Хэвлэх DOC Татаж авах
ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ


2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 159



Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хуулийн 10.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 8.3.4, 8.3.7-г тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ НЬ:


1. Согтууруулах ундааны үйлдвэрлэлийн техникийн зохицуулалтыг хавсралтын ёсоор баталж, 2008 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.


2. Энэхүү техникийн зохицуулалтын 2.1.4 дэх заалт болон “Хүнсний эрүүл ахуйн ерөнхий зарчим MNS CAC/RCP 1 стандартын шаардлагыг 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсүгэй.


3. Энэхүү техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Ц.Ганхуяг, Стандартчилал, хэмжил зүйн төвийн дарга Г.Гантөмөр, Улсын мэргэжлийн хяналтын газрын дарга Ц.Шийрэвдамба нарт тус тус үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                                         С.БАЯР


Хүнс, хөдөө аж ахуйн сайд                                                                                                              Ц.ГАНХУЯГ