A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛС ТӨРИЙН ХИЛС ХЭРГЭЭР ХЭЛМЭГДЭГСДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 155

Хууль ёсыг ноцтой гажуудуулж байсны улмаас улс төрийн хилс хэргээр ял шийтгүүлж хэлмэгдсэн хүмүүсийн нэр төрийг сэргээх, амьдралд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг мөнхжүүлэх, хэлмэгдэл гаргахаас сэрэмжлүүлэх зорилгоор нийслэлд босгох хөшөөний зураг төслийг тендер зарлах үндсэн дээр шалгаруулан 1993 онд багтаан бэлэн болгохын хамт эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын

төвлөрсөн төсвөт тусгах замаар уг хөшөөг 1994 оноос барьж эхлэх арга хэмжээ авахыг Соёлын яам (Н.ЭНХБАЯР), Барилга, хот байгуулалтын яам (Ц.ДАМИРАН)-д даалгасугай.

/2 дахь хэсэг ЗГ-ын 1995 оны 128 дугаар тогтоолоор хүчингүй/

3.Хэлмэгдсэн хүмүүс болон тэдгээрийн эхнэр буюу нөхөр нь аминдаа орон сууц бариулахыг хүсвэл тэдэнд дэмжлэг үзүүлэх хандивын сан байгуулж, түүнийг бүрдүүлэх, зарцуулах журам гаргаж мөрдүүлэхийг Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргаанд үүрэг болгосугай.

4.Улс төрийн хилс хэргээр хэлмэгдсэн эрдэмтэн зохиолч Д.Лхамжав агсны бүтээсэн англи-монгол хэлний толь бичгийг хэвлэлтэд бэлтгэх ажлыг Шинжлэх ухааны академийн холбогдох хүрээлэнд хариуцуулан хийлгэж, улмаар эргүүлж төлөх нөхцөлөөр төсвийн зээл олгож хэвлүүлэх арга хэмжээ авахыг Соёлын яам (Н.ЭНХБАЯР), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ)-д даалгасугай.

5.Ерөнхий сайд агсан П.Гэндэнгийн амьдарч байсан байранд улс төрийн хэлмэгдэлд өртсөн Монголын төрийн нэрт зүтгэлтнүүдийн музейг Үндэсний түүхийн музейн харьяанд байгуулахыг Соёлын яам (Н.ЭНХБАЯР)-д, уг байранд байрлаж байгаа байгууллагуудыг энэ онд багтаан өөр байранд шилжүүлэн байрлуулах арга хэмжээ авахыг нийслэлийн Засаг дарга (Ц.БААСАНЖАВ)-д тус тус даалгасугай.

6."Амьдрал ядуу, нэн бага орлоготой өрх,иргэд болон ахмад дайчдын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 1993 оны 123 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн "а" заалт, "Ахмадууд болон тахир дутуу иргэдийн талаар авах зарим арга хэмжээний тухай" мөн оны 145 дугаар тогтоолын 5,10 дугаар зүйлийг улс төрийн хилс хэргээр хэлмэгдэж байсан хүмүүст тус тус хамааруулсугай.

7.Санхүүгийн техникумыг Сангийн сайдаар олон жил ажиллаж байсан бөгөөд дараа нь улс төрийн хэргээр хэлмэгдсэн С.Довчингийн нэрэмжит болгохоор Ардын Сайд нарын Зөвлөлөөс 1936 оны 11 дүгээр сарын 21-нд шийдвэрлэсэн байсныг тэмдэглэж, уг техникумыг уламжилсан Эдийн засгийн коллеж С.Довчингийн нэрэмжит байх нь зүйтэй гэж үзсүгэй.

Монгол улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол улсын Шадар сайд Л.ЭНЭБИШ