A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 269

Улаанбаатар хот

ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ ЗҮЙЛИЙГ ХАМГААЛАХ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Түүх, соёлын дурсгалт зүйлийн хадгалалт, хамгаалалтыг сайжруулах зорилгоор Богд хааны ордон-музей, "Эрдэнэ зуу" музей, Үндэсний номын сан, аймгуудын музейг галын болон хулгайн аюулаас урьдчилан сэргийлэх дохиоллын тоног төхөөрөмжөөр тоноглоход шаардагдах 126.3 (нэг зуун хорин зургаан сая гурван зуун мянган) сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Н.Баяртсайханд зөвшөөрсүгэй.

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд дурдсан арга хэмжээнд 2007-2015 онуудад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг жил бүр төсөвт тусгаж байхыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Сангийн сайд Н.БАЯРТСАЙХАН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН