдийн ангийн зэвсэг, хэрэгсэл, агнасан, барьсан агнуурын амьтан, тэдгээрийн арьс, үс, мах, эвэр, заар, бусад түүхий эд болон олсон орлогыг хураана.

16.4. Гэм буруутай этгээдийн хууль бусаар агнуурын амьтан агнах, барихад ашигласан автомашин, мотоцикль, тээврийн өөрөө явагч бусад хэрэгслийг жолоодох эрхийг байгаль орчны байцаагч, байгаль хамгаалагчийн мэдүүлснээр энэхүү эрхийг олгосон эрх бүхий байгууллага нь 2 жил хүртэл хугацаагаар хасаж болно.

17 дугаар зүйл. Зөрчил илрүүлсэн, мэдээлэл өгсөн иргэнийг

Хэвлэх

урамшуулах

17.1. Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийг илрүүлсэн буюу түүний тухай мэдээлэл өгсөн иргэнд уг мэдээлэл нь батлагдсан тохиолдолд зөрчил гаргагчид ногдуулсан торгууль, нөхөн төлбөрийн хэмжээний 15 хувиар тооцож мөнгөн шагналыг сум, дүүргийн Засаг дарга олгоно.

18 дугаар зүйл.Агнуурын нөөцөд учруулсан хохирлыг

Хэвлэх

нөхөн төлүүлэх

18.1.Ан агнуурын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас агнуурын нөөцөд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

18.2.Энэ хуулийн 7.3-т заасан тодорхойлолт аваагүй ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.

18.3.Эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, түүнчлэн зөвшөөрөлгүй агнасан этгээдэд нөхөн төлбөр ногдуулна.

18.4.Нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.

/18 дугаар зүйлийг 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/

МОНГОЛ УЛСЫН

ИХ ХУРЛЫН ДАРГА Р.ГОНЧИГДОРЖ

1 Їндсэн хууль-"Тєрийн мэдээлэл"-ийн 1992 оны 1 дїгээрт нийтлэгдсэн.

2 Байгаль орчныг хамгаалах тухай хууль-"Тєрийн мэдээлэл"-ийн 1995 оны 5, 6 дугаарт нийтлэгдсэн.

3 Амьтны аймгийн тухай хууль-2000 оны 5-р сарын 5-ны єдєр батлагдсан.