A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ОЙН ТУХАЙ (шинэчилсэн найруулга) /Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсоонд тооцсон./
Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар хүчингүй болсоонд тооцсон./

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 05 сарын 17 өдөр

Улаанбаатар хот

ОЙН ТУХАЙ

(шинэчилсэн найруулга)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг Үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын ойг хамгаалах, эзэмших, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

Хэвлэх

2.1. Ойн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Байгаль орчныг хамгаалах тухай хууль2, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

Хэвлэх

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1."ой" гэж Монгол орны ойн санг бүрдүүлэгч амьтан, ургамлын олон янз байдал, биологийн бусад бичил биетэн, байгалийн нөөц баялаг шүтэлцэн орших экологийн онцлог нөхцөл орчинг үүсгэн зохицож ургасан байгалийн болон таримал байдлаар байгаа мод, бут, сөөгний хам бүрдлийг;

3.1.2."ойн сан" гэж Монгол Улсын нутаг дэвсгэр дээр ургадаг бүх төрлийн мод, заг, бут, сөөг, таримал ойн нөөцийг;

3.1.3."ойн нөөц" гэж ойн санг талбай, ургаа модны эзлэхүүнээр нь илэрхийлснийг;

____________________1 Монгол Улсын Үндсэн хууль –"Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1992 оны 1 дүгээрт нийтлэгдсэн.

2Байгаль орчныг хамгаалах тухай хууль -"Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1995 оны 5-6 дугаарт нийтлэгдсэн.

3.1.4."ашиглах нөөц" гэж ойн экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр тодорхой хугацаанд авч ашиглаж болох модны дээд хэмжээг;

3.1.5."эзэмшлийн ой" гэж ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний үндсэн дээр тодорхой хугацаанд хариуцан хамгаалж, ашиглаж, эзэмшиж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг;

3.1.6."ойн менежментийн төлөвлөгөө" гэж /цаашид "менежментийн төлөвлөгөө" гэх/ тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхэд чиглэгдсэн ойн аж ахуйн арга хэмжээний хүрээнд гүйцэтгэх ажлыг цогц байдлаар, тодорхой үе шаттайгаар тусгаж, төлөвлөсөн баримт бичгийг;

3.1.7."ойн экологи-эдийн засгийн үнэлгээ" гэж ойн нөөцийн хэмжээ, чанар, хэрэглээний экологи-эдийн засгийн үр өгөөжийг мөнгөн хэлбэрээр илэрхийлснийг;

3.1.8."ойн нөхөрлөл" гэж /цаашид "нөхөрлөл" гэх/ тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх зорилгоор Иргэний хуулийн3481 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 8 дахь заалтын дагуу зохион байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж буй иргэдийн сайн дурын байгууллагыг;

3.1.9."ойн мэдээллийн сан" гэж / цаашид "мэдээллийн сан" гэх / ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ зэрэг үзүүлэлтийг багтаасан цогц мэдээллийг;

3.1.10."ойг хамгаалах" гэж ойн төлөв байдлыг доройтохоос урьдчилан сэргийлэх, ойн баялгийг жам ёсоороо нөхөн сэргэх боломжийг алдагдуулахгүйгээр ойн нөөцийн даацанд нь тохируулан зохистой ашиглах, нөхөн сэргээх, тэдгээрт хяналт тавих ажиллагааг;

3.1.11."ойн баялаг" гэж ойн мод, түүний дагалт нөөцийг;

3.1.12."ойн дагалт нөөц" гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар, эмийн болон хүнс, тэжээл, техникийн ургамал, модны холтос, үйс, хусны шүүс, давирхай, ойн хөвд, хөвхөн зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийг;

3.1.13."ой зохион байгуулалт" гэж ойн талбай, нөөц, тархац, бүрэлдэхүүний хэмжээ, чанар, төлөв байдал, өөрчлөлтийг судлан тогтоож, ойн нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээг цогц байдлаар тодорхойлох үйл ажиллагааг;

3.1.14."ой үржүүлэг" гэж урьд өмнө нь ой байгаагүй газарт таримал ой ургуулахыг.

__________________3 Иргэний хууль – "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн.

4 дүгээр зүйл. Таримал ойг өмчлөх, ойг эзэмшүүлэх

Хэвлэх

4.1.Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу ойн нөөц нь төрийн өмч мөн бөгөөд гагцхүү ард түмний мэдэлд байна.

4.2.Хууль тогтоомжид заасан журмын дагуу иргэн өөрийн өмчийн болон эзэмшлийн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн газартаа өөрийн хөрөнгөөр зориудаар тарьж ургуулсан ой модыг өмчилж болно.

4.3.Энэ хуулийн 4.2-т заасан таримал ой, түүний дагалт нөөцийг өмчлүүлэх асуудлыг мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагын дүгнэлт, орон нутгийн захиргааны байгууллага болон байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 27.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.

4.4.Ойн нөөц болон санг дор дурдсанаар эзэмшүүлнэ:

4.4.1.байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид "төрийн захиргааны төв байгууллага" гэх/ ойн нөөцийг аймаг, нийслэл, сум, дүүргийн эзэмшилд;

4.4.2.сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг тогтоосон хугацаа, нөхцөл, болзолтойгоор гэрээний дагуу нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад.

4.5.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээг зохих бэлтгэл хангуулах зорилгоор эхний ээлжинд 1 жилийн хугацаагаар, цаашид арван жилийн давтамжтайгаар 60 хүртэл жилийн хугацаагаар байгуулж болно.

4.6.Энэ хуулийн 4.4.2-т заасан гэрээний дагуу эзэмшүүлж байгаа ойн сангийн тодорхой хэсэг нь эзэмшлийн ойд хамаарна.

4.7.Энэ хуулийн 4.4.2-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нь менежментийн төлөвлөгөөний дагуу эзэмшлийнхээ ойд мод, дагалт нөөц ашиглах, ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах, нөхөн сэргээх арга хэмжээг авна.

4.8.Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол эзэмшлийн ой нь хамгаалалт, ашиглалтын аль ч бүсэд хамаарч болно.

4.9.Ойн сангийн тодорхой хэсгийг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх журмыг Засгийн газар батална.

5 дугаар зүйл. Ойн сангийн ангилал, ойн сангийн газар

Хэвлэх

5.1.Хамгаалалт, ашиглалтын хэлбэр, экологи-эдийн засгийн ач холбогдлыг нь харгалзан ойн санг дор дурдсанаар ангилна:

5.1.1. хамгаалалтын бүсийн ой;

5.1.2. ашиглалтын бүсийн ой.

5.2.Ой бүхий газар, ойн цоорхой, мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, түүнчлэн ойн захаас гадагш 100 метр газар, тарьц, суулгац бойжуулах мод үржүүлгийн газрын эзлэх талбай нь ойн сангийн газарт хамаарна.

6 дугаар зүйл. Ойн мэдээллийн сангийн тогтолцоо, журам

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 3.1.9-д заасан санд ойн төлөв байдал, ойн сангийн эзлэх талбайн хэмжээ, нөөц, бүрэлдэхүүн, үнэлгээ, тэдгээрийн өөрчлөлт, эзэмшигчдэд олгосон байдал, ойг хамгаалах, ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааны талаархи үзүүлэлтийг багтаасан мэдээллийг сум, дүүрэг, аймаг, нийслэл, улсын хэмжээгээр тусгана.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн сангийн бүртгэл, тайлангийн маягт, тэдгээрийг хөтлөх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

6.З.Энэ хуулийн 6.1-д заасан мэдээллийн санг бүрдүүлэхтэй холбогдсон харилцааг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн Долдугаар бүлэгт зааснаар зохицуулна.

/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

7 дугаар зүйл. Ой зохион байгуулалт, түүний санхүүжилт

Хэвлэх

7.1.Ой зохион байгуулалтыг төрийн захиргааны төв байгууллагаас эрх авсан мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

7.2.Ойн сангийн тооллого, ой зохион байгуулалтыг 10 жил тутамд нэг удаа хийж, түүний нөөц, төлөв байдлыг улсын хэмжээнд шинэчлэн тогтооно.

7.3.Байгалийн гамшиг, түймэр, ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн зэрэг онцгой тохиолдолд ой зохион байгуулалтыг энэ хуулийн 7.2-т заасан хугацааг харгалзахгүйгээр хийж болно.

7.4.Ой зохион байгуулалтыг дараахь байдлаар санхүүжүүлнэ:

7.4.1.ойн сангийн нөөцийг тогтоох, бүс нутгийн хөгжлийн төлөвийг тодорхойлохтой холбогдсон хамгаалалтын болон ашиглалтын бүсийн ойд ой зохион байгуулалт хийх, улсын менежментийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах зардлыг улсын төсвөөс;

7.4.2.хамгаалалтын бүс тогтоох болон ашиглалтын бүсийн ойд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр ой зохион байгуулалт хийх, менежментийн төлөвлөгөөг боловсруулахад шаардагдах зардлыг орон нутгийн төсвөөс;

7.4.3.гэрээний дагуу нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа ойд хийх ой зохион байгуулалт, менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг тэдгээрийн хөрөнгөөр, харин анх удаа нөхөрлөлийн эзэмшилд олгогдож байгаа ойн сангийн тодорхой хэсэгт хийх ой зохион байгуулалтыг улсын төсвийн хөрөнгөөр.

7.5.Ой зохион байгуулалт хийх журмыг Засгийн газар батална.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ойн бҮсҮҮД, тЭДГЭЭРИЙН хамгаалалтын дэглэм

8 дугаар зүйл. Хамгаалалтын бүсийн ой, түүний дэглэм

Хэвлэх

8.1.Хамгаалалтын бүсийн ойд цармын бүслүүрийн ой, тусгай хамгаалалттай газрын болон сургалт, судалгааны зориулалттай ой, ногоон бүс, хориотой зурвасын ой, заган ой, баянбүрдийн ой, 100 га хүртэлх хэмжээний төгөл ой, бут, сөөг, З0 хэмээс дээш налуу газрын ой хамаарна.

8.2.Хориотой зурвасын ойд нуур, рашаан, булаг, шандын ундаргын эргэн тойрон болон голын эргээс хоёр тийш 1000 метрийн доторхи ой, улсын чанартай авто болон төмөр замын дагуу хоёр талын 100 метрийн доторхи ой хамаарна.

8.3.Усны хагалбар дахь байгаль орчны тэнцлийг хангах, хөрсний эвдрэлээс сэргийлэх зорилгоор цармын бүслүүрийн ойн заагийг төрийн захиргааны төв байгууллага тогтооно.

8.4.Тусгай хамгаалалттай газар нутаг дахь ойн хамгаалалтын дэглэмийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар4зохицуулна.

8.5.Байгаль орчны тэнцэл, хүн амын эрүүл ахуйн нөхцөлийг хангах зорилгоор нийслэл, хот, тосгоны ногоон бүсэд хамаарах ойн заагийг дор дурдсанаар тогтооно:

8.5.1.нийслэлийн ногоон бүсэд хамаарах ойн заагийг Засгийн газар;

8.5.2.нийслэлээс бусад хотын З0 хүртэл километрийн доторхи ногоон бүсэд хамаарах ойн заагийг аймаг, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага;

8.5.3.төв, суурин газрын ногоон бүсэд хамаарах ойн заагийг тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал.

8.6.Хамгаалалтын бүсийн ойд зам, гүүр барих, ус, эрчим хүч, холбооны шугам татах болон түймрээс хамгаалах шороон зурвас гаргах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг дэмжихэд чиглэгдсэн арчилгаа, цэвэрлэгээний арга хэмжээг хэрэгжүүлэх, ойн дагалт нөөцийг ашиглахаас бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

9 дүгээр зүйл. Ашиглалтын бүсийн ой, түүний дэглэм

Хэвлэх

9.1.Энэ хуулийн 8 дугаар зүйлд зааснаас бусад ой ашиглалтын бүсийн ойд хамаарна.

9.2.Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт нөөцийг зохих төлбөр, хураамжийг төлсөний үндсэн дээр ашиглах эрхтэй.

____________________­­­­­­­­­­­­­­­­­­­­4Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль – "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1995 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

9.3.Ойн санг эзэмшиж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ойн санг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тусгасан менежментийн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаагаа явуулна.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Төрийн болон  нутгийн өөрөө удирдах

байгууллагын бүрэн эрх

10 дугаар зүйл. Улсын Их Хурлын бүрэн эрх

Хэвлэх

10.1.Улсын Их Хурал ойн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

10.1.1. ойг ашиглах, нөхөн сэргээх, хамгаалах, үржүүлэх талаархи төрийн бодлогыг тодорхойлох;

10.1.2. ойн тухай хууль тогтоомжийг батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавих;

10.1.3. Засгийн газрын өргөн мэдүүлснээр ойг хамгаалах, экологийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр батлах;

10.1.4. ойн нөөц ашигласны төлбөрийн дээд, доод хувь, хэмжээг тогтоох;

10.1.5. ойн асуудлаарх олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах, цуцлах;

10.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.

11 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Хэвлэх

11.1. Засгийн газар ойн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11.1.1. мод, ойн дагалт нөөцийг ашиглах, импортлох, экспортлох хэмжээг хуульд заасан үндэслэлээр хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

11.1.2. ойн талаархи төрийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах;

11.1.3. ойн менежментийн улсын ерөнхий төлөвлөгөөг батлах;

11.1.4. ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээний зардлыг тухайн жилийн төсөвт тусгах;

11.1.5.устах аюулд орсон мод, бут, сөөгийн жагсаалтыг батлах, өөрчлөх;

11.1.6. хуульд заасан бусад бүрэн эрх.

12 дугаар зүйл. Төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

Хэвлэх

12.1. Төрийн захиргааны төв байгууллага ойн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

12.1.1. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх, байгаль орчны тэнцлийг хангах төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

12.1.2. хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд ойг хамгаалах талаар төрийн захиргааны бусад төв байгууллага, аймаг, нийслэлийн хэмжээнд мөрдөх дүрэм, журам, бусад шийдвэрийг баталж, биелэлтийг хангуулах;

12.1.3. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар салбар дундын болон бүс нутаг хоорондын зохицуулалт хийх, холбогдох эрх зүйн акт, стандартыг эрх бүхий байгууллагаар батлуулах буюу төрийн захиргааны зохих байгууллагатай хамтран баталж, биелэлтийг зохион байгуулах;

12.1.4. жил бүр ашиглах ойн нөөцийн дээд хэмжээг хууль тогтоомжийн дагуу тогтоох;

12.1.5. экологийн шаардлага, нөөцийг харгалзан тухайн бүс нутагт мод, ойн дагалт нөөцийн ашиглалтыг хязгаарлах буюу тодорхой хугацаагаар хориглох;

12.1.6. аймаг, нийслэлийн ойн менежментийн төлөвлөгөөг батлах;

12.1.7. энэ хуулийн 11.1.3-т заасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт тавих;

12.1.8. ойн нөөцийн төлөв байдал, чанарыг тодорхойлох, үнэлгээ өгөх, нөөцийн өөрчлөлт, ашиглалт, хамгаалалтын байдлыг хянах;

12.1.9. улсын ойн мэдээллийн сан бүрдүүлэх ажлын хэрэгжилтэд хяналт тавих;

12.1.10. ойн мэргэжлийн байгууллагын эрх олгох, цуцлах;

12.1.11. энэ хуулийн 7.4.1-д заасан ажилд улсын төсвөөс гаргах хөрөнгийг төлөвлөх, хуваарилах, биелэлтийг дүгнэн, гүйцэтгэгчийг санхүүжүүлэх;

12.1.12. ойн нөөцийг хамгаалах дотоод хяналтыг зохион байгуулах;

12.1.13. ойн экологи, эдийн засгийн үнэлгээг батлах;

12.1.14. хуульд заасан бусад бүрэн эрх.

13 дугаар зүйл. Ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүрэн эрх

Хэвлэх

13.1. Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд ойн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /цаашид "төрийн захиргааны байгууллага"гэх/, аймаг, нийслэлийн байгаль орчны албаны бүрэлдэхүүнд ойн асуудал эрхэлсэн нэгж ажиллана.

13.2. Шаардлагатай тохиолдолд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх нэгдсэн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх, ойн санг гэрээгээр нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахад мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий сум дундын болон сумын ойн анги, зарим сумдын Засаг даргын Тамгын газарт ойн асуудал хариуцсан албан тушаалтанг тус тус ажиллуулж болно.

13.3. Төрийн захиргааны байгууллага ойн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

13.3.1. ойн нөөцөд тулгуурлан жил бүр ашиглах ойн баялгийн дээд хэмжээг тогтоох санал боловсруулж, төрийн захиргааны төв байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

13.3.2. ойг ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

13.3.3. ой бүхий сум, дүүргийн менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;

13.3.4. мод бэлтгэсэн, түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн ойн талбай, говь, хээрийг ойжуулах, ойн зурвас байгуулах ажлыг төв, орон нутгийн түвшинд зохион байгуулах;

13.3.5.ойн экологи-эдийн засгийн үнэлгээг боловсруулах, батлуулах;

13.3.6. мод, сөөгний үрийн нөөцийн сан бүрдүүлэх, мод үржүүлгийн газар байгуулах, тарьц, суулгац ургуулах ажлыг улсын хэмжээнд мэргэжлийн удирдлага зохицуулалтаар хангах;

13.3.7. орон нутаг дахь ойн чиглэлийн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах;

13.3.8. ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зориулалтаар улсын төсвөөс олгосон хөрөнгийг хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, гүйцэтгэлийг тайлагнах;

13.3.9. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар технологи, норм, нормативын үндэслэл боловсруулах, батлуулах;

13.3.10. ойн нөөцийн өөрчлөлтөд хяналт, шинжилгээ хийх, ойн мэдээллийн сан бүрдүүлж, мэдээллээр хангах;

13.3.11. ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх ажилд дотоод, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагыг оролцуулахад бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэх;

13.3.12. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын явуулах үйл ажиллагааны хөтөлбөр, ойн менежментийн төлөвлөгөөний үлгэрчилсэн загвар, тэдгээрийг боловсруулах заавар, журам батлах.

14 дүгээр зүйл. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

14.1. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.1.1. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээний хөтөлбөр, шаардагдах төсвийг баталж, биелэлтэд хяналт тавих;

14.1.2. ойн сангийн төлөв байдал, мэдээллийн сангийн тухай Засаг даргын мэдээлэл, тайланг сонсох;

14.1.3. Засаг даргын саналыг үндэслэн ойн сангийн тодорхой хэсгийг орон нутгийн хамгаалалтад авах, түүний хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоох, биелэлтэд нь хяналт тавих;

14.1.4. төрийн захиргааны төв байгууллагын баталсан дээд хязгаарт багтааж тухайн жилд ойгоос бэлтгэх хэрэглээний модны хэмжээг сумдаар хуваарилан батлах.

14.2. Аймаг, нийслэлийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.2.1. ойн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

14.2.2. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулах, батлуулах, биелэлтийг хангах;

14.2.3. ойн сангийн мэдээ, тайланг энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж байх;

14.2.4. тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээний талаархи саналаа энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;

14.2.5. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж байгаа үйл ажиллагааны явцад хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, шаардлагатай бол ойн санд сөргөөр нөлөөлж буй үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх;

14.2.6. ойн хөнөөлт шавж, өвчин, түймрээс урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг арилгах, ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхэд орон нутгийн төсвөөс шаардагдах хөрөнгийг батлуулах, хэрэгжүүлэх;

14.2.7. аймаг, нийслэлийн Байгаль орчны албаны ойн асуудал эрхэлсэн нэгж, сум дундын ойн ангийг байгуулах, тэдгээрийн даргыг Байгаль орчны албаны даргатай зөвшилцөн томилох, чөлөөлөх, нэгжийн ажиллах журмыг батлах;

14.2.8. ойг нөхөн сэргээх, үржүүлэх ажлыг жил бүр зохион байгуулж, түүний биелэлтэд хяналт тавих.

14.3. Аймаг, нийслэлийн Байгаль орчны алба нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

14.3.1. хариуцсан нутаг дэвсгэртээ ойн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж, дүнг аймаг, нийслэлийн Засаг дарга, болон энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн захиргааны байгууллагад тайлагнах;

14.3.2. аймаг, нийслэлийн ойн мэдээллийн санг бүрдүүлж, төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагыг мэдээллээр хангах;

14.3.3. өөрийн харьяа сум, дүүргийн ойн ангийг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

14.3.4. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаархи саналаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад танилцуулж шийдвэрлүүлэх, шаардлагатай бол энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан төрийн захиргааны байгууллагад тавих;

14.3.5. мэргэжлийн байгууллагаар ойн баялгийн судалгааг хийлгэх захиалга өгөх;

14.3.6. ойн нөөц ашигласны төлбөр, хураамжийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж, төвлөрүүлэх;

14.3.7. нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;

14.3.8. өөрийн албанд ойн асуудал хариуцсан нэгж ажиллуулах, сум дундын болон сумын ойн ангийн дарга болон сумын ойн асуудал хариуцсан албан тушаалтанг томилох, чөлөөлөх тухай саналаа тухайн шатны Засаг даргад өгөх;

14.3.9. ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн төлөвлөгөөг батлах, хэрэгжилтэд хяналт тавих;

14.3.10. ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх зориулалтаар төсвөөс хуваарилсан хөрөнгийг гэрээ байгуулан гүйцэтгэгчид олгож, түүний зарцуулалтад хяналт тавьж, гүйцэтгэлийг тайлагнах.

15 дугаар зүйл. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

15.1. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.1.1. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээнд шаардагдах төсвийг батлах, биелэлтэд хяналт тавих;

15.1.2. хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу тухайн жилд ашиглах ойн нөөцийн хэмжээг тогтоох;

15.1.3. ойг хамгаалах талаар Засаг даргаас хэрэгжүүлсэн ажлын тайлан хэлэлцэх, шийдвэр гаргах;

15.1.4. баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэх, хяналт тавих;

15.1.5. нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлсэн гэрээний биелэлтийг жил бүр хэлэлцэн дүгнэж байх;

15.1.6. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх бодлого, чиглэлийг батлах, хяналт тавих;

15.1.7. шаардлагатай бол сум, дүүрэгт ойн асуудал хариуцсан нэгж, албан тушаалтан ажиллуулах, шаардагдах төсвийг батлах.

15.2. Сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.2.1. ойн тухай хууль тогтоомж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дээд шатны байгууллагын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

15.2.2. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

15.2.3. нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн нөөцийг ашиглуулах эрхийн бичгийг хууль тогтоомжийн дагуу олгох, хүчингүй болгох;

15.2.4. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаархи нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах, тэдний тарьж ургуулсан таримал ойг хүлээн авах;

15.2.5. түймэр, хөнөөлт шавж, өвчин, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, учирсан хор хөнөөлийг арилгах;

15.2.6. энэ хуулийн 15.1.4-т заасан шийдвэрийг үндэслэн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг болзол, хугацаатайгаар эзэмшүүлэх гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

15.2.7. нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн төлөвлөгөөг үндэслэн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хязгаарт багтаан мод бэлтгэх шийдвэр гаргах, хэрэгжүүлэх, хяналт тавих;

15.2.8. ойн нөөцийн бүртгэл, ой зохион байгуулалтын ажлыг өөрийн хариуцсан нутаг дэвсгэртээ ойн мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж, сумын менежментийн төлөвлөгөөг батлуулах, хэрэгжүүлэх;

15.2.9. сум, дүүргийн ойн асуудал хариуцсан нэгжийн даргыг томилох, чөлөөлөх, ажиллах журмыг батлах.

15.3. Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

15.3.1. ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлах;

15.3.2. бэлтгэсэн мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээ олгох;

15.3.3. сум, дүүргийнхээ ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх хөтөлбөр болон менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх;

15.3.4. ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;

15.3.5. ойн баялгийг ашигласны төлбөр, хураамжийг ногдуулж, тэдгээрийн гүйцэтгэлийг хангах;

15.3.6. аймаг, сумын түвшинд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар явуулж буй бодлогыг хэрэгжүүлэх, үр дүнг тооцох;

15.3.7. мэдээллийн санг эрхлэх;

15.3.8. иргэдэд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах;

15.3.9. ойг түймэр, хөнөөлт шавж, өвчин зэрэг байгалийн гэнэтийн аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг хэрэгжүүлэх;

15.3.10. нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын менежментийн төлөвлөгөөний биелэлтийг хангуулж, зөрчлийг арилгах;

15.3.11. сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь төсөв, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлсний орлого зэрэг эх үүсвэрээс санхүүжнэ.

16 дугаар зүйл. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал болон Засаг даргын бүрэн эрх

Хэвлэх

16.1. Баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.1.1. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ажлын чиглэлийг тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих;

16.1.2. ойн тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн тухай баг, хорооны Засаг даргын мэдээллийг сонсох;

16.1.3. нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх, гэрээг цуцлах санал, дүгнэлтийг сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжлах.

16.2. Баг, хорооны Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

16.2.1. ойн тухай хууль тогтоомж, иргэдийн Нийтийн Хурал болон дээд шатны байгууллагын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах;

16.2.2. нутаг, дэвсгэртээ мод, сөөг тарих ажлыг зохион байгуулж, иргэдийг өргөнөөр оролцуулах.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

ИРГЭН, НӨХӨРЛӨЛ, АЖ АХУЙН

НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

17 дугаар зүйл. Ойг хамгаалах талаархи иргэний эрх, үүрэг

Хэвлэх

17.1. Иргэн ойг хамгаалах талаар дараахь эрх эдэлнэ:

17.1.1. ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөний улмаас ойн санд, эсхүл тухайн иргэний эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулсан этгээдэд хууль зүйн хариуцлага хүлээлгэх болон учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг шаардах;

17.1.2. нөхөрлөл байгуулах замаар оршин суугаа нутгийнхаа ойн санг эзэмших, хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх арга хэмжээ авах;

17.1.3. холбогдох байгууллагаас ойн нөөц, түүний хамгаалалт, ашиглалтын талаар үнэн, зөв мэдээлэл авах;

17.1.4. түлшний болон ахуйн хэрэглээнд шаардагдах мод бэлтгэх хүсэлтээ сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан болон ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигчдэд гаргаж зөвшилцсөний үндсэн дээр ойн мэргэжлийн байгууллага, албан тушаалтны хяналт, зааварчлагын дор гүйцэтгэх.

17.2. Иргэн ойг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ:

17.2.1. ойн тухай хууль тогтоомжийг сахин биелүүлэх;

17.2.2. ойн баялгийг хууль бусаар ашигласан, гэмтээсэн, устгаж сүйтгэсэн зөрчлийн талаар орон нутгийн Засаг дарга, улсын байцаагч, байгаль хамгаалагчид нэн даруй мэдэгдэх;

17.2.3. ойг хамгаалах үндэсний уламжлал, ёс заншлыг сахиж, үр хүүхэддээ экологийн хүмүүжил олгох.

18 дугаар зүйл. Нөхөрлөл, түүний эрх, үүрэг

Хэвлэх

18.1. Энэ хуулийн 3.1.8-д заасан нөхөрлөл нь мөн хуулийн 9.3-т заасны дагуу ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ойн менежментийн төлөвлөгөөтэй байна.

18.2. Нөхөрлөл нь хууль тогтоомжид нийцсэн дүрэмтэй байна.

18.3. Нөхөрлөл нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойн баялгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааныхаа хөтөлбөр, менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг жил бүр тавина.

18.4. Нөхөрлөл нь гэрээгээр эзэмшсэн газартаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу идэвхтэн байгаль хамгаалагчийг ажиллуулж болно.

18.5. Нөхөрлөлийн гишүүдийн 80-аас доошгүй хувь нь гэрээгээр эзэмшиж байгаа ойн сангаа байнга харж хамгаалах, хяналт тавих боломжтой тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн байнгын оршин суугч иргэд байна.

18.6. Нөхөрлөлийн гишүүн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 311 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

18.7. Нөхөрлөл нь ойн сангийн тодорхой хэсгийг эзэмших давуу эрхтэй бөгөөд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:

18.7.1. ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хүссэн өргөдөл;

18.7.2. ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшихийг зөвшөөрсөн тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр;

18.7.3. ойн сангийн тодорхой хэсгийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ойн менежментийн төлөвлөгөө;

18.7.4. нөхөрлөл байгуулсан гишүүдийн хамтран ажиллах тухай гэрээний хуулбар;

18.7.5. нөхөрлөлийн гишүүдийн иргэний үнэмлэхийн хуулбар.

18.8. Баримт бичиг нь энэ хуулийн 18.6-д заасан шаардлага, 18.7-д заасан бүрдлийг хангасан бол сум, дүүргийн Засаг дарга ойг эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгоно.

.

18.9. Гэрээний дагуу ойн сангийн тодорхой хэсгийг нөхөрлөлд эзэмшүүлэхдээ гишүүдийн тоо, чадамж, хариуцах талбай, нөөц, экологийн онцлог зэргийг харгалзана.

18.10. Дараахь тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж хамгаалах чиглэлээр явуулах нөхөрлөлийн үйл ажиллагааг зогсоож, гэрээг цуцална:

18.10.1. ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшиж хамгаалах, эзэмших чиглэлээр явуулах үйл ажиллагааг зогсоох тухай баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын санал, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарсан;

18.10.2. нөхөрлөлийн бүх гишүүдийн хурлаар ойн сангийн тодорхой хэсгийг эзэмших үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсан;

18.10.3. энэ хуулийн 18.6, 18.8-д заасан нөхцөл, шаардлага болон гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй, эсхүл гэрээ байгуулснаас эхлэн 6 сарын хугацаанд ойг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулаагүй.

18.11. Нөхөрлөл нь энэ хуулийн 18.8-д заасан гэрээний хүрээнд дараахь эрхтэй:

18.11.1. эзэмшлийн газартаа менежментийн төлөвлөгөөний дагуу хийгдэх үйл ажиллагааг тасралтгүй явуулах;

18.11.2. эзэмшлийн газраасаа менежментийн төлөвлөгөө, эрхийн бичгийн дагуу бэлтгэсэн мод, ойн дагалт нөөцийг ашиглах, хэрэгцээнээс илүү гарсан мод, ойн дагалт нөөцийг худалдан борлуулах;

18.11.3. улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх ойн аж ахуйн арга хэмжээний төсөл, хөтөлбөр боловсруулах, санал өгөх, уралдаант шалгаруулалтад оролцох;

18.11.4. менежментийн талаар явуулах сургалт, семинар, мэргэжил олгох, давтан сургах үйл ажиллагаанд хамрагдах.

18.12. Нөхөрлөл энэ хуульд заасан үүргийг биелүүлэхийн зэрэгцээ тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан үйл ажиллагааг явуулна.

19 дүгээр зүйл. Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

Хэвлэх

19.1. Аж ахуйн нэгж, байгууллага дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

19.1.1. байгаль орчныг хамгаалах болон ойн тухай хууль тогтоомж, Засгийн газар, нутгийн өөрөө удирдах байгууллага, Засаг даргын шийдвэр, байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчийн шаардлагыг биелүүлэх;

19.1.2. ойг ашиглах чиглэлийн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагааныхаа сөрөг нөлөөллийг бууруулах болон ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээний зардлыг жил бүр төсөвтөө тусган хэрэгжүүлэх;

19.1.3. ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшсэн аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 9.3-т заасны дагуу ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр явуулах үйл ажиллагааны менежментийн төлөвлөгөөг батлуулж мөрдөх;

19.1.4. ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшсэн аж ахуйн нэгж, байгууллага өөрийн эзэмшлийн ойгоос менежментийн төлөвлөгөө, гэрээ, эрхийн бичигт заасан нөхцөл, болзлын дагуу мод, ойн дагалт нөөцийг ашиглах;

19.1.5. зохих журмын дагуу бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот суурингийн хооронд тээвэрлэх, худалдахдаа мод, модон материалд гарал үүслийн гэрчилгээг холбогдох ойн ангиас авсан байх;

19.1.6. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан нөхцөлөөр ойн сангийн эзэмшил бүхий газарт идэвхтэн байгаль хамгаалагчийг ажиллуулах;

19.1.7. ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшихийг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 18.7.1-18.7.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэх бөгөөд тухайн сум, дүүргийн төсөвт зохих татварыг төлөх;

19.1.8. аж ахуйн нэгж, байгууллагын баримт бичиг энэ хуулийн 19.1.7-д заасан бүрдэл, шаардлагыг хангасан бол сум, дүүргийн Засаг дарга ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, гэрчилгээ олгох;

19.1.9. ойн хууль тогтоомжид заасан үүргийг биелүүлэхийн зэрэгцээ тухайн шатны Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан үйл ажиллагааг явуулах;

19.1.10. жил бүр сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх ойн менежментийн төлөвлөгөөний биелэлтийн талаар тайлан тавьж, ажлаа дүгнүүлэх;

19.2. Ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 18.10.1-д заасан шийдвэр гарсан, энэ хуулийн 19.1.10-д заасан заалтыг биелүүлээгүй, энэ хуулийн 19.1.7-д заасан заалтыг зөрчсөн, гэрээ байгуулснаас хойш 6 сар ойг хамгаалах чиглэлийн үйл ажиллагаа явуулаагүй тохиолдолд тухайн сум, дүүргийн Засаг дарга үйл ажиллагааг нь зогсоож, гэрээг цуцална.

19.3. Энэ хуулийн 19.1.8-д заасан гэрээ болон гэрчилгээний загварыг төрийн захиргааны төв байгууллага батална.

20 дугаар зүйл. Ойн мэргэжлийн байгууллага, түүний үйл ажиллагаа

Хэвлэх

20.1. Ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд явуулах, арга зүйн зөвлөгөөгөөр хангах эрхийг холбогдох хуулийн дагуу авсан байгууллагыг ойн мэргэжлийн байгууллага гэнэ.

20.2. Энэ хуулийн 20.1-д заасан байгууллага нь өмчийн аль ч хэлбэртэй байж болох бөгөөд дараахь чиглэлээр үйл ажиллагаа явуулна:

20.2.1. ойн сан, түүний нөөцийн тооллого бүртгэл, ой зохион байгуулалтын ажлыг улс, орон нутгийн болон нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын захиалга, хөрөнгөөр гүйцэтгэх, тэдгээрийн ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулах;

20.2.2. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр мэргэжлийн дүгнэлт гаргах, эрх олгосон тохиолдолд нөлөөллийн үнэлгээ хийх;

20.2.3. ойн хөнөөлт шавж, өвчин, түймрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, тэдгээртэй тэмцэх арга хэмжээг улсын захиалга, даалгаврын дагуу авч хэрэгжүүлэх;

20.2.4. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаар нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгуулагад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт явуулах, төсөл, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;

20.2.5. өөрийн гүйцэтгэсэн ажлын үнэн зөвийг хариуцаж, үйл ажиллагааныхаа талаар төрийн захиргааны байгууллагад тайлагнах;

20.3. Энэ хуулийн 20.1-д заасан байгууллагын ажиллах журмыг төрийн захиргааны төв байгууллага батална.

21 дүгээр зүйл. Төрийн бус байгууллагыг ойн санг хамгаалахад оролцуулах

Хэвлэх

21.1. Ойн баялгийг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллага холбогдох төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлд заасны дагуу ойг хамгаалах талаар дараахь үйл ажиллагааг явуулж болно:

21.1.1. ойн тухай хууль тогтоомжийн биелэлтэд олон нийтийн хяналт тавих, үзлэг хийх, илэрсэн зөрчлийг арилгахыг шаардах, уг асуудлыг эрх бүхий байгууллагад тавьж шийдвэрлүүлэх;

21.1.2. ойг хамгаалах талаархи саналаа холбогдох төрийн байгууллага болон зохих шатны Хурал, Засаг даргад уламжлах;

21.1.3. ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах;

21.1.4. ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх төсөл, зөвлөмж, аргачлал боловсруулж, холбогдох байгууллагад танилцуулан шийдвэр гаргуулах.

21.2. Төрийн захиргааны төв байгууллага ойг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, үржүүлэх талаархи төрийн гүйцэтгэх байгууллагын тодорхой чиг үүргийг гэрээний үндсэн дээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 32 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу ойг хамгаалах дүрмийн зорилго бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, түүний хэрэгжилтийг санхүүжүүлж болно.

ТАВДУГААР БҮЛЭГ

Ойг хамгаалах, нөхөн сэргээх

22 дугаар зүйл. Ойг хамгаалах арга хэмжээ

Хэвлэх

22.1. Ойг хамгаалах арга хэмжээнд ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс сэргийлэх, тэдгээртэй тэмцэх, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс хамгаалах, ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, удмын санг хамгаалах арга хэмжээ багтана.

22.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нутаг дэвсгэрийнхээ ой бүхий газрын доройтсон хэсэгт ойн санг хамгаалах, нөхөн сэргээх зорилгоор 3 хүртэлх жилийн хугацаагаар ашиглалтын үйл ажиллагааг зогсоож болно.

23 дугаар зүйл. Ойг түймрээс хамгаалах

Хэвлэх

23.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ойн түймэртэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусгуулах арга хэмжээ авна.

23.2. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний дагуу эзэмшиж байгаа ойн сангийн хэсгийг түймрээс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

23.З. Ойд түймэр гарсан шалтгаан, учирсан хохирол, түймрийг унтраахад гарсан зардлын хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын шийдвэрээр томилсон ажлын хэсэг, эсхүл гал түймэртэй тэмцэх төрийн захиргааны байгууллага тодорхойлно.

23.4. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ойг түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр дараахь шаардлагыг биелүүлнэ:

23.4.1. түймрийн аюултай үе болох жил бүрийн З дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд ил задгай гал түлэхгүй байх, зайлшгүй тохиолдлоор түлсэн гал, түүний цог, нурам, түүнчлэн асаасан шүдэнз, татсан тамхийг бүрэн унтраах;

23.4.2. түймрийн аюултай үед ойгоос мод бэлтгэх, ойн дагалт нөөц ашиглах, аялал, зугаалгаар явах, бусад үйл ажиллагаа явуулахдаа тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчид мэдэгдэж, гал түймэр гаргахгүй байх талаар баталгаа өгөх;

23.4.3. Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хуулийн57 дугаар зүйлийн холбогдох заалтуудыг чанд мөрдөх.

23.5. Бүх шатны Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүн хүч, техник хэрэгслийг дайчлан түймэр унтраах ажлыг шуурхай зохион байгуулах бөгөөд энэ талаар Засаг даргаас тавьсан шаардлагыг иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага биелүүлэх үүрэгтэй.

24 дүгээр зүйл. Ойг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах

Хэвлэх

24.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ойг хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэдгээртэй тэмцэх хөтөлбөр боловсруулж, түүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг жил бүр орон нутгийн төсөвт тусгуулах арга хэмжээ авна.

24.2. Хөнөөлт шавж, өвчний тархалтын голомт засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийн нутаг дэвсгэрийг хамарсан тохиолдолд түүнтэй тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

24.3. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага гэрээний дагуу эзэмшиж байгаа ойн сангийн тодорхой хэсгийг хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах арга хэмжээг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

24.4. Хөнөөлт шавж, өвчний судалгаа явуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг ойн мэргэжлийн байгууллага гүйцэтгэнэ.

24.5. Ойд хөнөөлт шавж, өвчинтэй тэмцэхэд төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрснөөс бусад химийн бодис ашиглахыг хориглоно.

_____________________________5Ой, хээрийг түймрээс хамгаалах тухай хууль – "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1996 оны 11 дүгээрт нийтлэгдсэн.

25 дугаар зүйл. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх

Хэвлэх

25.1. Ойн өсөлтийг сайжруулах, түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ойд хийх арчилгаа, цэвэрлэгээг ойн мэргэжлийн байгууллага улс, орон нутгийн төсөв, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшлийн ойдоо өөрийн хөрөнгөөр гүйцэтгэнэ.

25.2. Төрийн захиргааны төв байгууллага тухайн жилд ойд хийх арчилгаа, цэвэрлэгээний ажлын хэмжээг Засаг даргынх нь саналыг үндэслэн аймаг, нийслэлээр тогтооно.

25.3. Сум дундын болон сум, дүүргийн ойн анги нь арчилгаа, цэвэрлэгээний журмаар бэлтгэгдсэн модонд эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.

25.4. Ойд арчилгаа, цэвэрлэгээ хийх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

26 дугаар зүйл. Ойд хориглох үйл ажиллагаа

Хэвлэх

26.1. Ойн хэвийн өсөлт, нөхөн сэргэлтийг хангах, хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс ойг хамгаалах зорилгоор дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

26.1.1. насны 5 дугаар анги хүртэлх ой, бүх төрлийн өсвөр мод, түүнчлэн жодоо, яшил, тоорой, жигд, яргай, сухай, гандигар, тэс болон чацаргана, мойл зэрэг бүх төрлийн жимсний мод, бутыг огтлох, хугалж гэмтээх;

26.1.2. төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлгүйгээр ойгоос хуш, гацуур, хайлаасыг бэлтгэх, ашиглах;

26.1.3. ойг хавтгайруулан огтлох аргаар мод бэлтгэх;

26.1.4. ойн сан бүхий газарт зөвшөөрөлгүйгээр өвс хадах;

26.1.5. тарьц суулгац ургуулсан талбайд мод бэлтгэх, мал бэлчээх;

26.1.6. энэ хуулийн 13.1, 13.2-д заасан эрх бүхий байгууллагатай зөвшилцөхгүйгээр эзэмшлийн ойд мод бэлтгэх, ойн дагалт нөөц ашиглах зэрэг үйл ажиллагаа явуулах;

26.1.7. иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэх, ойн дагалт нөөц ашиглах, ан агнах;

26.1.8. байгалийн ойгоос зулзган модыг энэ хуулийн 13.1, 13.2-т заасан эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгах.

26.1.9. барилга байгууламж барих, шинэчлэх, өргөтгөх, засварлах ажилд барилгын хэв хашмалын тулаасны зориулалтаар мод ашиглах.

/Энэ заалтыг 2009 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

27 дугаар зүйл. Ойг нөхөн сэргээх, үржүүлэх

Хэвлэх

27.1. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага түймэр, хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэн, түүнчлэн мод бэлтгэсэн талбайн ойг нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг улсын захиалгаар улсын болон орон нутгийн төсөв, өөрийн хөрөнгө, дотоод, гадаадын хандив, тусламжаар гүйцэтгэнэ.

27.2. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага огтолсон нэг модны оронд 10 буюу түүнээс дээш тарьц суулгацыг ойд тарьж ургуулна.

27.З. Тал хээр, говь, цөлийн бүсийг ойжуулах, гол, горхи, булаг, шандын эх, бэлчээр, тариалангийн талбайг хамгаалах зорилгоор ногоон зурвас байгуулах хөтөлбөр, төслийг улсын төсөв, бусад эх үүсвэрийн хөрөнгөөр хэрэгжүүлнэ.

27.4. Ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэхэд улсын төсвөөс зарцуулах хөрөнгийн хэмжээ нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай6хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас багагүй байна.

27.5. Ойжуулалт, ойн аж ахуйн үйл ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх, таримал ойг үнэлэх, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүүгийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

28 дугаар зүйл. Мод тарьж ургуулах ажлыг зохион байгуулах

Хэвлэх

28.1. Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээр мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж, 16 насанд хүрсэн иргэн бүр 1, аж ахуйн нэгж, байгууллага 5-аас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах бөгөөд өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана.

28.2. Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга мод суулгах талбайг сонгох, хөрс боловсруулах, тарьц суулгацаар хангах, тэдгээрийг услах, арчлах ажлыг ойн мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулж, уг ажилд иргэдийг татан оролцуулна.

28.3. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын тарьж ургуулсан модыг тодорхой шалгуур үзүүлэлтийн дагуу худалдан авч болно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Ойг ашиглах

29 дүгээр зүйл. Бэлтгэж ашиглах модны хэмжээг тогтоох

Хэвлэх

29.1. Ойгоос тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарыг аймаг, нийслэлийн санал, ой зохион байгуулалтын баримт бичиг, менежментийн төлөвлөгөөг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага нийслэл болон аймаг бүрээр тогтооно.

29.2. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилд ойгоос бэлтгэх модны хэмжээг энэ хуулийн 29.1-д заасан хязгаарт багтаан сум, дүүрэг бүрээр тогтооно.

29.3. Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал энэ хуулийн 29.1-д заасан хэмжээ, менежментийн төлөвлөгөөг үндэслэн бэлтгэх модны хэмжээг нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага бүрээр тогтооно.

____________________________6 Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль – "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2000 оны 6 дугаарт нийтлэгдсэн.

30 дугаар зүйл. Мод бэлтгэх гэрээ байгуулах

Хэвлэх

30.1. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 29.3-т заасан шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн ойн ангийн эрх бүхий албан тушаалтантай мод бэлтгэх гэрээ байгуулна.

30.2. Нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага мод бэлтгэх гэрээнд дараахь зүйлийг тусгана:

30.2.1. мод бэлтгэх үндэслэл / зохих шийдвэр/;

30.2.2. мод бэлтгэх хугацаа, зориулалт, бэлтгэх модны төрөл, хэмжээ;

30.2.3. мод бэлтгэлийн талбай тусгаарласан тухай болон

ойн нөөцийн тодорхойлолт;

30.2.4. ойг нөхөн сэргээх, түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх зардлын хэмжээ;

30.2.5. мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх нөхцөл.

30.2.6. мод бэлтгэсэн талбайг хүлээлгэн өгөх, гэрээний биелэлтийг дүгнэх.

31 дүгээр зүйл. Мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгох

Хэвлэх

31.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан сум, дүүргийн Засаг дарга, эсхүл эрх бүхий албан тушаалтан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.

31.2. Энэ хуулийн 31.1-д заасан эрхийн бичигт иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа, газрын нэрийг заана.

31.З. Энэ хуулийн 31.1-д заасан эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.

31.4. Ойгоос бэлтгэсэн гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг өөр аймаг, сум, хот, суурингийн хооронд тээвэрлэх, худалдахад мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгогдоно.

31.5. Энэ хуулийн 31.4-т заасан гарал үүслийн гэрчилгээний загвар, түүнийг олгох журмыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32 дугаар зүйл. Ойн дагалт нөөц, ашиглах горим

Хэвлэх

32.1. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичгийг тухайн сум, дүүргийн Засаг дарга, эсхүл түүнээс эрх олгосон албан тушаалтан олгоно.

32.2. Энэ хуулийн 32.1-д заасан эрхийн бичигт иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, түүж бэлтгэх дагалт баялгийн төрөл, хэмжээ, хугацаа, газрын нэрийг заана.

32.3. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага ойн дагалт нөөцийг төлбөртэйгээр ашиглана.

32.4. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад энэ хуулийн 32.1-д заасан эрхийн бичиг олгохдоо ойн дагалт нөөц, түүний тархац, тухайн жилийн ургац зэргийг харгалзана.

32.5. Ойн дагалт нөөцийг хамгаалах, зохистой ашиглах үйл ажиллагааг зохицуулсан журмыг Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

32.6. Боловсруулаагүй ойн дагалт нөөцийг экспортлохыг хориглоно.

33 дугаар зүйл. Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх

Хэвлэх

33.1. Өөр аймаг, сумын нутагт мод бэлтгэх бол зохих шатны Засаг дарга нар урьдчилан тохиролцож, тухайн жилд бэлтгэх модны дээд хязгаарт багтаан шийдвэрлэнэ.

33.2. Энэ хуулийн 33.1-д заасны дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга нар мод бэлтгэх талаар тохиролцоонд хүрч чадаагүй бол төрийн захиргааны төв байгууллага шийдвэрлэнэ.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Бусад зҮйл

34 дүгээр зүйл. Ойг хамгаалах эдийн засгийн хөшүүрэг, санхүүжилт

Хэвлэх

34.1. Ойд үзүүлэх хортой нөлөөллийг багасгасан, түүнчлэн дэвшилтэт арга технологи нэвтрүүлсэн иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг төрөөс урамшуулах бөгөөд журмыг нь Засгийн газар батална.

34.2. Төрийн захиргааны төв байгууллага ойн санд хортой нөлөөлөл үзүүлсний төлбөр, ойгоос мод, ойн дагалт нөөц ашиглах эрхийн бичиг олгосны хураамжийн зохих хэсэг, иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын хандив, тусламжийг ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээ, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх ажлыг дэмжихэд зарцуулна.

34.3. Иргэн, ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшиж байгаа нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагын мод ашигласны төлбөрийн хөнгөлөлтийг Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хуулийн77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар тогтооно.

34.4. Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн, түүнчлэн зөрчлийг илрүүлсэн, буюу илрүүлэхэд бодитой туслалцаа үзүүлсэн иргэнд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу урамшуулал олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/___________________________7 Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийн тухай хууль – "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1995 оны 8-9 дүгээрт нийтлэгдсэн.

77 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газар тогтооно.

34.5.Хууль бусаар бэлтгэж хураалгасан гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал зэрэг мод, модон материал, түүнчлэн дагалт нөөцийн борлуулалтын орлогын 15 хувийг тухайн зөрчлийг илрүүлсэн улсын байцаагчид Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу урамшуулал болгон олгоно.

/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.6. Энэ хуулийн 34.4, 34.5-д заасан урамшуулал олгох журмыг санхүүгийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.

34.7. Ойжуулалт хийсэн, мод, бут, сөөг тарьсан, тарьц суулгац бойжуулсан мод үржүүлгийн газрын талбайг газрын төлбөрөөс чөлөөлнө.

34.8. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх арга хэмжээг гүйцэтгэх, ойн тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавихад шаардагдах зардлыг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.

35 дугаар зүйл. Төлбөр, хураамж

Хэвлэх

35.1. Ойн баялгийн нөөц ашигласны төлбөр, хураамжид ойн баялгийн нөөц ашиглах эрхийн бичиг олгосны хураамж, ойн дагалт нөөц ашигласны төлбөрийг хамааруулна.

35.2. Эрхийн бичиг, гэрээнд заасан хэмжээнээс хэтрүүлэн, түүнчлэн зөвшөөрөлгүй бэлтгэсэн, түүсэн ойн дагалт нөөцөд нөхөн төлбөр ногдуулна.

35.3. Энэ хуулийн 35.2-д заасан нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу байгаль хамгаалах сан болон орон нутгийн төсөвт шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2008 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

35.4. Энэ хуулийн 35.1-д заасан төлбөр, хураамжийн дээд, доод хэмжээ, төлөх, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг хуулиар тогтооно.

35.5.Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, ашигт малтмал олборлох зэрэг үйл ажиллагааны явцад устгагдаж байгаа ойн нөхөн төлбөрийг уг ойн экологи-эдийн засгийн үнэлгээгээр тооцож, аж ахуйн нэгж, байгууллага сум, дүүргийн төсөвт төлнө.

36 дугаар зүйл. Ойн салбарын сургалт, шинжлэх ухааны хангамж

Хэвлэх

36.1. Засгийн газар нь албан болон албан бус боловсролын тогтолцооны хүрээнд иргэдэд ойн талаархи мэдлэг, боловсрол, хүмүүжил, ойг хамгаалах арга, дадал олгох экологийн боловсролын хөтөлбөрийг баталж, биелэлтийг зохион байгуулна.

36.2. Засгийн газар ойн талаар баримтлах сургалт, шинжлэх ухааны хангамжийг дараахь байдлаар зохион байгуулна:

36.2.1. сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд ойг хамгаалах анхны мэдлэг олгох;

36.2.2. мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв, коллеж, их, дээд сургуульд ойн чиглэлээр бэлтгэх мэргэжилтэй боловсон хүчний эрэлт хэрэгцээг тогтоож, ойг хамгаалах, түүний нөөцийг зохистой ашиглах шинжлэх ухааны үндэс, эрх зүйн мэдлэг олгох хөтөлбөр боловсруулах , хэрэгжүүлэх;

36.2.3. хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ойн тухай мэдлэг, ойг хамгаалах үндэсний уламжлал, зан заншил, хууль тогтоомжийг сурталчилах.

37дугаар зүйл. Ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

Хэвлэх

37.1. Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь өөрийнхөө хууль бус үйл ажиллагааны улмаас ойн сан, түүний нөөцөд учруулсан шууд хохирлыг нөхөн төлнө.

37.2. Энэ хуулийн 37.1-д заасан шууд хохирол болон ойг нөхөн сэргээхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана.

37.3. Энэ хуулийн 37.1, 37.2-т заасан хохирлыг нөхөн төлсөн нь гэм буруутай этгээдэд зохих хууль тогтоомжийн дагуу эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

37.4. Хууль бусаар бэлтгэж ашигласан модны нөхөн төлбөрийн хэмжээг экологи-эдийн засгийн үнэлгээгээр, ойн дагалт нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг түүний тухайн үеийн зах зээлийн үнээр тус тус тогтооно.

37.5. Энэ хуульд заасны дагуу гэрээгээр эзэмшүүлсэн ойн сангийн талбайд ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох тохиолдолд уг гэрээгээр эзэмшигч зөвшөөрсөн нөхцөлд тусгай зөвшөөрөл хүсэгчээс тухайн ойн сангийн талбайг хамгаалах, нөхөн сэргээхэд гаргасан шууд зардал болон олох орлогын нөхөн төлбөрийг гэрээний хугацаагаар тооцож гаргуулна.

38 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

38.1. Ойн тухай хууль тогтоомж зөрчсөн гэм буруутай этгээдэд зөрчлийн шинж байдал, хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.

38.2. Шүүгч, байгаль орчны хяналтын улсын байцаагч буюу байгаль хамгаалагч ойн тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:

38.2.1. мод бэлтгэсэн талбайгаа цэвэрлээгүй, эсхүл мод огтлох, ойн дагалт нөөц ашиглахдаа технологийн горимыг зөрчсөн иргэнийг 25000-50000, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-200000 төгрөгөөр торгох;

38.2.2. гэрээний дагуу эзэмшүүлсэн ойд түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах арга хэмжээ аваагүй бол нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;

38.2.3. энэ хуулийн 23.4, 23.5-д заасан түймэртэй тэмцэх, түүнээс сэргийлэх шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 25000-50000, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 150000-250000 төгрөгөөр торгох;

38.2.4. зохих эрхийн бичиггүйгээр ойгоос мод, түлээ бэлтгэсэн, ойн дагалт нөөц ашигласан, түүнчлэн гарал үүслийн гэрчилгээгүйгээр гуалин, шургааг, дүнз, зүсмэл материалыг тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан, эсхүл эрхийн бичигт заасан нөхцөл, болзлыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн, тээвэрлэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 100000, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-300000 төгрөгөөр торгох;

38.2.5. гэрээ байгуулахгүйгээр ойгоос мод бэлтгэсэн, эсхүл гэрээний нөхцөл, болзлыг зөрчин үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 100000, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-300000 төгрөгөөр торгох;

38.2.6. мод, ойн дагалт нөөцийг менежментийн төлөвлөгөөнд туссан хэмжээнээс хэтрүүлэн ашигласан, гэрээний заалтыг зөрчсөн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-300000 төгрөгөөр торгох;

38.2.7. энэ хуулийн 8.6-д зааснаас бусад үйл ажиллагаа явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлогыг хурааж, зөрчил гаргасан иргэнийг 100000, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-300000 төгрөгөөр торгох;

38.2.8. тухайн жилд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг хэтрүүлэн мод бэлтгэх шийдвэр гаргасан болон эрхийн бичиг олгосон, энэ хуулийн 37.2-т заасан заалтыг биелүүлээгүй албан тушаалтныг 150000 төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах;

38.2.9. энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан хориглосон үйл ажиллагааг явуулсан бол хууль бусаар бэлтгэсэн зүйл, олсон орлого, ашигласан тээврийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийг хурааж, иргэнийг 100000, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагыг 200000-300000 төгрөгөөр торгох.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д. ЛҮНДЭЭЖАНЦАН