Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (..ISO 9000 стандарт хэрэгжүүлэх...)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (..ISO 9000 стандарт хэрэгжүүлэх...)


2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр


Улаанбаатар хот


Дугаар 265



Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Төрийн байгууллагад чанарын удирдлагын тогтолцооны олон улсын ISO 9000 стандартыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 1 дүгээр, Төрийн үйлчилгээний болон хүний эрх, эрх чөлөө, аюулгүй байдлыг хангах чиглэлээр стандарт бий болгож, мөрдүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.


2. Энэхүү тогтоолоор баталсан төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг өөрийн эрхлэх ажлын хүрээ, нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгож, Төрийн албаны зөвлөл (Ж.НОРОВСАМБУУ)-д зөвлөсүгэй.


3. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайд Ч.Улаанд, хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод тус тус даалгасугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                       С.БАЯР


Монгол Улсын Шадар сайд                                                                                         М.ЭНХБОЛД