A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 6 дугаар сарын 8-ны өдөр

Дугаар 176

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТЫН ЗАРИМ ЗҮЙЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЖ НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (2007-95)

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-д дор дурдсан агуулга бүхий "30" дахь заалтыг нэмсүгэй:

30 Бүх төрлийн асбест (шөрмөсөн чулуу) Asbestоs Дулаан тусгаарлах, галаас хамгаалах болон нягтруулах, битүүмжлэх зэрэг олон төрлийн зориулалтаар, мөн асбестан утас, хавтан, хоолой, тоног төхөөрөмж, машины үйлдвэрлэлд, ундаа, эмийн үйлдвэрт шүүгч материал Нүд, амьсгалын замын эрхтэн, системийг гэмтээж, хорт хавдар үүсгэнэ
Амфиболууд Amphibole forms: 1332-21-4
-Актинолит -Actinolite (Ca 2(Mg,Fe) 5Si 8O 22(OH) 2) 77536-66-4
-Антофиллит -Anthophyllite (Mg 7 Si 8O 22(OH) 2) 77536-67-5
-Амозит -Amosite ((Fe,Mg) 7 Si 8O 22(OH) 2) 12172-73-5
-Крокидолит -Crocidolite (Mg 3 Si 2O 5(OH) 4) 12001-28-4
-Тремолит -Tremolite (Ca 2Mg 5 Si 8O 22(OH) 2) 77536-68-6

2. Асбест болон асбестан бүтээгдэхүүний импортод тавигдах хилийн мэргэжлийн болон гаалийн хяналтыг сайжруулж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү, Гаалийн ерөнхий газрын дарга Д.Цэвээнжав нарт үүрэг болгосугай.

3. Асбестын хэрэглээг үе шаттайгаар хязгаарлаж, ашиглалтаас гарсан материалыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй аргаар цуглуулан устгах арга хэмжээ авч ажиллахыг Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт батлах тухай" Засгийн газрын 2007 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 95 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт"-ын "84" дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ