Хэвлэх DOC Татаж авах
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ

(Шинэчилсэн найруулга)

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1. Энэ хуулийн зорилт нь эх орны үйлдвэрийн болон импортоор авсан зарим бараа, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмж болон энэхүү үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдэд онцгой албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Хэвлэх

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1. Онцгой албан татварын тухай хууль тогтоомж нь Татварын ерөнхий хууль, энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

Хэвлэх

3 дугаар зүйл. Онцгой албан татвар төлөгч

3.1. Энэ хуульд заасан онцгой албан татвар ногдох бараа импортолсон болон дотоодод үйлдвэрлэж борлуулсан, түүнчлэн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээд онцгой албан татвар төлөгч байна.

Хэвлэх

4 дүгээр зүйл. Онцгой албан татвар ногдох бараа, үйл ажиллагаа

4.1. Дараахь бараанд онцгой албан татвар ногдуулна:

4.1.1. бүх төрлийн согтууруулах ундаа;

4.1.2. бүх төрлийн тамхи;

4.1.3. автобензин, дизелийн түлш;

4.1.4. суудлын автомашин.

4.2. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн биет нэгж, тус үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд онцгой албан татвар ногдуулна.

Хэвлэх

5 дугаар зүйл. Онцгой албан татвар ногдуулах биет нэгж

5.1. Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:

Д/д Онцгой албан татвар ногдуулах                                                       барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
1 Бүх төрлийн согтууруулах ундаа 1 литр
2 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 100 ширхэг
3 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1 килограмм
4 Автобензин, дизелийн түлш 1 тонн
5 Суудлын автомашин 1 ширхэг
 

5.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд онцгой албан татвар ногдуулахдаа үйлдвэрлэгчийн борлуулсан барааны биет нэгжийг үндэслэн тогтооно.

5.3. Онцгой албан татвар ногдуулах барааг бусдад үнэ төлбөргүй  шилжүүлсэн, хандивласан, түүнчлэн хувь хүн, хуулийн этгээд өөрийн хэрэгцээнд ашигласан бол тэдгээрийг борлуулсанд тооцож онцгой албан татвар ногдуулна.

5.4. Энэ хуулийн 4.2-д заасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахдаа дараахь биет нэгжийг үндэслэл болгоно:

Д/д Онцгой албан татвар ногдуулах                                                       барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж
1 Тоглоомын ширээ буюу электрон хүрд 1 ширхэг
2 Автомат тоглоом 1 ширхэг
3 Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор 1 ширхэг
4 Бооцоо тооцоолох букмейкерийн төв 1 ширхэг
 

Хэвлэх

            6 дугаар зүйл. Ногдуулах онцгой албан татварын хэмжээ

            6.1.Энэ хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан бараа болон эх орны үйлдвэрийн автобензин, дизелийн түлшний тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгж Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/
Эх орны үйлдвэрийн бараа Импортоор авсан бараа
1 Хүнсний зориулалттай спирт   согтууруулах ундааны болон эмийн үйлдвэр, хүн, мал эмнэлгийн хэрэгцээнд худалдсан 1 литр 1450 -
бусад газарт худалдсан 1 литр 14500 -
2     аймагт нийслэлд  
Бүх төрлийн

цагаан архи,

ликёр,

кордиал  

25 хүртэл хатуулагтай 1 литр 2900 2900 2900
25-40 хүртэл хатуулагтай 1 литр 5800 5800   5800
40 ба түүнээс

дээш хатуулагтай

1 литр 13050 13050 13050
Бүх төрлийн

коньяк, виски

ром, джин  

25 хүртэл хатуулагтай 1 литр 7250 7250 7250
25-40 хүртэл хатуулагтай 1 литр 14500 14500 14500
40 ба түүнээс

дээш хатуулагтай

1 литр 17400 17400 17400
3 Үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан шимийн архи 1 литр 290 -
4 Бүх төрлийн дарс 35 хүртэл хатуулагтай 1 литр 725 725
35 ба түүнээс

дээш хатуулагтай

1 литр 6525 6525
5 Бүх төрлийн пиво 1 литр 290 290
6 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 100 ширхэг 3480 3480
7 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи 1 килограмм 2610 2610
8 Автобензин 90 хүртэл октантай 1 тонн 0-15950 -
90 ба түүнээс дээш октантай 1 тонн 0-17400 -
9 Дизелийн түлш 1 тонн 0-21750 -
               
/Энэ хэсгийн 2 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн  8, 9 дэх заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн 1 дэх заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн 5 дахь заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан ба Энэ өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 02 дугаар  тогтоолоор хүчингүй болгож хуучин заалтыг сэргээсэн/

/Энэ хэсгийн 6 дахь заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн 7  дахь заалтад 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийн 2 дахь заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн 6 дахь заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн 7 дахь заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн 2, 4 дэх заалтыг 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.2. Энэ хуулийн 4.1.3-т заасан автобензин, дизелийн түлшийг импортлон оруулж байгаа хилийн боомтоос хамааруулан дараахь хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

  Д/д   Хилийн боомтын нэр Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр  /
Автобензин /шинжилгээний аргаар тодорхойлсон октаны хэмжээ/   Дизелийн түлш
90 хүртэл 90 ба түүнээс дээш
1 Цагааннуур, Ярант, Боршоо, Арцсуурь, Тэс, Бургастай, Гашуун сухайт, Шивээ хүрэн, Баян хошуу, Бичигт, Хавирга  

  0-215.000

 

  0-217.000

 

  0-221.000

2 Ханх, Ульхан майхан 0-223.000 0-229.000 0-226.000  
3 Сүхбаатар, Замын-үүд, Алтанбулаг 0-750.000 0-750.000 0-850.000
4 Эрээнцав 0-750.000 0-750.000 0-850.000
/Энэ 6.2 дахь хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ 6.2 дахь хэсгийн 1,2,3 дахь заалтыг  2009 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар 4 дэх заалт нэмж, 3 дахь заалтад өөрчлөлт оруулсан/

6.3.Энэ хуулийн 4.1.4-т заасан суудлын автомашин импортолсон бол үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа болон хөдөлгүүрийн цилиндрийн багтаамжийг харгалзан дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д Хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж /см3/ Ногдуулах онцгой албан татварын хэмжээ   /төгрөгөөр/
Үйлдвэрлэгдсэн оноос хойших хугацаа /жилээр/
0-3 жил 4-6 жил 7-9 жил 10 ба түүнээс дээш жил
1 1500 ба түүнээс доош 725000 1450000 2900000 8700000
2 1501-2500 2175000 2900000 4350000 10150000
3 2501-3500 2900000 3625000 5800000 11600000
4 3501-4500 6525000 7250000 9425000 15225000
5 4501 ба түүнээс дээш 10150000 10875000 13050000 18850000
/Энэ 6.3 дахь хэсгийг 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.4.Энэ хуулийн 4.2-т заасан тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:

Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгжид ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр, сард/
1 Тоглоомын ширээ буюу электрон хүрд 116000000
2 Автомат тоглоом 4350000
3 Тоглоомын үр дүнг харуулсан касс буюу тотализатор 116000000
4 Бооцоо тооцоолох букмейкерийн төв 116000000
/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.5. Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг цахим, интернэт, үүрэн телефоны сүлжээ ашиглан эрхэлж байгаа хувь хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд сар тутам 36250000 төгрөгтэй тэнцэх хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна.

/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.6. Онцгой албан татварыг ногдуулахдаа Монголбанкнаас тогтоосон тухайн өдрийн төгрөгийн америк доллартой харьцах албан ёсны ханшийг үндэслэнэ.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар  хүчингүй болсонд тооцно/

6.7. Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварын хувь, хэмжээг энэ хуулийн 6.1, 6.2-т заасан хязгаарт багтаан салбарын онцлогийг харгалзан Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

Хэвлэх

7 дугаар зүйл. Онцгой албан татвараас чөлөөлөх

7.1. Дараахь барааг онцгой албан татвараас чөлөөлнө:

 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэн экспортод гаргасан энэ хуулийн 4.1-д заасан бараа;

7.1.2. гэрийн нөхцөлд энгийн аргаар өөрийн хэрэгцээнд зориулж сүү, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи;

7.1.3.  хамрын тамхи;

7.1.4. гаалийн байгууллагаас зорчигчдын хувийн хэрэгцээнд зориулж татваргүй нэвтрүүлэхийг зөвшөөрсөн хэмжээний архи, тамхи;

7.1.5. хос тэжээлт автомашин.

7.1.6.шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин;

/Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

7.1.7.цахилгаан тэжээлт автомашин.

/Энэ заалтыг 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

8 дугаар зүйл. Онцгой албан татварыг ногдуулах, төсөвт төлөх

8.1.Энэ хуульд заасан импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирсэн тухай бүрт гаалийн байгууллага онцгой албан татвар ногдуулж, татварын орлогыг төрийн сангийн дансанд шилжүүлнэ.

8.2. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн спиртээс бусад бараанд ногдуулах онцгой албан татварыг татвар төлөгч сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан улсын төсөвт төлнө. 

8.3. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн бараанд ногдуулах онцгой албан татварын тухайн сарын тайланг татвар төлөгч дараа сарын 5-ны өдрийн дотор татварын албанд тушаана.

8.4. Спиртийн үйлдвэрийн борлуулсан спиртэд ногдуулсан онцгой албан татварыг ажлын 2 хоногт багтаан улсын төсөвт төлнө.

8.5.Монгол Улсын нутаг дэвсгэрт хүнсний зориулалтаар үйлдвэрлэсэн спиртийг борлуулахад худалдан авагчид нэгдсэн дугаар бүхий баримт өгөх бөгөөд түүний загварыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

8.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан архи, дарсанд онцгой албан татвар ногдуулахдаа уг согтууруулах ундаанд ногдох спиртэд төлсөн онцгой албан татварыг энэ хуулийн 8.5-д заасан баримтыг үндэслэн хасч тооцно.

8.7.Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэсэн янжуур тамхинд онцгой албан татвар ногдуулахдаа уг тамхийг үйлдвэрлэхэд түүхий эдийн зориулалтаар импортолсон задгай тамхинд ногдуулсан онцгой албан татварыг хасч тооцно.

8.8. Энэ хуулийн 5.4-д заасан татвар ногдуулах биет нэгжийн төрөл, тоо хэмжээний өөрчлөлтийн сарын мэдээг татвар төлөгч дараа сарын 10-ны өдрийн дотор харьяа татварын албанд ирүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг татварын алба татвар төлөгчийн бүртгэлийн гэрчилгээнд тусгаж, шинээр суурилуулсан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн тухайн сарын албан татварыг нөхөн ногдуулна.

8.9. Энэ хуулийн 6.4, 6.5-д заасан үйл ажиллагааг эрхлэн явуулж байгаа албан татвар төлөгч тухайн сард төлөх албан татварыг сар бүрийн 25-ны өдрийн дотор урьдчилан төлж, тайланг дараа сарын 10-ны өдрийн дотор татварын албанд ирүүлнэ.

 8.10.Компанийн нөөц бүрдүүлэх зорилгоор импортлож байгаа автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэр, автобензин, дизелийн түлшний заавал байлгах нөөцийн тоо хэмжээ, сэлгээ хийх хугацааг тогтоосон Засгийн газрын шийдвэрийг үндэслэн компанийн нөөцийг сэлгэх зорилгоор борлуулж эхэлсэн өдөр ногдуулна.

/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.11.Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн импортлож байгаа компанийн нөөц бүрдүүлэхээс бусад Монгол Улсын 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний автобензин, дизелийн түлшинд ногдох онцгой албан татварыг 30 хоногоор хойшлуулан ногдуулна.

/Энэ хэсгийг 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

8.12.Энэ хуулийн 6.7-д заасан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/

Хэвлэх

9 дүгээр зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

9.1. Энэ хуулийг 2007 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

9.2. Энэ хуулийн 4.2, 5.4, 6.4, 6.5, 8.8, 8.9 дэх хэсгийг 2006 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                                      Ц.НЯМДОРЖ