- Нүүр
- Монгол Улсын хууль
- НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 12 дугаар сарын 20-ны өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд импортолж борлуулсан хүнсний буудай болон мөн хугацаанд импортолж борлуулсан 40.0 мянган тонн буудайн гурилын нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг /”0”/ хувьтай тэнцүү байна.
/Энэ зүйлд 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
2 дугаар зүйл. Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаа дууссан, эсхүл мөн зүйлд заасан хэмжээнд хүрснээс хойш энэ хууль үйлчлэхгүй.
3 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2007 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
Текст томруулах
A
A
A