A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр

Дугаар 19

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Шүүхийн шинжилгээний үндэсний төв байгуулах тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "Шүүхийн шинжилгээний үндэсний төв" гэснийг "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн" гэж, мөн тогтоолын 2, 3 дугаар зүйлийн "Шүүхийн шинжилгээний үндэсний төвд" гэснийг "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд" гэж, мөн тогтоолын 4 дүгээр зүйлийн "Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн" гэснийг "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн" гэж, "Шүүхийн шинжилгээний алба байгуулах тухай" Засгийн газрын 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 270 дугаар тогтоолын 1, 4 дүгээр зүйлийн "Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн" гэснийг "Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР

Хууль зүй,дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

АГЕНТЛАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1, 9.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын 51.5, 51.9 дэх хэсэг, "Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн батлах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 07 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Шүүх шинжилгээний ерөнхий газрыг байгуулсугай.

2.Шүүх шинжилгээний ерөнхий газар байгуулагдсантай холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн орон тоо, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг шилжүүлэх арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.

3.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны үйл ажиллагааны зардлыг батлагдсан төсвийн багцын хүрээнд шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгасугай.

4."3асгийн газрын агентлагийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 4 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч агентлагийн жагсаалт"-ын "Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд" хэсгийн "Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг" баганад "121.Шүүх шинжилгээний ерөнхий газар" гэж нэмсүгэй.

5.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар"-т дор дурдсан агуулгатай 34 дэх заалт нэмсүгэй:

34.

Шүүх шинжилгээний ерөнхий газар

118

6.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Шүүхийн шинжилгээний үндэсний төв байгуулах тухай" Засгийн газрын 2005 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаар тогтоол, "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР