Хэвлэх DOC Татаж авах
ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ(Гамшгаас хамгаалах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ(Гамшгаас хамгаалах)


2012 оны 2 дугаар сарын 1-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 30



Улсын Их Хурлын 2011 оны 22 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.


2. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, гадаад орон, олон улсын байгууллагын зээл, тусламжид хамруулах замаар санхүүжүүлж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболд, Сангийн сайд Д.Хаянхярваа, холбогдох сайд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.


3. Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн биелэлт, үр дүнг нэгтгэн, жил бүрийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод үүрэг болгосугай.


Монгол Улсын Ерөнхий сайд                                    С.БАТБОЛД


Монгол Улсын Шадар сайд                                       М.ЭНХБОЛД