A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1999 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 7

Архивын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 1998 оны 4 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.МАХН-ын архивын 1921-1990 онуудад хамаарах материалыг олон түмэнд ашиглуулах ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг дор дурдсан бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:

Ажлын хэсгийн ахлагч -Үндэсний архивын газрын дарга О.БАТСАЙХАН
Гишүүд: -Хууль зүйн яамны ахлах мэргэжилтэн Д.ГАНБАТ;
-Үндэсний архивын газрын архив, албан хэрэг хөтлөлтийн улсын байцаагч Б.МАРИЯ;
-МАХН-ын Хяналтын хорооны дарга Ш.ТҮДЭВ (зөвшилцсөнөөр);
-"Прогноз" төвийн захирал А.ЦАНЖИД (зөвшилцсөнөөр).

2.МАХН-ын төв архивыг Төрийн ордноос зориулалтын байранд нүүлгэн шилжүүлэхэд шаардагдах зардал 839,0 (найман зуун гучин есөн) мянган төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахыг Сангийн сайд Я.Очирсүхэд зөвшөөрсүгэй.

З.Орон нутаг дахь МАХН-ын архивыг аймаг, нийслэлийн төрийн архивын зориулалтын байранд шилжүүлэх ажлыг зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, архивын материалыг олон нийтэд ашиглуулах журам боловсруулахыг Ажлын хэсэгт, баталж мөрдүүлэхийг Хууль зүйн сайд Л.Цогт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.НАРАНЦАЦРАЛТ

Хууль зүйн сайд Л.ЦОГ